Эрдэс бодисоор баялаг тарвасны шүүс: Бие организм дахь бүх хортой бодисыг гадагшлуулна

2

Тарвас бол амттай жимс, тийм ч учраас маш олон хүн дуртай байдаг. Тарвасыг тодотгох хамгийн гайхалтай онцлог бол энэ жимсний 92%-ийг ус эзэлдэг. Юу гэсэн үг вэ гэхээр, энэ жимсний шүүс гоё амттайгаас гадна халуун өдрүүдэд хүйтнээр нь уувал амны цангааг тайлах болно.

Өөр нэгэн сонирхолтой мэдээлэл байна: тарвас маш том хэмжээтэй болж ургадаг. Тухайлбал Chris Kent гэх эрхэм 159 кг жинтэй тарвас тариалж, Гиннесийн дэлхийн рекордыг эзэмшсэн байна.

topseller / Shutterstock.com

 

Тарвасны шүүсний ашиг тус

Тарвас дан ганц таны амны цангааг тайлахаас гадна өөр олон талын ач тустай гэдгийг сонсоод та лав гайхах биз ээ. Гэхдээ энэ бол үнэн. Тарвасны шүүс яагаад уух хэрэгтэйг батлах хэд хэдэн шалтгаануудыг та бүхэнд хүргэе.

Биеийн цэвэрлэгээ

Тарвасны шүүс ходоод гэдэсний замд очих үедээ цэвэрлэх үйлчилгээг үзүүлдэг. Энэ шүүсийг ууснаар туулгах үйлчилгээг биед үзүүлэх бөгөөд энэ нь ходоодны хүчил их хэмжээгээр ялгарах, үрэвсэл болон хүчиллэг чанараас сэргийлнэ. Мөн өтгөн хаталтаас сэргийлэхэд тусалдаг.

Түүнчлэн энэ шүүс хоргүйжүүлэх үр нөлөөтэй тул бодисын солилцоог идэвхжүүлж, биеэс хортой бодисуудыг гадагшлуулна. Дээрээс нь найрлагандаа амино хүчил буюу цитруллин агуулдгаас гадна витамин C амин дэм давхар байдаг учир, бөөрөнд чулуу үүсэхээс сэргийлж, бөөр болон давсгийг хоргүйжүүлдэг байна.

Toey Toey / Shutterstock.com

Эрдэсжүүлэх үйлчилгээ

Тарвасны шүүсэнд их хэмжээний эрдэс бодисууд болох магни, кальци, фосфор, кали болон сод агуулагддаг. Тиймээс дасгал хөдөлгөөн хийх эсвэл хийсний дараа уухад гайхалтай эерэг нөлөө үзүүлнэ. Тухайлбал булчин өвдөх, эцэж туйлдах болон булчин зангирахаас сэргийлнэ. Дээрээс нь тогтмол толгой өвдөх, ядрах, үе мөч өвдөх болон толгой эргэхийг зогсоох үйлчилгээтэй бодисууд найрлаганд нь агуулагддаг гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу.

: ESB Professional / Shutterstock.com

 

Зүрхний эрүүл мэнд

Тарвасны шүүс антиоксидантаар баялаг учир цус харвалт болон зүрхний бусад төрлийн өвчнүүдээс сэргийлнэ. Ликопин цусны судасны дотор үүссэн зузаан давхаргыг нимгэлдэг бөгөөд ингэснээр зүрхний эмгэг болох эрсдэлээс сэргийлж, зүрхний шигдээс, тал цус харвалт болон атеросклероз болохоос хамгаална.

mama_mia / Shutterstock.com

 

Сөрөг үр нөлөө

Тарвасны шүүс хамгийн гайхалтай хүнс юм шиг сонсогдож байгаа боловч сул талууд бас бий.

Тарвасыг хааяа нэг хэрэглэх үедээ, та санаа зовохгүй байж болно. Харин хэтэрхий их хэрэглэх юм бол зарим нэг асуудал үүсэж мэднэ. Өдөрт 30 мг-аас дээш ликопин хэрэглэвэл цусан туулга болох, нэг бол хоол боловсруулах үйл ажиллагаа доголдох эрсдэлтэй.

Kaiskynet Studio / Shutterstock.com

Цусандаа хэтэрхий их кали агуулж байгаа эсвэл бөөрний асуудалтай хүмүүс өдөрт нэг аяга тарвасны шүүс уухад хангалттай.

Ямар нэгэн хүнсний хэмжээг нь хэтрүүлэлгүй хэрэглэвэл, эрүүл мэндэд үр өгөөжөө илүү сайн өгдөг гэдгийг санаарай. Тарвасыг мөн бусад төрлийн хүнстэй хамтад нь хэрэглэвэл, ялгаагүй ач тустай.

Stokkete / Shutterstock.com

Тарвас бол шим тэжээл ихтэй жимс, гэхдээ хааяа нэг хэрэглэх хэрэгтэй. Тогтмол, хэмжээнээс нь хэтрүүлэлгүй хэрэглэвэл, таны эрүүл мэндэд үргэлж сайнаар нөлөөлөх болно.

2
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Usukhbayar Erdenetsogt

    Usukhbayar Erdenetsogt

    2019/09/17 at 08:11

    Bymba Uranbileg

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *