Эминемийн охин өөрийгөө ямар хүйсэнд хамруулахаа одоо болтол сайн ойлгохгүй л явна

1

Эминемийн өргөмөл охин, 19 настай Уитни өөрийгөө нон-байнари хүйсийн (non-binary gender) гэж зарлан каминг-аут хийжээ. Өөрөөр хэлбэл уламжлалт хүйсийн алинд ч хамаарахгүй гэсэн үг юм. Тэрээр өөрийгөө “Стиви” гэж дуудахыг хүссэн бөгөөд өөрийгөө “she”, “he” тэр ч бүү хэл “they” гэж хандаж болно гэж хэлжээ.

Эминемийн 19 настай охин Уитни өөрийгөө бинар бус хүйстэн гэдгээ TikTok-оор зарлаж шүтэн бишрэгчиддээ өөрийг нь Стиви гэж дуудахыг хүссэн байна.

Эминем 2005 онд 48 настайдаа 46 настай экс-эхнэр, Стиви Ком Скоттын ээжтэй сайдаад удаагүй байхдаа Уитни-Стивийг албан ёсоор өргөж авчээ.

dailymail.co.uk

Сошиал сүлжээнд байрлуулсан бичлэгт Стиви өөрийнхөө бинар бус хүйсийн замыг сонгож байгаа тухайгаа ярина – тухайн хүний хүйс “эрэгтэй” ч тэр, “эмэгтэй” ч тэр хүйсэнд хамаарахгүй гэдгийг ч тайлбарлажээ.

Бичлэгийн эхэнд Уитни баярласнаасаа болж уйлж байгаа нь гараад дараа нь өөрийнхөө өөрчлөлтийн үйл явцыг, мөн өөрийгөө хэн болохыг хэрхэн ойлгосноо ярина.

dailymail.co.uk

Бичлэг Уитнигийн “she/her төлөөний үг”-тэй гэрэл зургаар эхлэх бөгөөд 19 секундийн дараа “they/she” болон хувирсан байх ажээ. Эцэстээ Уитни өөрийнхөө шинэ нэр Стиви болсныг танилцуулж “бүх төлөөний үг” гэж бичсэн байв.

dailymail.co.uk

Уитни “өөрийгөө мэдрээд сайхан байна” гэж бичснээс гадна, “байнга өөрчлөгдөж, өсөж дэвших болно” гэжээ. Уитнигийн постын доор 25 настай Хейли Жейд лайк даржээ. Хейли Жейд бол Кимээс гарсан Эминемийн төрсөн охин юм.

dailymail.co.uk

Уитнигийн гэр бүл түүний шинэ нэрийг хүлээж авчээ: Кимийн ээж, Уитни болон Кэтлин Слакийн эмээгийн эмгэнэлийн үгэнд дурдагдсан гэр бүлийн гишүүдийн нэрс дунд Эминемийн бага охины “Стиви” гэх нэр харагдана.

dailymail.co.uk

Эминем 2005 онд Уитнигийн ээжтэй эвлэрснийхээ дараа охиныг өргөж авсан. Тэр үед дуучин охиндоо “амьдралын тухтай орчинг бүрдүүлэх”-ийг хүсэж байгаагаа илэрхийлж байсан удаатай.

dailymail.co.uk

Стивийн төрсөн эцэг – Эрик Харттер, мaнсууруулах бoдис хэтрүүлснээс болж 2019 онд нaс барсан шивээсний мастер хүн байв. Тэр cэтгэцэд нөлөөлөх бoдист дoнтсон нэгэн байсан бөгөөд хууль дүрэм байнга зөpчдөг байжээ. Ким Стивийг репертэй салснаас хойш 6 сарын дараа буюу 2001 онд төрүүлсэн юм. Эминем энэ үед Хейлигийн эцэг болчихсон байсан үе.

dailymail.co.uk

Эминемд бас нэгэн өргөмөл охин байдаг. Түүнийг Айлана гэх бөгөөд өдгөө 28 настай. Охины ээж нь Кимийн ихрийн өрөөсөн эгч Доун юм. Доун бас л мaнсууруулах бодиc xэтрүүлэн хэрэглэснээс болж  2016 онд нaс баржээ.

Дуучин хүүхдүүдээ олны дүнднээс аль болох далд байлгахыг хичээдэг. Эцэг байх ямар болохыг 2004 онд Rolling Stones-ийн ярилцлагын үеэр хуваалцаж байсан удаатай. Мөн Ким cэтгэцэд нөлөөлөх бодиcт дoнтож байгаа тухай ч дурджээ. “Хүүхэд болж байгаа зүйлд өөрийгөө гэм буруутай гэж мэдрэх ёсгүй. Бид ийм байдлаас тэднийг хамгаалах үүрэгтэй” гэж ярьж байв.

dailymail.co.uk

Кимийн cэтгэцэд нөлөөлөх бодиc хэрэглэж байгаа тухай Эминем ярихдаа: “Хүүхдэд зүгээр л тайлбарлаж өгөх хэрэгтэй: “Ээж нь одоохондоо бага зэрэг асуудалтай байна, тэр өвдөөд байгаагаас биш түүнд хайргүйгээсээ ингээгүй шүү. Тэр чамд хайртай, гэхдээ одоо өвчтэй байна, түүний бие таагүй байгаа үед чиний дэргэд аав нь байх болно.” Би хэлсэн үгэндээ хүрсэн, би түүнийхээ дэргэд байсан” гэжээ.

Ким 7 дугаар сарын 30-нд амиa xорлохоор завдаж эмнэлэгт хүргэгдэж хэвтсэн байна. Одоогийн байдлаар эмнэлгээс гарч гэртээ эмчилгээгээ үргэлжлүүлж байгаа ажээ.

dailymail.co.uk

Кимийн сэтгэл санааны тогворгүй байдал нь ээжийнх нь үxэлтэй холбоотой байж болно гэж үзэж байна.

dailymail.co.uk

Ким, Эминем хоёр 1999 онд дуулиантай гэрлэж хоёр жилийн дараа мөн л дуулиантайгаар салж байсан түүхтэй. Тэд эргээд 2006 оны 1 дүгээр сард гэрлээд, 4 дүгээр сард нь салж байв. “8 Mile” алдартай кино Эминемийг харилцаагаа сэргээхэд нөлөөлсөн гэж үздэг юм.

dailymail.co.uk

Эминем, Ким хоёр – рэпийн ертөнцөд хамгийн алдартай хосуудын нэг.

dailymail.co.uk

Эминем хайртай бүсгүйдээ гомдсон үгээ бүтээлээрээ дамжуулдаг байв. Түүний рэп дуунд Кимийн үxэхээр завдсан, хaр тaмхинд дoнтсон, үнэнч биш байсан тухай өгүүлдэг.

2
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *