Толгой эргүүлж, бодолд оруулах 15 кино

0

Бид кино үзсэний дараа ямар гайхалтайг нь ихэнхдээ бодож суудаг шүү дээ. Гэхдээ зарим киног бид үзэж дууссаны дараа ч ойлгох гэж хичээсээр байдаггүй гэж үү?

Толгой эргүүлж бодолд оруулах 15 кино 16

Hide and Seek

Сэтгэл зүйч Дэвид ээжийнхээ үхлийг хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа бяцхан охиндоо туслахыг оролддог. Тэр өөрийн охин Эмилиг хачин зан гаргаж байгааг анзаарахын зэрэгцээ түүнийг Чарли хэмээх төсөөллийн найзтай болсон гэдгийг мэдэж авдаг. Харин охины найз Чарли төсөөлөл гэхэд хэтэрхий бодит байсан нь асуудал болж эхэлдэг.

Толгой эргүүлж бодолд оруулах 15 кино 1

The Double

Саймон бол энгийн л нэг залуу. Ширээний ард хийдэг уйтгартай ажил, өөрийг нь байгаа үгүйг ч мэддэггүй дурлалт бүсгүй мөн хэний ч анхаарлыг татдаггүй түүний бараан амьдрал гээд эдгээр зүйлс л түүнд байсан юм. Нэгэн өдөр түүн дээр өөртэй нь ялгахын аргагүй ижил дүр төрхтэй Жэймс ирдэг. Ингээд Жэймс Саймоны оронд орж түүний амьдралыг өөрчилж эхэлдэг ба түүгээрээ мөн амьдралыг нь хулгайлж эхэлдэг байна.

Толгой эргүүлж бодолд оруулах 15 кино 2

Donnie Darko

Донни Дарко бол хачин залуу. Тийм ээ, түүнийг хүн бүр л хачин гэдэг, тэр хачин ч харагддаг, гэхдээ яагаад гэдгийг мэддэг нь ховор. Уг кино нь толгой эргэм ч тун сонирхолтой юм.

Толгой эргүүлж бодолд оруулах 15 кино 3

The Machinist

Трэвор Рэзник бүтэн жил унтаагүй яваа нэгэн юм. Унтах гэж оролдох тоолонд түүнд ямар нэг зүйл саад болдог. Киноны явцад гол дүрийн баатар маань өөрийн оюун санааг эрүүл эсэхэд эргэлзэж эхэлдэг ба энэ нь үйл явдлыг өрнүүлдэг юм.

Толгой эргүүлж бодолд оруулах 15 кино 4

The Box

Хайрцаг байна гээд бодьё, хайрцган дээр нэг товчлуур бий. Тэр товчлуурыг дарах тоолонд танд 1,000,000 доллар өгөх болно, гэхдээ таныг тэгэх тоолонд хаа нэгтээ нэг хүн үхэх юм. Ийм хайрцагтай болох боломж Артур болон Норма хэмээх залуу хосуудад олддог ба үхэл дагуулсан хайрцаг сайныг дагуулдаггүй гэдгийг харуулах болно.

Толгой эргүүлж бодолд оруулах 15 кино 5

Being John Malkovich

Уг кино алдарт жүжигчин Жон Малковичийн толгой доторх аялалын талаар юм.

Толгой эргүүлж бодолд оруулах 15 кино 6

Wicker Park

Гайхалтай хөгжим, гайхалтай зохиол гээд уг бүтээл нь тэр чигтээ магтууштай. Энэхүү гайхалтай мелодрам нь таныг сүүлийн дүрс гарч дуусах хүртэл догдлуулах болно.

Толгой эргүүлж бодолд оруулах 15 кино 7

Spider

Кино урлагт дурлагсад энэхүү киног хэзээ ч зүгээр өнгөрөөж болохгүй. Үйл явдал Дэннис Клег хэмээх залуугийн амьдралтай холбоотой ба түүний хэрхэн 20 жил сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийн дунд байсан мөн хэрхэн ой санамжаа эргүүлж авч байгаа талаар гардаг.

Толгой эргүүлж бодолд оруулах 15 кино 8

Enemy

Кино түрээсэлж үзэж байсан залуу үзэж байсан цувралынхаа нэг анги дээр өөртэй нь тун адилхан жүжигчнийг олж хардаг байна. Ингээд өөрийн боломжит ихрийг хайж эхэлдэг юм.

Толгой эргүүлж бодолд оруулах 15 кино 9

Filth

Брюс Робертсон бол архи болон сексээр худалдагдсан цагдаа юм. Тэрээр тун удахгүй тушаал дэвших гэж байгаа ч хамт ажиллагсад нь хүлээн зөвшөөрөхгүй байдаг. Ингээд өөрийн дотор буй чөтгөртэй тэмцэх тэмцлийн талаар гайхалтай бүтээл үүсч байгаа юм.

Толгой эргүүлж бодолд оруулах 15 кино 10

Triangle

Грэг өөрийн найз охиныг дарвуулт завин дээрээ урьдаг. Харамсалтай нь тэд хүчтэй шуурганд өртөж үхэх дээрээ тулдаг ч хаанаас ч юм гарч ирсэн усан онгоцон дээр гарч амьд үлддэг байна. Тэдний олсон шинэ хөлөг онгоцон дээр хэн ч байдаггүй ба бүх цаг нь зогссон байдаг. Гагцхүү хэн нэгэн тэднийг ажиглаж байгаа мэт хүйтэн мэдрэмж л тэдэнтэй хамт далайд хөвдөг.

Толгой эргүүлж бодолд оруулах 15 кино 11

Identify

Үерээс болж 10 аялагч замын дэн буудалд гацдаг бөгөөд буудалд байсан хүмүүс нэг нэгээрээ үхэж эхлэхэд алуурчныг олох хэрэг гардаг. Танд сонгож болох 10 сэжигтэн байгаа ч таахгүй гэдэгт тань итгэлтэй байна.

Толгой эргүүлж бодолд оруулах 15 кино 12

Tideland

10 настай охин аавтайгаа хамт хязгааргүй уудам тал, үлгэр мэт содон газруудаар аялж явдаг. Магадгүй уг бүтээл утгагүй мэт санагдаж болох ч үнэхээр үзэсгэлэнтэй дүрслэлүүдийг гаргаж чаддаг.

Толгой эргүүлж бодолд оруулах 15 кино 13

Inland Empire

Кино урлагт хязгаар байхгүй гэдгийг Дэвид Линч өөрийн бүтээлүүдээр харуулж чадсаны нэгэн жишээ энэ юм.

Толгой эргүүлж бодолд оруулах 15 кино 14

The Life of David Gale

Бидний нийгэм хүмүүсийг шударга ёсны төлөө шударга ёстой тэмцэхэд хүргэдэг гэдгийг тун тод бөгөөд урнаар харуулж өгсөн бүтээл юм. Түүгээр ч барахгүй Кэвин Спэйси гол дүрд нь тоглосон байна.

Толгой эргүүлж бодолд оруулах 15 кино 15

12
ТэнэглэлТэнэглэл
6
ГоёГоё
6
ГайхмаарГайхмаар
4
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

23 Сэтгэгдэл

  1. Зочин

    2015/11/21 at 12:36

    Donnie darkog haanas uzeh vee ?

  2. Biligsaikhan

    2015/11/21 at 12:53

    Identify bish Identity shuu dee. 3 uzsenii ur dund oilgoson l doo. Malcolm Rivers geed baitsaagdaj baigaa aluurchini ni split personality geh setgetsiin uwchtui. Uugeeree tolgoi dotroo 10 dur buteej, tedniigee aldag. tend irsen 10 hun bol bugd Malcolm uuruu.

  3. telmen

    2015/11/21 at 13:07

    The fish bas ene jagsaaltand zaaval bh yostoi

  4. Зочин

    2015/11/21 at 15:00

    Сэтгэгдэл *Donnie Darko torrent der bn

  5. Зочин

    2015/11/21 at 15:01

    Wicker park ch tasarhai kino shuu

  6. anhaa

    2015/11/21 at 15:32

    Shutter Island ch bas zewuun kino shu

  7. Баярт Од

    Баярт Од

    2015/11/21 at 17:07

    +Transendence

  8. Зочин

    2015/11/21 at 17:16

    Ta nar iimerhu kinond durtai bol zaawal , mr.nobody , the fountain , butterfly effect ene 3 g olj uzeerei.fountain bol gaihaltai buteel.daanch humuus oilgohgu bs olond hurj chadaagui ym shig bgan…gold durd Hugh Jackman toglson,setgelgeenii bs gegeerliin ooriigoo oloh tsemtsel gd l ene bugdiig kinon dr mash uran goeoor haruulsan bdg.

  9. Зочинzz

    2015/11/21 at 20:05

    Ene kinonuudig mongol orchulagtaigar haanas vzeh we

  10. Зочин

    2015/11/21 at 21:41

    +PREDESTINATION
    Үнэндээ л толгой шаардаж байгаам. Энэ киног үзээрэй

  11. oyu

    2015/11/21 at 22:23

    sayhan ”Third person” gdg kino uzsen.. uil yawdal ni tiim oilgomjgui bish ch bas yum boduulhaar. kinonii utga sanaa, ali ni bodit dur, ali ni zohioliin dur bolohiig dawtan uzej bj l oilgoson.. ta buhniig uzeerei gj zowloj bn.

  12. zochin

    2015/11/21 at 22:29

    link bnu zalusa

  13. Alice

    2015/11/22 at 02:03

    Би өөрийн дуртай кинонуудаа яагаад ч юм нууцлах дуртай. Зүгээр л, одоо ингэсний дараа хичнээн олон хуурамч кино мэдэмхийрэгч нар гарч ирнэ гэж бодож байна =]]] Soooo many. Анх тоодогчгүй, бараг тавиад өгсөн ч үздэггүй байсан хүмүүс “Жинхэнэ кино сонирхогч л ойлгоно” гээд хэлчихээр хошуураад эхэлдэг. Хүмүүс өөрт юу хэрэгтэй байгааг өөрөө хайж олсон нь л дээр. Энийг үз, одоо энийг үз дээ гээд л… Please don’t.
    Энэ миний л үзэл бодол. Don’t hate me xaxaxaxaxa

  14. Manda Sangi

    Manda Sangi

    2015/11/22 at 08:48

    Donny Darko

  15. bazuk

    2015/11/22 at 17:53

    Donnie darko bol goe shu

  16. Цэлмэг

    2015/11/22 at 17:58

    Another earth гэж киног олж үзээрэй хүмүүсээ. Гоё кино шүү

  17. Зочин

    2015/11/23 at 00:08

    Title-iih ni ard IMDB rating onoog ni tavichuul zugeer yum bna.

  18. Зочин

    2015/11/23 at 00:12

    double-Г л үзсэн юм байна энэ хэдээс

  19. Temujns

    2015/11/23 at 12:46

    Memento, Space odyssey, Figth club, Old boy zaaval ene listed oroh ystoi yaagad bhgu baina ve? Eronhiido dajgu list bna ene 4 iig oruulaguig tootsvol oruulsan bol perfect bh bsn

  20. Зочин

    2015/11/23 at 16:58

    Сэтгэгдэл *Beautiful mind

  21. Зочин

    2015/11/23 at 18:06

    Mongol heleer uzmeer baih ym haanaas uzej boloh bl?

  22. Zochin

    2015/11/25 at 13:20

    Edgeer kinonudiig haanaas olj uzeh ve? Yadaj gants neg n bdg site helj uguuch pls !

  23. amga

    2015/11/25 at 21:11

    Triangle Donnie Darko 2 бол үнэхээр гайхалтай кино. Амиа хорлогсдын клуб гээд кмно бас гоё шүү

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *