Дэлхий ертөнцийн талаарх таны ойлголтыг орвонгоор нь эргүүлэх шинжлэх ухааны үндэслэлтэй сонирхолтой баримтууд

9

Шинжлэх ухаан гэдэг бол уйтгартай зүйл гэж хэн хэлсэн юм бэ? Эрдэмтэд саяхан кокосын усыг венийн судсанд хийж болно, Мона Лиза хөмсөгтэй байсан зэргийг олж мэдсэн байна. Энэ дэлхий маань биднийг гайхуулж дуусахгүй юм даа.

Энэ удаа шинжлэх ухааны шинэхэн баримтуудыг танд хүргэж байгаа ба эдгээр нь ямар нэг үлгэр мэт санагдаж болох юм.

  • Орчлонгийн хамгийн хүйтэн газар дэлхийд байдаг байна. Финляндын эрдэмтэд лазерын тусламжтайгаар атомыг хөлдөөж чаджээ. Энэ нь хүйтний туйлын тэрбумын зэрэг хүрэх хүйтнийг гаргасан гэсэн үг юм.
  • Хэрвээ атом хоорондох хоосон зайг алга болгож чадвал хүн төрөлхтөн ганц ширхэг алиманд багтах байжээ.

  • Бөөрөлзгөнийн амтыг бий болгодог химийн нэгдэл нь бүх л ертөнцөөр тарсан байдаг байна. Хэрвээ орчлонг амталж болдог бол бөөрөлзгөнө амтагдах байжээ.
  • Энэ дэлхий хамгийн гулгамтгай зүйл бол таны өвдөгний үе хоорондох бодис юм.
  • Дэлхий дээрх хамгийн том амьд организм бол асар том Armillaria ostoyae хэмээх ургамал бөгөөд АНУ-ын Орегон мужийн Малур хэмээх дархан цаазат газар ургадаг байна. Эзлэх талбай нь 880 га ба нас нь 2,4 мянган жил.
  • Кальмарын тархи нь цагираг хэлбэртэй гэнэ. Хоол боловсруулах системээс энэ нь шалтгаалсан ба кальмарын биеийн хэлбэрээс болж хоол нь тархиар дамжин явдаг байна. “Цагираг” нь том хэсэг залгих үед тархи гэмтэхгүй байхад тус болно.

  • Нохой бөөс сансарын шаттл хөлгөөс хурдан хурд авч чаддаг байна. Үсрэхдээ 8 см-ийг 1 миллисекундэд туулна. Үсрэлтийн хурдатгал нь сансрын хөлгийн хурдатгалаас 50 дахин их гэнэ.
  • Хүний уушгины хэмжээ нь талбайн теннисний кортын хэмжээтэй адил.
  • Үр хүүхэд нь эрэгтэй эсвэл эмэгтэй байх нь эр хүний генээс шалтгаалдаг байна. Олон эгч дүүтэй байсан эр хүн ихэнхдээ охинтой болдог бол ах дүү олонтой хүнээс ихэвчлэн хүү гардаг байна.
  • Халуун орны зарим загас хүний нүүр царайг ялгаж чаддаг гэнэ. Оксфордын их сургуулийн судлаачид ийм дүгнэлтэд хүрсэн байдаг. Загас өмнө нь харсан хүнээ дахин таних магадлал нь 80% байна.

  • Эйфелийн цамхагийн өндөр нь цаг агаараас шалтгаалдаг: халуун зун 15 см-аар нэмэгдэх ба халуунд металл сунаж тэлдэг учир ингэдэг байна.
  • Хоосон теле сувгийн радио шуугиан нь Их дэлбэрэлтийн үлдээсэн ул мөр юм. Энэ нь гэрэл бий болохтой хамт үүссэн, бүх л чиг рүү тархсан юм. Радио хэлбэлзэлийн цацралт нь энэ дэлбэрэлтийн нэгэн хэсэг юм. Тиймээс бид одоо хүртэл орчлон үүссэн их дэлбэрэлтийн ул мөрийг хардаг байна.
  • Тайландын “агуйн дагина” хэмээх загас хадаар явж чаддаг гэнэ. Энэ бол дэлхий дээрх цорын ганц явдаг загас юм. Сайн хөгжсөн ташаатай энэ загас сэлүүрээрээ мөч мэт явдаг байна.

  • Урлаг судлаач Паскаль Котт “Мона Лиза”-г тусгай багажийн тусламжтайгаар судлаад энэ эмэгтэй хөмсөгтэй байсныг тогтоожээ. Да Винчи хөмсгийг нь зургийн лакны дээр нь зурсан учир он цагийн явцад арилсан байна. Мөн Мона Лизагийн царай их өргөн байсан ба тэнгэр нь хөх байсан байна.
  • Эрэгчин шимпанзегийн бат нөхөрлөл нь ямарваа нэг зөрчлийн үед стресс багасахад тус болдог байна. Хэрвээ найз нар зэрэгцэн тулалдаж байвал гэмтэл, шарх нь хөнгөн тусдаг болохыг эрдэмтэд тогтоосон байна.
  • Тархины үйл ажиллагаанд 10 ваттын гэрэл хэрэглэх хэмжээний энерги хэрэгтэй гэнэ. Гэхдээ энэ нь таны сэрүүн байх болон унтаж байхтай хамаагүй юм.

  • Кофе байнга хэрэглэх нь хөхний хэмжээ багасахад нөлөөлдөг гэжээ. Өдөрт 3 аяга кофе уух нь таны томоохон хөхний хэмжээ яваандаа багасах нөхцөл болно. Энэ нь кофены өөх шатаах шинж чанартай холбоотой юм. Эмэгтэй хүний хөх нь өөхний давхаргаас бүрддэг гэдгийг бид мэднэ.

Та өөр сонирхолтой шинжлэх ухааны баримт мэдэх үү? Бусадтайгаа хуваалцаарай.

53
ГайхмаарГайхмаар
18
Ха ХаХа Ха
14
ТэнэглэлТэнэглэл
13
ХөөрхөнХөөрхөн
11
БурууБуруу
5
ГоёГоё
4
БахархмаарБахархмаар
4
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *