Ямар нөхцөл байдалд огт ус ууж болохгүй вэ?

3
0
13,761

Биеийн тамирын зааланд усгүй ирдэг, хоол ундаа усаар даруулдаггүй хүн гэж ховор байх. Гэтэл зарим нөхцөлд ийм байдлаар шингэн хэрэглэх нь эрүүл мэндэд ихээхэн хохирол учруулж болзошгүй ба энэ өвчнөөс салах нь балга уснаас татгалзахаас хамаагүй илүү хэцүү байх билээ.

Энэ удаа жирийн ус хүний биед ямар нөхцөлд хортой байдаг талаар танилцуулъя. Харин бонус болгон хэт их шингэн уувал юу болох талаар хэлж өгөх болно.

1. Яг унтахын өмнө ус ууж болохгүй

Унтахын өмнө аяга уснаас татгалзах шалтгаан багаар бодоход хоёр бий:

  • Эхний шалтгаан – Нойрны хэм алдагдаж болзошгүй юм. Та шөнө бие засахаар босох хэрэгтэй болно. Үүний дараа хичнээн хугацааны дараа эргээд унтаж чадах нь тодорхойгүй.
  • Дараагийн шалтгаан – шөнө хүний бөөр өдрийнхөөс удаан ажилладаг. Тиймээс өглөө таны нүүр царай, хуруу гар хөлийн үзүүр мэдэгдэм хавантсан байх магадлалтай.

 

2. Идэвхтэй бэлтгэлийн үеэр ус ууж болохгүй

Идэвхтэй бэлтгэлийн үеэр ус уух нь бэлтгэлийн үеэр эсвэл дараа нь таны бие муудах нөхцөл болж магадгүй гэж эрдэмтэд үзэж байна. Энэ нь бэлтгэлийн үеэр тамирчин халууцаж ус хэтрүүлэн ууснаар биеэс электролитоо зайлуулдагтай холбоотой юм. Үүний үр дагавар нь :

  • Толгой өвдөх
  • Дотор муухайрах
  • Толгой эргэх

Мөн илүүдэл шингэн нь зүрхэнд ирэх ачааллыг нэмэгдүүлэх ба зүрхний янз бүрийн асуудалтай хүнд энэ нь аюул учруулж болзошгүй.

 

3. Шээс тунгалаг болсон бол ус ууж болохгүй

Ямар нэг шар туяагүй тунгалаг шээс нь та өдрийн турш, цангаагүй байхдаа ч хэт их ус уусныг харуулж байгаа хэрэг юм. Ингэснээр таны бие дэх натрийн хэмжээ багасан зүрхний шигдээс тусах хүртэл аюултай билээ.

 

4. Халуун хүнсийг усаар даруулж болохгүй

Ялангуяа чили перецийг анхаарах хэрэгтэй. Учир нь халуун ногоо аманд орон түлэх мэт санагдах нь хүнс капсацин хэмээх бодис ялгаруулж байгаа хэрэг юм. Энэ нь туйлын-бус молекул бөгөөд түлэх мэт өвчлөлийг зөвхөн ийм төрлийн молекулаар л багасгаж болдог ба жишээ нь сүү юм.

Харин усаар даруулахад усны туйлын молекул нь капсайциныг амны хөндийгөөр тарж өвчлөх талбайг бүр л ихэсгэх болно.

Энэ 7 хоногийн хамгийн их уншсан мэдээллүүдийг үзэх үү? 😃


Тэгье, мэдээ үзэх

 

5. Хоол идэх үед, түүний яг дараа ус ууж болохгүй

Хоолоо усаар даруулснаар хоол шингэхгүй байж болно. Учир нь хоол идэх үед хүний шүлс ихээр ялгарах ба түүнд хоол боловсруулахад чухал үүрэгтэй ферментүүд байдаг байна.

Ус ууснаар ялгарах шүлсний хэмжээ багасдаг. Үүнээс болж биед шингээгүй хорт үлдэгдэл хуримтлагдана. Хүйтэн ус эсвэл согтууруулах ундаа нь энэ бэрхшээлийг бүр ч их хүндрүүлэх билээ.

 

6. Зүлэг ногоо услах хоолойноос ус ууж болохгүй

Хоолой маань маш сайн цэвэрлэх систем бүхий усны системээс гарсан байсан ч тэр. Хоолойд байх зарим бодис хүний биед ноцтой хохирол учруулж болзошгүй юм.

  • Хүнцэл нь элэг болон бөөрөнд муугаар нөлөөлнө.
  • Фталат буюу нийлэг эдээр хийсэн зүйл нь хүний оюун ухаанд сөргөөр нөлөөлөн биеэ авч явах байдал өөрчлөгддөг.

 

7. Амтлагчтай ус уухаас зайлсхий

Ялангуяа жингээ хасах гэж байгаа хүнд энэ нь чухал юм. Хиймэл амтлагч нь хоол идэх дур нэмэгдүүлж, жин нэмэх нөхцөл болно.

Нэмээд хэлэхэд жирийн нимбэгтэй ус зэрэгт хүртэл амтлагч байж болно.

 

8. Далайн ус ууж болохгүйг бүгд мэднэ. Харин яагаад?

Далайн ус ууж болохгүйг бүгд мэдэх боловч энэ нь ямар хортой талаар мэдэх хүн цөөн.

1-рт далайн эрэг орчмын усанд хүнд хортой вирус ихээр байдаг байна. Тиймээс сэлж явахад тохиолдлоор ч гэсэн бага хэмжээний ус аманд орвол бушуухан буцааж гаргах хэрэгтэй ба ингэхгүй бол таны амны хөндий вирусын халдвар авч амралт тань талаар өнгөрөх болно.

2-рт энэ усанд маш их хэмжээний давс байдаг учир энэ давсыг зайлуулахын тулд бүр их хэмжээний ус биед хэрэгтэй болдог. Үүнээс болж хүний бие усаар дутагдаж эхлэх билээ.

 

9. Хэрвээ та их ус уусан бол дахин ус ууж болохгүй

Энэ талаар ярьж байсан билээ. Хэт их хэмжээний ус нь биеэс натриг зайлуулах ба энэ нь ихээхэн сөрөг үр дагавартай юм.

Мөн хэт их ус нь бөөрөнд их ачаалал өгч цусанд хэрэгтэй бодис өгөх үйл ажиллагаанд нь саад болдог байна.

 

Бонус: Их ус уувал яах бол?

Хэт их ус уухад гипонатриемия хэмээх өвчин тусна. Эмч нар энэ өвчинд анхааралтай байхыг зөвлөдөг ба энэ нь зөвхөн эрүүл мэнд төдийгүй амь насанд ч аюултай юм.

Энэ өвчнөөр өвчилсөн хүний шинж тэмдэг:

  • Татах
  • Ухаан санаа орж, гарах
  • Толгой эргэх
  • Депресс

Эдгээр шинж илэрлээ гээд уух усныхаа хэмжээг хамгийн бага болгох шаардлагагүй ба усгүйгээр бидний бие организм хэвийн ажиллаж чадахгүй юм. Гэхдээ хэтрүүлж бас болохгүй билээ.

16
ГайхмаарГайхмаар
11
ТэнэглэлТэнэглэл
7
ГоёГоё
5
Ха ХаХа Ха
3
ХөөрхөнХөөрхөн
2
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Фейсбүүк сэтгэгдэл

3 Сэтгэгдэл

  1. Дорж Сүх

    Дорж Сүх

    2018/03/12 at 12:02

    Яаж амьдармаар юм бэ? Нэг нь ус их уу? Нөгөө нь бага уу? гэх юм

  2. Т. Энх-Амгалан

    Т. Энх-Амгалан

    2018/03/12 at 23:16

    Г. Алтайхүү gg

  3. Amgalan Bataa

    Amgalan Bataa

    2018/03/13 at 06:51

    Тааруулж хэрэглэ гээд байгаа юм. Манайхан туйлширдаг хүмүүс. Сайн гэвэл хэтрүүлээд хэрэглээд байдаг, муу гэвэл хэрэглэхээ больчихдог. Аливаа юм сайн, муу хоёр талтайг үргэлж санаж явах хэрэгтэй.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.