Эмэгтэй аялагчдын хувьд Азийн хамгийн аюулгүй 10 орон

0

Эмэгтэй аялагчдын хувьд Азийн хамгийн аюулгүй 10 оронЭнэ оны эхээр Истанбулд ганцаараа аялж явсан эмэгтэй алга болсон, Энэтхэгт гарсан хүчингийн хэрэг, Эквадорт хулгайлагдсан хоёр жуулчин эмэгтэйн аврагдсан явдал зэрэг нь эмэгтэй аялагчдын аюулгүй байдлыг чухал асуудал болгож хувиргасан. Хилийн чанадад аялж яваа эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, аюулгүй байдал нь шинэ сэдэв биш боловч зорин очих гэж буй газрын нэр хүнд, алдар цуу, эмэгтэйчүүдийн нөхөрсөг үйл ажиллагаа нь эмэгтэй хүн аялахаас тэр дундаа ганцаараа аялахаас ч илүү чухал зүйл болж байгаа юм. Статистик судалгаагаар эмэгтэйчүүдийн аялал жуулчлалын зах зээл жилдээ 19 триллион гаруй доллараар үнэлэгдэж байгаа ба эмэгтэйчүүд нэгдсэн аялал 40 хувийг эзэлж байгаа гэсэн тоо гарчээ. 2010 оноос зочид буудлууд эмэгтэй аялагчдын хэрэгцээнд тулгуурласан хоол хүнсний үйлчилгээг эхлүүлсэн бөгөөд энэ нь улам бүр өссөөр байна. Энэ жил Саудын Арабын нийслэл дэх Ритц-Карлтон зочид буудал зөвхөн эмэгтэйчүүдийн давхраа нээж, Нью Йорк, Лондон, Берлин зэрэг хотууд дахь томоохон зочид буудлуудын эгнээнд шилжсэн юм. Дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж байгаа аялал жуулчлалын зах зээл болох Ази тив нь эр хүн ноёрхсон соёлтой улс орнууд олонтой ба энэ тивийн улс орнуудад гардаг гэмт хэргийн үзүүлэлт, хувийн аюулгүй байдал, шөнийн аюулгүй байдал, 100,000 хүн ам тутам дахь хүчингийн хэргийн тоо хэмжээ, дэлхийн хэмжээний аюулгүй байдлын үзүүлэлт зэрэг дээр суурилсан судалгааг явуулснаар Ази тивийн хамгийн аюулгүй 10 орныг нэрлэн тогтоосон инфографикыг гаргасан байна.

Жагсаалтаас харахад Ази тивийн хамгийн аюулгүй 10 орны хамгийн сүүлд буюу 10-р байранд Казахстан улс орж байна. Казахстан бол Зүүн Европын Урал голын баруун талын багахан хэсгийг хамарсан Төв Азийн улс юм. Казахстан бол газар нутгийнхаа хэмжээгээр дэлхийн хамгийн том далайд гарцгүй орон билээ. Тус орны хувьд гэмт хэргийн гаралт дундаж хэмжээтэй байдаг ба шөнийн цагаар улсын иргэдийн 50% нь гэртээ аюулгүй алхан хүрч чаддаг байна. 100,000 хүн ам тутамд гардаг хүчингийн хэрэг 10,4% байдаг бол дэлхийн хэмжээнд аюулгүй байдлын үнэлгээгээр 79-т бичигддэг аж.
2012 оны хүн амын тооллогоор 90,3 сая оршин суугчтай хэмээгдэн дэлхийн хамгийн их хүн амтай 13 дахь улс, Ази тивийн хувьд 8 дахь улс болсон, Зүүн Өмнөд Азийн Энэтхэг-хятадын хойгт орших хамгийн зүүн захын улс болох Вьетнам улс энэхүү жагсаалтын 9-р байранд бичигджээ. Тус улсад гэмт хэргийн гаралт бага байдаг ба хүн амын 82% нь шөнийн цагаар гэртээ аюулгүй алхаж хүрдэг, 100,000 хүн тутам дахь хүчингийн хэргийн хэмжээ 1,08%, дэлхийн хэмжээнд 12-т бичигддэг аюулгүй улс орон гэгдсэн байна.
Хойд талаараа ОХУ, өмнө, зүүн, баруун талаараа БНХАУ-тай хиллэдэг, Зүүн болон Төв Азийн далайд гарцгүй орон болох Монгол улс Ази тивд аялж байгаа эмэгтэй аялагчдын хувьд хамгийн аюулгүй 8 дахь орноор тодорчээ. Улсын нийслэл Улаанбаатар хотдоо хүн амынх нь 45% нь оршин суудаг манай улс гэмт хэргийн гаралт дундаж, улсын иргэдийн 50% нь шөнийн цагаар гэртээ аюулгүй хүрч чаддаг, 100,000 хүн ам тутам дахь хүчингийн хэргийн хэмжээ 12,4%, дэлхийн хэмжээнд аюулгүй байдлаараа 42-т бичигддэг аж.
Солонгосын хойгийн өмнөд хэсэгт оршдог 50 сая хүн амтай Өмнөд Солонгос улсын нийслэл Сеүл хот нь 9,8 сая хүн амтай. Энэ улсад гэмт хэргийн гаралт маш бага байдаг ба иргэдийн 60% нь шөнийн цагаар гэртээ аюулгүй явж очдог, 100,000 хүн тутам дахь хүчингийн хэрэг 13,5%, дэлхийн хэмжээнд аюулгүй байдлаараа 54-т бичигддэг улс бөгөөд Ази тивийн хамгийн аюул багатай 7 дахь улсаар тодорчээ.
Өргөн уудам үзэгдэх орчин, тэнгэрийн хаяагаараа алдартай Гонконг улс нь эмэгтэй аялагчдын хувьд хамгийн аюул багатай 6 дахь улс болсон бөгөөд тус улсад гэмт хэргийн гаралт маш бага байдаг. Мөн улсын иргэдийн 88% нь шөнийн цагаар гэртээ тайван явж хүрдэг ба 100,000 хүн амд гарах хүчингийн хэргийн хэмжээ 1,6%, дэлхийн хэмжээнд аюулгүй байдлаараа 65-д бичигддэг.
Нийт газар нутгийнхаа хэмжээгээр дэлхийд 6-д ордог Австрали улс энэхүү жагсаалтын 5 дахь улс болжээ. Гэмт хэргийн гаралт маш багатай энэ улсын иргэдийн 70% нь шөнийн цагаар гэртээ тайван явж хүрдэг. 100,000 хүн амд гарах хүчингийн хэргийн хэмжээ 28,6% ба дэлхийн хэмжээнд аюулгүй байдлаараа 13-т бичигддэг байна.
Зүүн Азийн арлын орон, Номхон далайд орших Япон орон Ази тивийн хамгийн аюул багатай 4 дэх улсаар тодорсон байна. Гэмт хэргийн гаралт багатай, хүн амын 75% нь шөнийн цагаар гэртээ аюулгүй явж хүрдэг, 100,000 хүн тутам дахь хүчингийн хэргийн хэмжээ 1,0%, дэлхийн хэмжээнд аюулгүй байдлаараа 11-д ордог орон.
БНХАУ-ын муж Тайвань улс эмэгтэй аялагчдын хувьд хамгийн аюул багатай Азийн 3 дахь улс болжээ. Гэмт хэргийн гаралт багатай энэ орны иргэдийн 75% нь орой үдшийн цагаар гэртээ тайван явж хүрдгийн дээр 100,000 хүн амын хэмжээнд хүчингийн хэргийн гаралт 8,82%-тай байдаг. Дэлхийн хэмжээнд аюулгүй байдлаараа 40-д бичигддэг аж.
Номхон далайн баруун өмнөд хэсгийн арлын орон болох Шинэ Зеланд улс нь эмэгтэй аялагчдын хувьд хамгийн аюул багатай орнуудын жагсаалтын дэд байранд бичигджээ. Хойд ба Өмнөд гэсэн хоёр том арал, олон арван жижиг арлуудаас бүрдсэн уг улсад гэмт хэргийн гаралт маш бага байдаг. Иргэдийн 60% нь үдшийн цагаар гэртээ аюулгүй явж очдог бөгөөд 100,000 хүн ам тутамд гарах хүчингийн хэргийн хэмжээ 25,8%, дэлхийн хэмжээнд аюулгүй байдлаараа 18-д бичигддэг байна.
Эмэгтэй аялагчдын хувьд Ази тивийн хамгийн аюулгүй орон бол Сингапур улс юм. Малайн хойгийн урд үзүүрт, эквадороос хойш 137 км алсад орших энэ улсад гэмт хэргийн гаралт маш бага байдаг. Иргэдийн 98% нь оройн цагаар гэртээ тайван явж хүрдэг тус улсад 100,000 хүн ам тутамд гарах хүчингийн хэргийн хэмжээ 6,8%-тай, дэлхийн хэмжээнд аюулгүй байдлаараа 80-д бичигддэг байна.
Энэ дашрамд эмэгтэй аялагчдад зориулсан аюулгүй байдлын зөвлөгөөг хүргэе.
Эрэгтэй хүнтэй ганцаараа үлдэхээс зайлсхийж, бусад аялагчидтай такси барих, аялалд явах зэрэгтээ нэгд.
Ганцаараа аялж яваа гэдгээ бусдад мэдэгдэхгүй байх, гэрлээгүй бол гэрлэсэн мэт дүр эсгэх
Өөрт тань саад учруулах хүн ихтэй автобусанд бүү суу. Хэрвээ суухаар бол гараа өмнөө зөрүүлэн барьж, жолоочийн ойролцоо суу.
Ядуус олонтой Азийн орнуудаар аялахдаа үнэтэй цайтай эд зүйл, гоёл чимэглэл гэх мэт зүйлсээ бусдын нүднээс нуу.
Гудамжны гэмт хэргийн ихэнх нь цүнх шүүрэх байдаг учир цүнхээ биедээ ойр барьж, болж өгвөл үүргэвч гэх мэтийн цүнх үүр.
Мөнгөө бүсэлж зүүдэг мөнгөний сав эсвэл хувцсан доор хүзүүнд өлгөж зүүдэг хэтэвч зэрэгт хий. Үнэт эдлэл, айПод /iPod/ гэх мэт үнэтэй төхөөрөмж бүү хэрэглэ.
Жуулчин шиг харагдахаас зайлсхийж, брэнд нэр бүхий цүнхтэй камер, гэрэл зургийн аппарат, үнэт эдлэл зүүх, авч явахгүй байх хэрэгтэй.
Шаргал үсээ алчуур, малгай гэх мэт зүйлээр халхал.
Анхны тусламжийн иж бүрдэл, шаардлагатай эм бэлдмэлүүдийг заавартай нь авч яв.
Яаралтай тохиолдолд хэрэглэх мөнгийг хөхний даруулга эсвэл оймсондоо нуу.
Ази, Дундад Азийн орнуудад урт ханцуйтай урт цамц гэх мэт даруухан хувцас өмс.
Нарны тос, малгай зэргээ авч, ахиухан хэрэглэ.
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2013/11/26 at 14:19

    Монгол гэсэн чинь оросын зураг тавьчихсан байх юм

  2. Зочин

    2013/11/28 at 13:48

    mongol-n zurag deer yun oor zurag tavitsan yum be. oros yum uu da zurag ni. kk unen hudlaa sudalgaa yu ugui yu nadah chine zurag ni hurtel hudlaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *