Амьдралын ямар ч нөхцөл байдалд танд тус болох сэтгэл зүйн 17 зөвлөгөө

2

Ямар нэгэн шахалтгүйгээр хүүхдээ яаж ногоо идүүлэх үү эсвэл ажилд орох боломжоо хэрхэн нэмэгдүүлэх вэ? Бас ямар нэгэн сэдвээр ярилцахад хүнтэй санал нийлэхгүй байвал яах уу? Энэ бүхнийг шийдэхийн тулд заавал хүнд техник ашиглах шаардлагагүй – зүгээр л бидний өгөх энгийн зөвлөгөөг дагаарай.

Сэтгэл зүйн зарим нэг аргуудыг зөв хэрэглэж чадвал эргэн тойрны хүмүүст таатай сэтгэгдэл үлдээж чадахаас гадна өөрийнхөө зорилгод ч гэсэн амархан хүрч болно гэдэгт бид итгэдэг.

© Problem Child / Universal Studios
  • Хүүхэд тань ногоо идэхгүй байвал арга заль хэрэглэнэ – түүнд сонголт хийх боломжийг олго. Түүнийг цэцэгт байцаа идүүлж сургая гэж төсөөлье. Түүнд хоёр сонголт өгнө – 2 булцуу идэх үү 5 булцуу идэх үү? Хүүхэд өөрөө “шарандаа” цөөн тоотойг нь авна – ингээд л аажмаар цэцэгт байцаанд дуртай болох биз ээ.
  • Хэрвээ та хэн нэгэнд зөвлөгөө өгөх гэж байгаа бол дараах аргыг ашиглаарай – таны өгөх зөвлөгөөг урьд нь танд ээж эсвэл эмээ маань өгч байлаа гэж хэл. Хүн өөрийн мэдэлгүй эцэг, эхийн өгсөн зөвлөгөөнд итгэдэг, тэгэхээр таны өгөх зөвлөгөөг илүү жинтэй болгох ажээ.
  • Хэн нэгнээс юм гуйх гэж байгаа бол түүнийг ядарсан үед нь гуйгаарай: жишээ нь, боссоосоо чөлөө авах гэж байгаа бол ажлын хүндхэн өдрийн сүүлчээр хүсэлтээ тавь. Таниас хурдхан салахын түүс болоод чөлөөг чинь өгнө.
  • Хүний бие махбодь болон оюун санаа нягт холбоотой байдаг. Биеийн хөдөлгөөний хэл судлаач Шведийн мэргэжилтэн Хенрик Фексеус өөрийн судалгаан дээр үндэслэн дараах дүгнэлтийг хийжээ: хүн сэтгэл хөдлөлөө өөрөө хиймлээр гаргаж ирж болно. Жишээ нь, та уурлах шаардлагатай байгаа бол хөмсгөө зангидан шүдээ зуугаад нэг цэгт 10 секундын турш ширтээрэй – та тун удахгүй өөрийгөө жинхэнээсээ уурлаж байгааг мэдэрнэ.
© Senseless / Lanternent
  • Уг зөвлөгөө утгагүй санагдаж болох юм гэхдээ ажилд орох ярилцлага эсвэл чухал уулзалтанд очихдоо гадаад үзэмжиндээ өндөр анхаарал хандуулах хэрэгтэй. Шинжлэх ухааны үүднээс батлагдсан: гадаад үзэмжээрээ анхаарал татаж байгаа хүнд бид оюун санааны анхаарал төдийлөн тавьж чаддаггүй байна.
  • Таны аманд нэг дуу огт салахгүй орж ирээд байна уу? Тухайн дууны сүүлчийн хэсгийг нь санах гэж оролдоорой: Зейгарник–ийн эффектийн дагуу хүн дуусгаагүй ажлыг бодвол хийж дуусгасан ажлаа хурдан мартдаг байна.
  • Маргалдаж байгаа хүний үзэл бодлыг өөрийнх рүүгээ чиглүүлэхийн тулд та дотроо дараах зүйлийг давтаж хэлнэ: “Надтай санал нийлэхгүй байгаа ч гэсэн чиний санал надад чухал байна”, “Чи надад таалагдаж байна”.
  • “Би бодохдоо”, “Надад … санагдсан”, “Миний бодлоор” зэрэг үгнүүд нь өөртөө итгэлгүй байгааг илэрхийлнэ, тийм учраас маргалдаж байх үедээ дараах үгнүүдийг огт хэрэглэхгүй байх нь дээр.
© The Shining / Warner Bros
  • Экстрим болзоо – романтик харилцаа үүсгэх сайхан эхлэл болно. Танд таалагдаж байгаа хүнтэйгээ болзохоор шийдсэн бол эсвэл нөгөө хүнийхээ сэтгэлийг эзэмдэхийг хүсэж байгаа бол хаашаа болзоонд явах вэ? Адреналин баталгаатай идэвхжих тийм л газар сонгоно – жишээ нь, галзуу хулгана, айдсын өрөө, аймшгийн кино үзэх гэх мэт.
  • Хүнд хэцүү зүйл ойлгох гэж хичээж байгаа бол өөр хүнд тайлбарлахыг оролдоорой: “сургалт”-ын явцад та өөрөө урьд нь сайн ойлгохгүй байсан зүйлээ ойлгож эхэлнэ.
  • Нөгөө хүний ярьж байгаа зүйлийг та мэдэж байсан ч гэсэн “Би мэднэ ээ” гэж огт хэлж болохгүй, түүнийг ярьж дуустал нь сонсоно. Ингэснээр та түүнд сайхан сэтгэгдэл үлдээж чадах бөгөөд цаашдын харилцаа таатай өрнөхөд нөлөөлнө.
  • Бүгдийн мэдэх зүйл: илүү ихийг авахын тулд багаас нь эхлэх ёстой. Жишээ нь, найзаасаа томоохон зүйл хүсэх гэж байгаа бол эхлээд багахан зүйл гуйгаарай. Бас энэ арга эсрэгээрээ ч үйлчилж болно: хэрвээ та хүнээс мөнгө зээлэх хэрэгтэй байлаа гэж бодъё, жишээ нь 20,000 төг, тэгвэл 50,000 төг зээлүүлээч гэж гуйна. Нөгөө хүн танд татгалзсан хариу өгөх болов уу, гэхдээ арай бага хэмжээтэй мөнгө зээлүүлэх нь лавтай
  • Хашаа будаж байсан Том Сойерийг санаж байна уу? Хэрвээ та уйтгартай ажил хийхийг хүсэхгүй байгаа бол үнэхээр сонирхолтой ажил хийж байна гэж төсөөлөөрэй, магадгүй хэн нэгэн таны өмнөөс хийх дур хүсэл төрөх ч юм билүү?
© Mr Bean / mrbean
  • Хэн нэгэн танд баярлаж талархсанаа хэлсэн бол хариуд нь “Зүгээр ээ” гэж хэлж огт болохгүй. Харин хариуд нь “Найз нөхөд/түншүүд бие биедээ харилцан туслалцалгүй яах вэ” гэж хэлээрэй. Ирээдүйд та нөгөө хүнээс тусламж хүсвэл тэр танд татгалзаж чадахгүй.
  • Яриандаа үйл үг биш нэр үг ашиглаарай. Ингэснээр нөгөө хүнийг ямар нэгэн зүйлд итгүүлэх бүрэн боломжтой болохыг олон удаагийн судалгаа баталжээ. Жишээ нь, “Та хэд хэдэн амьтан авармаар байна уу?” гэхийн оронд “Та хэд хэдэн амьтны аврагч болмоор байна уу?” гэж асуусан нь дээр.
  • Хэрвээ та хүний нэр цээжилж чаддаггүй бол хүнтэй танилцахдаа хэлдэг “Танилцахад таатай байлаа” гэдэг үгийн оронд “Сайхан танилцлаа, Бямбаа” гэж хэлээрэй. Ингэвэл та танилцсан хүнийхээ нэрийг амархан тогтоож чадна.
15
ГоёГоё
4
ТэнэглэлТэнэглэл
3
БахархмаарБахархмаар
3
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Tsemkaa TselMeggy

    Tsemkaa TselMeggy

    2019/02/12 at 19:08

    za bjida nogoo ypon duunii ner heleethee chataar hha Сүндэрьяа Э.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *