Хуванцар саван дотор амьдарч байсан хүү

1

Анагаах ухааны тэмдэглэлд олон хачирхалтай тохиолдлууд тэмдэглэгдэн үлдсэн байдаг ба уг мэдээлэл нь мөн л тэдний нэг юм.

Гуравдугаар Дэвид Жожэф Вэттэр хэмээх хүү ердөө 12 настайдаа хорвоог орхисон юм. Түүний ингэж эрт явах болсон шалтгаан нь SCID гэж оношлогддог өвчин байсан юм. Энэ өвчин нь өөр олон нэрийн доор явдаг: алимфоцитоз, Гланцманы синдром, дархлааны хүнд сулрал, тимийн алимфоплаз зэргээр нэрлэгддэг. Дэвидтэй болсон явдлын дараа уг өвчин ахин нэг нэрийдлийг энгэртээ зүүсэн юм.

Өвчний шалтгаан нь генетикийн доголдол байсан ба тус доголдол нь тимусын үйл ажиллагааг алдагдуулан хүүхдийг Т-лимфоцитгүй төрөхөд хүргэдэг байна. Хүүгийн биед хэдий В-лимфоцитууд байсан ч огт ажиллагаагүй байжээ. Ийм тохиолдол 100,000 хүүхэд тутмын нэгд тохиолддог байна.

Шилэн бөмбөлөг дотор амьдарч байсан хүү 5

Дэвидийг төрөхөөс өмнө түүний өвчний талаар мэдсэн ба амийг нь аврах аргуудыг хайж эхэлжээ. Түүнийг төрсний дараа ариутгалтай битүү оромжинд байлгаж болохыг эмч нар тайлбарласан байна. Энэ нь дархлаа муутай түүний биеийг хамгаалах арга байсан юм. Хүүгийн амьд гарч болох цорын ганц арга нь чөмөг шилжүүлэн суулгах хагалгаа байсан ба боломжит донор гэвээс түүний эгч болох Кэтрин л ганцаараа байв.

Дэвид дэлхийд мэндэлсний дараа эмч нар түүнд эгчийнх нь чөмөг таарахгүй гэдгийг олж мэдсэн юм. Ингээд бөмбөлгөн дотор амьдардаг хүүгийн түүх эхэлсэн ажээ.

Шилэн бөмбөлөг дотор амьдарч байсан хүү 1

Дэвидийн хувийн орон зай руу ямар нэг зүйл нэвтрүүлэхийн тулд маш олон үе дамжлагатай ариутгалыг хийх шаардлагатай байдаг байв. Түүний биед хуванцар хананы цаанаас тусгай бээлийтэй л хүрдэг байсан юм. Жаалхүүгийн тоглоом, ном гэх мэт эд зүйлсийг этилений исэлд 60 хэмийн нөхцөлд 4 цаг байлгаад ахин долоо хоног хоргүйжүүлсний дараа л өөрт нь өгдөг байсан байна.

Энэ хүнд нөхцөл байдал нь Дэвидийг нийгмээс тусгаарлагдмал болгосон ба энэ нь олон сөрөг үр дагавар гарахыг илтгэж байсан юм. Нэг удаа Дэвид хэн нэгний мартсан байсан тариурын зүүг ашиглан өөрийн бөмбөлгөө цоолсон ба үүний дараа түүнд яагаад ийм нөхцөлд байгааг тайлбарлахаас өөр аргагүй болсон юм. Ингэж Дэвид анх удаа микроб гэдэг ойлголттой танилцсан ба ихээр айх болсон байна.

Шилэн бөмбөлөг дотор амьдарч байсан хүү 2

Дэвидийг 6 нас хүрэхэд НАСА-гийхан түүнд сансрын нисгэгчийн хувцас бэлэглэж гадуур явах боломжийг өгсөн ч өөр орчинд орж үзээгүйгээсээ болон микробоос айх айдсаасаа болж гэрээсээ 6 алхам холдоод л буцсан байна.

80-аад он эхлэхэд АНУ-ын удирдлагууд Дэвид хэмээх асар үнэтэй туршилтын талаар шуугиж эхэлсэн юм. Түүний зардал тухайн үед 1.3 сая доллар болоод байсан юм.

Шилэн бөмбөлөг дотор амьдарч байсан хүү 3

Эмч нар хүүд гаммаглобулин болон антибиотик өгөх талаар санал тавьсан ч түүний эцэг эх эсэргүүцсэн юм. Учир нь Дэвидийг үүрд нойрсуулахаас өөр арга үлдээгүй. Ингээд буцаад л чөмөг шилжүүлэн суулгах хагалгааг хийх талаар ярьж эхэлсэн ба хүү ч төд удалгүй хагалгаанд орсон байна.

Хагалгааны дараа хүү амьд хэвээр байсан ч үлдсэн амьдралаа Дэвид үхлээ хүлээж өнгөрөөсөн юм. Түүнд суулгасан эгчийнх нь чөмөг Барр хэмээх вирусыг тээж байжээ. Уг вирус нь бараг хүн бүрт байдаг ч Дэвидэд вирусээс хамгаалах дархлаа байгаагүй юм.

Шилэн бөмбөлөг дотор амьдарч байсан хүү 6

Хагалгааны дараа ээж нь өөрийн хүүдээ 12 жилийн дараа ахин хүрсэн юм. Хүү ээжээсээ тун их мөрөөдөж байсан Кока-Колаг гуйсан ч биеийн байдлаас болж түүнд Кола өгөөгүй. Эцэст нь хүүгийн бие хөөж эхэлсэн ба комонд орсны дараа өөд болсон юм. Энэ явдлын дараа Дэвидийн эцэг эх албан ёсоор салсан байдаг.

Сэтгүүлчид гэр бүлийн хувийн сэтгэл зүйч дээр мэдээлэл авах гэж олон удаа очсон ч юу ч олж мэдэж чадаагүй байна. Хүүгийн дурсгалд зориулж оршуулгын чулуун дээр нь “Хорвоо дэлхийд тэр хүрч чадаагүй ч хүн бүрийн сэтгэлийг хөндөж чадсан юм” хэмээн бичсэн байдаг байна.

Шилэн бөмбөлөг дотор амьдарч байсан хүү 4

52
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Hoh

    2015/11/21 at 11:58

    Zugeer l azgui turshiltiin bai boltsiin bishuu dee. Zohiomol uwchin.

  2. Hoho

    2015/11/21 at 11:59

    Сэтгэгдэл *zugeer l azgui turshiltiin bai boltson yum bishvv. Huuhdiig turuhud ni shuud tusgaarlchihaar yaaj bodit baidaltai ewlerch chadahkq shuu dee zugeer l neg humuusiin businessiin bai bolson.

  3. Пунцаг

    2015/11/21 at 12:11

    Сэтгэгдэл * aa

  4. Davkharbayar Dorjbat

    Davkharbayar Dorjbat

    2015/11/21 at 13:30

    Элэг эмтрэм юмаа

  5. Зочин

    2015/11/21 at 16:48

    ym hogjino gedeg iim ersdel olon bolno gesen ug baahan himiin ym orson hool undnaas bolson bh er n gadaadiihand iim owchin astan geed olon ynziin owchin shineer garch ireed bgaa utga uchir n hool hunsnees bolj bga owjin humuus iim owchinoor biznes hiideg n haramsaltai

  6. bella

    2015/11/21 at 18:33

    Ogt darhlaa bhgui uchir tusgarlahas oor argagui uchir n hamgin engiin zuiles bolod uheh magadlal mash ondor.Mash sain ariutgasan orchind blgah estoi,Uchir n bidni ergen toirond heden zuu myngan bakter bii (utas,garand hurtel).Ene buhen tuunig olhoon uheld hurgene.Aav eej n huuhedde hairtai bsan tuldal iim ondor ersdeltei huug mash udaan amidruulj chadsan bn.

  7. Badamhand Altantsooj

    Badamhand Altantsooj

    2015/11/22 at 17:09

    hmmm..uruvdultei yumaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *