Хэн ч төгс биш. Энэ нь бидний дуртай кинонуудыг хийдэг хүмүүст ч хамааралтай. Мэдээж тэд маш их хөдөлмөр зарцуулдаг, бид ч үүнд нь талархдаг. Гэхдээ тэд заримдаа инээд хүрэх хүртэл хэмжээний бүдүүлэг алдаануудыг гаргадаг. Эдгээр алдаануудыг анхаарал болгоомжгүй хүмүүс сүүлийн монтажинд анзааралгүй оруулж, эдгээр нь утгын авцалдаагүй эвгүй болхи, хөгжилтэй байдлаараа биднийг баясгаж байдаг.
15. Сумны нүх – Pulp Fiction
Жулс, Винсент хоёр байрны оршин суугчдад ухамсарын хичээл заахын тулд байр луу эвдэн орж ирэхдээ тэр 2 буу гаргаж ирдэг. Гэхдээ шууд бууддаггүй ээ. Гэвч ханан дээр аль хэдийн сумны нүх гарсан байхыг олж харж болно. Өөрөөр хэлбэл байранд ноцтой залуус тэднээс өмнө орж ирж амжсан эсвэл зураг авалтын талбайн чимэглэлийг хариуцсан хүн бага зэрэг яарчээ гэсэн үг.
14. Ирээдүйн гитар – Back to the Future
Марти МакФлай ээж аавдаа зориулан бага зэрэг рок-н-ролл тоглохоор зоригтойгоор тайз руу гарч ирэх үед хамтлаг түүнд гоёмсог гитар өгдөг. Гялалзсан улаан Gibson ES335 гитар бол жинхэнэ эрдэнэс ба Марти түүнийг яаж тоглохоо мэддэг. Энгийн нэг үзэгчдийн хувьд энэ зураглалд хачин жигтэй зүйл байхгүй гэмээр боловч хөгжмийн мэргэжилтнүүдийн хувьд зүгээр өнгөрөөх зүйл яав ч биш. Мартигийн солиоруулж өгдөг гитар бол 1958-1959 оны хавьцаа л гарсан эд юм.
13. Эдвард дахин гэрэлтэхгүй – Twilight
Twilight киноны Эдвард дээр нарны туяа тусах үед тэр яг л үнэт чулуу шиг гэрэлтэж эхэлдэг байсныг санаж байна уу? Энэ бол киног бүтээгчдэд эвтэйхэн тэр л хоромд гарч ирдэг. Зарим сценүүдэд Эдвард руу илт нар тусаж байхад арьсан дээр нь энэ нь огтхон ч нөлөө үзүүлдэггүй. Ялангуяа энэ нь «Хиртэлт» цуврал дээр гардаг, нартай өдөр нугад Эдвард, Белла 2 сууж байх үеийн зураглал дээр илт анзаарагддаг.
12. Сонсох төхөөрөмж – Cobra
1986 оны уг кинонд барагцаагаар 33 алдаа тоолж болох боловч энэ бол хамгийн анзаарагдам, инээдэмтэй алдаа юм. Нэг зураглалд Сильвестр Сталлоне машинаа зогсоолд тавьсан залуутай маргалддаг. Зөрчилдөөний явцад Слай залуугийн футболкыг урдаг ба жүжигчний цээжин дээр наасан микрофон шууд л харагддаг. Найруулагч үүнийг болхи алдаа гэж үзээгүй бололтой. Бусад оролцогчид ч анзаараагүй юм шиг дүр эсгэсэн хэвээр уг сцен дуустал микрофон нүдэнд ил хэвээр байдаг.
11. Энэ суудал юм уу? – Harry Potter and the Philosopher’s Stone
Зарчмын хувьд шүүр нисэх ёсгүй талаар түр мартъя. Энэ талаар кинематографын шидтэнүүд анхаарал тавьжээ. Шүүрэн дээр суугаад нисэх үед Дэниел Редклифф болон бусад хүүхдүүдэд суухад эвтэйхэн байхын тулд тулд шүүрнүүд дээр тусгай суудал байрлуулжээ. Суудлууд нь үзэгчдийн нүднээс далд байх ёстой байсан боловч «Philosopher’s Stone»-ны кадруудын нэгэн дээр суудлыг төвөггүйхэн анзаарч болно.
10. Видео тоглуулах – Jurassic Park
Зарим нэг сценүүд дээр компьютер дээр хяналтын камераас «шууд эфир» үздэг. Гэвч гярхай үзэгчдийг амархан хуурна гэж байхгүй ээ. Бичлэг видео тоглуулагчаар тоглуулагддаг ба энэ нь бэлэн бичлэг гэдэг нь ойлгомжтой. Play товчлуур болон цагийн шугамыг ч харж болно.
9. Алдаатай шивэлт – The Dark Knight: Rises
Англи хэлэнд хачирхалтай дүрэм их. Чөтгөр ч хөлөө хугалмаар, дүрмийн гадуур зүйл ч их бий. Гэхдээ л ийм том төсөлд “heist” гэсэн энгийн үгийг алдаагүй биччихдэг, илүү сайн, бичиг үсэгт тайлагдсан бичээч хөлсөлж болмоорсон доо.
8. 13-р зууны автомашин – Braveheart
«Braveheart» олон янзын алдаагаар баялаг. Эдгээрийн талаар түүхчид болон сонирхогч монтажчингууд шүүхээс огт залхдаггүй. Ийм алдаануудын нэгийг тусад нь дурьдахад болохоор, болхи бас инээдэмтэй. Морьд тулаанд яарч байх үеийн нэг зураглал дээр зарим нэг гярхай үзэгчид сэжигтэй цагаан объектийг анзаарсан байдаг (зургийн зүүн талд). Ойртуулж хартал энэ нь машин байсан ажээ.
7. Цаг хугацааны аялал – Dallas Buyers Club
Мэттью Макконахигийн гайхашрам өөрчлөлтийг шагшин биширч байх зуураа та кинон дахь хамгийн ер бусын хормыг өнгөрөөчихлөө гэж… Зурган дээрх машин дүрслэгдсэн зурагт хуудсыг харж байна уу? Энэ бол Lamborghini Aventador LP700-4, машин биш зүгээр л сайхан амьтан. Уг сайхан амьтныг 2012 онд гаргасан бөгөөд киноны үйл явдал 1985 онд өрнөдөг.
6. Карибын тэнгисийн ковбой – Pirates of the Caribbean: The curse of the black pearl
Карибын тэнгисийн дээрэмчдийн эхний анги бол гайхалтай кино боловч төгс бас биш. Жек Воробей бүх баг руугаа хашгирч, удирдамж өгдөг сценийн арын фон дээр ковбой малгайтай, далай руу мөрөөдөнгүй харж байгаа хачин дүрийг олж харж болно. Марзан байгаа биз? Тийм биш ээ, ердөө л зураг авалтын багийн нэг гишүүн нь санамсаргүй кадрт орсон хэрэг. Тэгээд л тэр…
5. Шидгүй хүн Хогвартсд – Harry Potter and The Chamber of secrets
Та 100 дахь удаагаа «Harry Potter and The Chamber of secrets»-ийг үзэж байна гээд төсөөлөөд үз дээ. Гэнэт урьд өмнө нь хэзээ ч харж байгаагүй зүйлээ анзаарах болно. Энэ бол гартаа сонин юм барьчихаад, өрнөж байгаа бүхнийг ажиглаж байгаа насанд хүрсэн шидтэн. Андуурчихаж, энэ бол шидтэн биш ээ, энэ бол камер барьсан, жирийн нэг шидгүй хүн. Ид шидийн ертөнцөд ингээд итгэ!
4. Туслах гар – Jurassic Park
Хэн нэгэн « Jurassic Park»-ын зураг авалтын талбай дээр динозавруудад халуухан мэдрэмж төрүүлэхийг хүссэн бололтой. Хаалганы хүрээний хавьцаа байгаа рапторыг ажиглаарай. Та сайн анзаарай. Динозаврын хонгоны хэсэгт хүний гар байгааг олж харсан уу? Энэ нууцлаг, танихгүй хүн динозаврын сүүлийг янзлахыг оролдож байсан хэмээн кино бүтээгчид мэдэгддэг. Гэвч бид юу харснаа мэднэ шүү дээ. Гэр бүлийн кинонд ийм юм байгаа нь байж боломгүй.
3. Бензинээр явдаг сүйх тэрэг – Gladiator
Энэ ч зоримог таамаглал байх л даа. Гэхдээ 2-р зуунд бензиний банк байгаагүй л юм шиг санагдаад байх юм даа. Тэгвэл бензиний банк «Gladiator»-ын сүйх тэргийн гадна талд юугаа хийж байна аа? Хариулт энгийн. Тусгай эффект дээр ажиллаж байсан баг сүйх тэрэг хөмрөхөд бензиний банк нүдэнд ил харагдана гэдгийг бодож үзээгүй байна. Зураг авалтын дараа тэд үүнийг анзаарсан боловч өөртөө төвөг удахыг хүссэнгүй, зүгээр л байгаагаар нь орхижээ.
2. Ойрхон оператор – Bad boys
Энэ алдаа байгаагүй бол Шона Пеннагийн оролцоотой уг тулааны дүр зураг ямар ч үнэ цэнэгүй байх байсан. Сцений туршид кадрт тулааныг нөгөө талаас нь авч буй оператор харагддаг. Тэр нүдэн дээр хамгийн сайн зураг авах өнцгийг анхааралтай сонгон, томоор зураг авдаг. Энэ кадруудыг анх монтажчид хараад ямар царай гаргахыг нь төсөөлөөд үз дээ. Энэ одоо бас хэн бэ? Энэ чинь… чөтгөр алгад, Жерри!.
1. Хоол солигдох – Beautiful woman
Гол дүрийн баатрын үсний хагалбар гэнэт солигдох, цамцных нь ханцуйны товч өөрөө тайлагдх зэрэг иймэрхүү жижиг алдаануудыг ихэнх хүмүүс анзаардаггүй. Гэвч хааяадаа иймэрхүү төрлийн алдаанууд ажиглахгүй байхын аргагүй тод байдаг ба уг кинонд ийм алдаанууд ч их. Зураг дээр маш тод харагдаж байна. Гол дүрийн эмэгтэй дүр өглөөний цайгаа уухаар сууж байгаа бөгөөд амтат круассан идэж эхэлнэ. Нүдээ анивчих төдийд чинь л түүний гарт шарвин гарч ирж солигдоно. Энэ бол уучилшгүй алдаа юм.
Х'У' Л'А'Н
2016/09/11 at 18:14
Ss please
zochin
2016/09/11 at 19:38
bi bas 1 aldaa olloo 15.crime novel bish pulp fiction gedeg kino
Janbolot Saya
2016/09/11 at 22:42
Зочин
2016/09/12 at 06:10
1r angi deeree ugaasaa 50-d onii ued ochog shdee aav eejiigee taniltsuuldag
Зочин
2016/09/12 at 17:13
Pretty woman gedeg baihaa
Зочин
2016/09/13 at 21:05
Жек Воробей гэж хэн бэ?