Дэлгэцээр харагдахаа больж бараг л мартагдаад байсан 11 алдартнууд өөрийгөө дахин чангаар зарлаж эргэн ирж байна

0

Алдрын оргилд хүрэх амаргүй. Бас оргил дээрээ тогтож үлдэхэд ч гэсэн багагүй хичээл зүтгэл гаргахад хүрнэ. Үүнийг дараах жүжигчид батлах юм. Хоёр, гурван жил сүүдэрт оронгуут л олон нийт тэдний нэрийг ч мартаж орхидог. Азаар нэр нь сонсогдохоо больсон одод улам ч илүү тод томруунаар эргэн ирж байна.

Алдартнууд ажилдаа эргэн орж байгааг сонсоод өөрийн эрхгүй баярласан шүү.

Линдси Лохан

© Mean Girls / Paramount Pictures, © BIGPICTURESPHOTO.COM / East News, © NetflixFilm / Twitter

2000-аад оны үед багагүй шуугиулж байсан Линдси Лохан сүүлийн жилүүдэд олон ангит кинонуудад л харагдаж байлаа. Мөн үзэгчдийн дунд төдийлөн амжилт олоогүй аймшгийн кинонд тогложээ. Харин одоо жүжигчин маань өөрийг нь алдаршуулсан төрөлд эргэн ирэхээр шийджээ. 2021 онд Netflix компани өөрийн сошиал сүлжээндээ Линдсигийн гол дүрд нь тоглосон “Christmas in Wonderland” төслийг зарласан байна. Тиймээс бид хайртай жүжигчнийхээ тоглосон шинэ жилийн инээдмийн киног хүлээх л үлдлээ.

 

Тейлор Лотнер

© The Twilight Saga: New Moon / Temple Hill Entertainment, © Netflix / YouTube

Тейлор Лотнер “Twilight” киноны Жейкоб нэртэй хүч-чонын дүрээр алдаршсан. Гэхдээ сүүлийн жилүүдэд түүний тухай бага сонсогдох болсон юм, тэр дэлгэцээр харагдахгүй уджээ. Түүний уран бүтээлийн завсарлага дууссан бололтой. 2022 онд бид түүний гол дүрд нь тоглосон  Netflix-ийн “Home Team” киног үзэх нь ээ.

 

Пэрис Хилтон

© ASSOCIATED PRESS / East News, © Cooking with Paris / Netflix

2000-аад оны үед Пэрис Хилтон гэдэг нэр хаа сайгүй л дуулддаг байлаа. Дээдсийн хүрээний бүсгүй “The Simple Life” реалити-шоу-нд оролцсоны дараа түүнийг дэлхий даяараа ажиглах болсон юм. Хээнцэр, тансаг амьдралын моод дууссан юм байлгүй бүсгүйн тухай шуугих нь ч өөрийн эрхгүй аажимдаа багасч түүнийг мартжээ. Гэхдээ Пэрис шүтэн бишрэгчдэдээ гэнэтийн бэлэг барьжээ. 2021 онд тэр шинэ шоунд оролцсон, хамгийн гайхалтай нь тэр нь хоолны шоу байлаа. Төслийн нэр – “Cooking with Paris”.

 

Тоби Магуайр

© Spider-Man 3 / Columbia Pictures, © Spider-Man: No Way Home / Columbia Pictures

Бид жүжигчнийг их дэлгэцээр 2014 оноос хойш харсангүй. Гэхдээ тэр биднийг гайхшруулж чадсан шүү. 2021 онд “Spider-Man: No Way Home” кинонд тогложээ. Мөн тун удахгүй Тоби Магуайр, Брэд Пит нарын тоглосон “Babylon” кино үзэгчдийн хүртээл болно. Тобигийн удаан үргэлжилсэн амралт үүгээр дуусаж байгааг дуулгахад таатай байна.

 

Шеннен Доэрти

© Charmed / Paramount Pictures, © ONE Media / YouTube

Шеннен Доэрти “Beverly Hills, 90210”, “Charmed” зэрэг олон ангит кинонуудаараа үзэгчдийн дунд алдаршиж байлаа. Сүүлийн жилүүдэд жүжигчин томоохон кино төслүүдэд оролцоогүй юм, яагаад гэвэл хүнд өвчинтэйгөө тэмцжээ. Энэ тэмцэл өнөөдөр ч үргэлжилсээр, гэхдээ Шеннен дэлгэцийн бүтээлдээ эргэн ирэхээр шийдсэн байна. 2021 оны 12 дугаар сараас түүний Брюс Уиллистэй цуг тоглосон “Fortress” кино нь гарч эхэлжээ.

 

Кортни Кокс

© Friends / Warner Bros. Television, © Paramount Pictures / YouTube

Кортни Коксыг бид бүрэн хэмжээний уран сайхны кинонд 2016 оноос хойш харсангүй. Гэхдээ 2022 онд бидэнд түүнийг их дэлгэцээр харах боломж дахин гарах нь ээ. Тэрээр алдартай “Scream” аймшгийн кинонд дүр бүтээсэн байна. Кортни энэ удаад Гейл Райлигийн дүрд тоглосон юм.

 

Жек Глисон

© Game of Thrones / HBO, © Vah Vah Films / YouTube

“Game of Thrones” цувралаас Жоффригийн дүр алга болсноос хойш тэр кинонд бараг 6 жил дүр бүтээлгүй ажлаа орхижээ. Гэхдээ тэр үзэгчдийн зүрх сэтгэлийг дахин эзэмдэхээр шийдсэн бололтой. 2021 онд Ирландад Жекийн гол дүрд нь тоглосон “Rebecca’s Boyfriend” кино гарсан. Залуу жүжигчнийг холливудын томоохон төсөлд оролцоно гэж найдаж байна.

 

Нина Добрев

© The Vampire Diaries / CBS Television Studios, © Netflix / YouTube

“The Vampire Diaries” олон ангит киноны од өөрийгөө сануулахаар шийдсэн бололтой. Тэрээр Netflix компанийн “Love Hard” романтик инээдмийн киноны гол дүрд тогложээ. Уг кино зул сарын уур амьсгалтай тул өвлийн баяруудад бидний үзэх дуртай кино болно гэдэгт итгэлтэй байна.

 

Сара Жессика Паркер

© Sex and the City / HBO, © And Just Like That… / HBO

Сара Жессика Паркер “Sex and the City” цуврал гарч дууссаны дараа дэлгэцээс алга болоогүй. Уг кино түүнийг алдартай болгосон гэдэг. Харамсалтай нь, жүжигчний дараа дараагийн бүтээл түүний бүтээсэн Кэрри Брэдшоугийн дүрийг эгээтэй л үгүй хийчхээгүй. 2021 онд Паркер дэлхий дахины чихийг дахин соотойлгож чаджээ, тэрээр “And Just Like That…” төсөлд оролцсон юм. Харин 2022 онд биднийг “Hocus Pocus 2” кино хүлээж байна, энэ удаад Сара Жессика Паркер шyлмын дүрд тоглосон байна.

 

Меган Фокс

© Jennifer’s Body / Fox Atomic, © Movieclips Trailers / YouTube

2020 он гэхэд “Transformers” болон “Jennifer’s Body” киноны одыг үзэгчид бараг л мартахад хүрсэн байх. Гэхдээ Меган өөрийгөө дахин чангаар зарлахаар шийджээ. 2021 онд шүтэн бишрэгчид нь жүжигчний гоёлын талаар багагүй шуугисан бол 2022 онд “Big Gold Brick” киноны тухай үзэл бодлоо солилцох боломжийг олгох бололтой. Меган энэ удаад Оскар Айзектэй цуг тогложээ.

 

Кирстен Данст

© Elizabethtown / Paramount Pictures, © Netflix / YouTube

Кирстен Данст ойролцоогоор 4 жил бүрэн хэмжээний кинонд тоглосонгүй. Жүжигчин бүсгүй гэр бүлдээ илүү их цаг зарцуулахыг эрхэмлэсэн бололтой, тэр 2017 онд нөхөрт гарсан юм. Азаар 2021 онд Кирстен их дэлгэцдээ эргэн иржээ. Жүжигчин “The Power of the Dog” кинонд тоглосон юм, түүний дэлгэцийн хамтрагчаар Бенедикт Камбербэтч ажилласан байна.

Хууччуулаас хэн эргэж ирж байгаад та илүү их баярлаж байна вэ?

41
ГоёГоё
13
ТэнэглэлТэнэглэл
11
ХарамсалтайХарамсалтай
10
БахархмаарБахархмаар
8
Ха ХаХа Ха
8
ХөөрхөнХөөрхөн
7
БурууБуруу
7
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Enkhbat BatJargal

    Enkhbat BatJargal

    2021/12/28 at 22:47

    o

  2. •opera•

    •opera•

    2021/12/29 at 01:14

    Tanaihiig unshad spoilduulcla fck

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *