“Xopom Puzzle №2” зураг эвлүүлэх тэмцээний ялагч “Номин Моторс” ХХК-с шагналаа гардан авлаа

0

“Xopom Puzzle №2” зураг эвлүүлэх тэмцээний ялагч Xopom.com сайтаас зохион байгуулсан “Xopom Puzzle №2” зураг эвлүүлэх тэмцээн нь 2013 оны 10-р сарын 21-ний өдрөөс 2013 оны 10-р сарын 31-ний өдрийг хүртэл амжилттай явагдаж, тэмцээний ялагчдаа тодруулаад байгаа билээ. 

Энэхүү тэмцээнд “Номин Холдинг” компанийн салбар болох “Номин Моторс” ХХК нь Chevrolet Camaro загварын автомашины сурталчилгааны зурагт хуудсаар оролцсон билээ. “Номин Моторс” ХХК 2006 оноос эхлэн дэлхийн тэргүүлэгч корпораци болох “Женерал Моторс” (General Motors/GM)-той холбоо тогтоон түүний Монгол дахь албан ёсны төлөөлөгчөөр 2008 онд болж Chevrolet загварын хамгийн сүүлийн үеийн машинуудын худалдаа, сэлбэг хэрэгсэл, засвар үйлчилгээ зэрэг олон төрлийн үйл ажиллагааг эрхлэн ажиллаж байна.

“Номин Моторс” ХХК-ийн “Chevrolet Camaro” сурталчилгааны зургийг хамгийн богино хугацаанд, хамгийн бага нүүдлээр эвлүүлсэн Номинцэцэг Хоролбадам ялагчаар тодорч “Chevy” брэндийн гарын бэлэг бүхий шагналын эзэн боллоо.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *