Яагаад ярилцлаганд орохдоо сайхан хувцасласан байх ёстой вэ?

3

Гадаад төрх тань таны ирээдүйг шийдэж мэдэх юм. Үргэлж цэвэр, цэмцгэр байж, жижиг сажиг зүйлд ч анхаарлаа хандуулаарай.

1. Таныг эхний шатыг давахад тань туслах болно

Мэдээж янз бүрийн ажил мэргэжлийн салбарт янз бүрээр ажилтан шалгаруулж авдаг байж таараа. Том компаниудад ажил горилогчидтой хүний нөөцийн менежер харьцдаг. Түүний хувьд шаардлага хангахгүй аль болох хүнийг хасах санаатай учир ямар нэг дутагдалтай талыг голчлон хайдаг билээ. Ийм үед хамгийн түрүүнд мэргэжлийн бус байдал, хайш яаш байдал хамгийн түрүүнд нүдэнд тусдаг. Хэрвээ менежер 100 ажил горилогчоос хүн сонгох хэрэгтэй бол таны гутал бохир байх нь хасагдах шалтгаан болж болох юм.

Өөр нөхцөлд менежер таныг сонсож, таны мэргэжлийн арга барилыг үнэлэх хэрэгтэй болно. Жишээ нь: жижиг компаниудад хэдхэн ажил горилогчтой ярилцлага хийж шаардлага хангахгүй хүмүүсийг хамгийн эхний шатанд хасдаг.

Тантай ярилцах хүн өө их хайдаг хүн байж болох юм. Ямар ч байсан дэмий зүйлээс болж боломжоо алдахгүйн тулд зөв, цэвэрхэн хувцасла

 

2. Анх төрөх сэтгэгдэлд нөлөөлнө

Стандарт ярилцлага ойролцоогоор хагас цаг болдог билээ. Гэхдээ танд сайхан сэтгэгдэл төрүүлэхэд ердөө 3-хан секунд бий шүү.

Бидний тархи аливаа зүйлийн тухай мэдээллийн ихэнхийг харах мэдрэхүйгээрээ хүлээн авдаг байна. Чухамхүү харсан мэдээллийн үндсэн дээр бид суурь дүгнэлт хийдэг билээ. Сайн костюм, эвтэйхэн үсний засалт, цэвэр гутал нь хариуцлагатай, чухал хүн гэдгийг илтгэнэ. Хайш яаш, эв хавгүй байдал нь залхуу, үл бүтэх хүний шинж юм.

Гадаад байдал нь таны тухай дүгнэлт бий болгох ба та дараа нь үүнийг батлах, үгүйсгэх хэрэгтэй болдог. Хэрвээ та мэргэжлийн хүн шиг харагдаж байвал ярилцагч тань: “энэ хүн бүхнийг хянаж байгаа юм шиг байна. тийм үгүйг нь мэдье” гэж бодно. Харин та муухай хувцасласан бол тэрээр: “нэг их олигтой хүн ч биш байх нь. Яахав ганц боломж олгоё“ гэж бодох болно. Хэрвээ та зөв хувцасласан бол маш их хүч зарах ажлаас чөлөөлөгдөн, шууд л хүнд аятайхан сэтгэгдэл төрүүлэх билээ.

Тогтсон үзэл бодлыг батжуулах нь өөрчлөхөөс хамаагүй илүү амархан билээ.

 

3. Таныг жижиг зүйлд хэрхэн ханддагийг тань харуулна

Ярилцлагын үеэр мэргэжлийн ур чадвараа харуулах боломж барагтай бол гардаггүй. Гэхдээ та суурь даалгаврыг амархан биелүүлнэ гэдгээ харуулж болно. Таны гадаад төрх үүний нэг юм.

Танд гутал цэвэрлэдэг чадвар тус болохгүй боловч ярилцагчийн өмнө та цэвэрхэн гуталтай байгаа нь эрүүлээр сэтгэдэг, хэв журмын талаар ойлголттой, жижиг зүйлд анхаарал хандуулдаг гэдэг чанарыг илтгэж байгаа юм.

Гадаад байдал тань “болох л байлгүй” гэсэн дүртэй байвал та хүлээлтээс илүү гарах зорилгогүй, чадваргүйгээ харуулж байгаа хэрэг. Энэ нь таныг шаардлага хангахгүй ажил горилогч нарын нэг болгож харагдуулах магадлалтай юм.

 

4. Танд өөртөө итгэх итгэл нэмнэ

Жирийн хувцастай эмчээс илүү цагаан халат өмссөн эмчийг бид үнэлж, илүү ур чадвартай гэж хардаг. Мөн эрдэмтэд хувцас нь хүн өөрийгөө үнэлэхэд их нөлөөлдөг гэдгийг тогтоожээ.  Туршилтанд гурван групп хүмүүс оролцсон бөгөөд даалгавар биелүүлэхийн өмнө хоёр хэсэгт адилхан халат өгсөн ба нэг хэсэгт нь энэ халат нь эмчийн халат, нөгөө хэсэгт зураачийн нөмрөг төдий зүйл гэж хэлж өгчээ. Гурав дахь хэсгийнхэн өөрсдийн хувцастайгаар туршилтанд орсон байна. Үр дүн нь эмчийн халат өмссөн гэж ойлгосон хүмүүс илүү амжилттай даалгаврыг биелүүлсэн байна.

Хувцасны бидэнд нөлөөлөх энэ нөлөө нь эртнээс тодорхой болсон зүйл. Яг үүнийг ашиглан дотуур хувцасны бизнес эрхлэгч нар ажилладаг ба тэд үнэтэй дотуур хувцастай байх үедээ та өөртөө итгэлтэй, сайхан харагдах болно гэж амладаг.

Ажил хэргийн загвар бүхий хувцас ч гэсэн хүнд итгэл нэмдэг байна. Амжилттай лидер мэт хувцаслан яваа үедээ та итгэлтэй, шийдэмгий байх болно.

Ажил хэргийн сайн пиджак танд хүч нэмэх болно. Ярилцлаганд орохдоо түүнийгээ өмсөхөөс бүү залхуураарай.
6
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *