Таны алганд ямар хэлбэртэй дүрс байдаг вэ? Алган дээрх дүрс чинь таны хувь тавиланг ямар байхыг хэлж өгнө!

0

Эрт дээр үеэс хойш хүмүүс өөрсдийнхөө хувь тавиланг гарынхаа алгаар шинждэг байжээ. Бидний гарын алганд олон төрлийн дүрс байдаг бөгөөд тэд бүгд өөр хоорондоо харилцан адилгүй утга санаатай: гурвалжин, од хэлбэртэй, ромбо болон сэрээ, хавирган сар, загас, загалмай гэх мэт.

Гарынхаа алгыг анхааралтай хараарай. Ямар дүрс харагдаж байна вэ?

Гурвалжин

Таны алганд гурвалжин дүрс байна уу? Тэгвэл та супер-авьяаслаг нэгэн гэсэн үг! Гурвалжин дүрс онцгой авьяас чадварыг илэрхийлдэг. Гурвалжин дүрс илүү том байх тусам, та ирээдүйд олон нийтийн дунд алдартай, бусдын хайр хүндэтгэлийг хүлээсэн хүн болохыг илтгэж байгаа юм.

 

Од

Хэрэв таны алганд жижиг зурааснуудаас бүрдсэн од хэлбэртэй дүрс байвал, энэ нь таныг хүч чадалтайгаас гадна, онцгой ур чадвартайг илтгэж байна. Одны байрлал үүнд чухал нөлөөтэй. Гарын алганы хамгийн дээд талын зураасын дээр болон долоовор хурууны доор байрласан байвал, тухайн хүн оюуны өндөр чадамжтай, шинжлэх ухаанч, философич эсвэл шашин номын том хүн болох магадлалтай байдаг.

 

Ромбо

Ромбо дүрс таны алганд байгаа бол, энэ нь таныг адал явдал эрэлхийлэгч, шинэ зүйлсийг сурч мэдэх хүсэл эрмэлзэлтэй хүн болохыг илтгэж байна. Ийм төрлийн хүмүүс аливаа зүйлд тууштай, хичээнгүй зан чанараараа бусдаас үргэлж ялгардаг. Та бол эрсдэлийг үл тоомсорлогч бөгөөд хүн төрөлхтний түүхийг шинээр бичих өндөр магадлалтай нэгэн юм.

 

Загас

Энэ дүрс алмаз эрдэнэтэй төстэй харагддаг. Загасны дүрс таны алган дээр харагдаж байгаа бол, та итгэл үнэмшил ихтэй, дотоод хүч чадал өндөртэй хүн юм. Шүтлэгтэй бөгөөд энэ төрлийн хүмүүсийн зөн совин өндөр хөгжсөн байдаг.

 

Хавирган сар

Таны алган дээр хоорондоо огтлолцсон 2 зураас байдаг бол, энэ нь хавирган сарны дүрсийг илтгэнэ. Өөрөөр хэлбэл, та ирээдүйг зөгнөн харах чадвартай. Таны зөн совин өндөр хөгжсөн бөгөөд бусдад заавар зөвлөгөө өгөхдөө гаргууд хүн болдог.

 

Сэрээ

Энэ дүрс таны алган дээр 3 хэсэг болж харагдана. Энергийн хүч чадал ихтэй тул өвдөж зовох нь туйлын бага байдаг. Эрүүл чийрэг биетэй хүмүүсийн алганд сэрээ дүрс ихэнхдээ байдаг байна.

 

Загалмай

Энэ дүрс тухайн хүнийг ухаалаг шинж чанар бүрдсэн, цэцэн мэргэн болохыг илтгэдэг. Сүнстэй харьцах, амьд биетийг анагаах ер бусын увдистай хүмүүсийн алганд загалмайн дүрс бий. Гэхдээ энэ дүрс маш ховор байдаг гэдгийг хэлэх хэрэгтэй байх.

14
ТэнэглэлТэнэглэл
12
ГайхмаарГайхмаар
7
ХөөрхөнХөөрхөн
3
БахархмаарБахархмаар
3
ГоёГоё
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. ene dvrsnvvd bvgd bna gewel yahuu togloogvie bvgd l bna

  2. Enkhee Nyamjantsan

    Enkhee Nyamjantsan

    2021/01/02 at 10:38

    r

  3. Deegii Bayaraa

    Deegii Bayaraa

    2021/01/03 at 01:24

    Балайн…

  4. Kkkkk

    2021/11/22 at 21:03

    Huuyee bugdeerei bgad bhii yhu😂

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *