Зөвхөн хүүхдүүдэд харагддаг бичиг бүхий хүчирхийллийн эсрэг мэдээллийн самбар

0

Зөвхөн хүүхдүүдэд харагддаг бичиг бүхий хүчирхийллийн эсрэг мэдээллийн самбарХүүхдийн эрхийн конвенцийн 19-р зүйлд зааснаар ‘гэмтэл бэртэл учруулах, зүй бусаар харьцах, анхаарч халамжлахгүй байх, үл хайхрах, бэлгийн хүчирхийлэл үйлдэх, мөлжих зэрэг бие махбодь болон сэтгэл санааны хүчирхийллийн бүх хэлбэрийг хүүхдийн эсрэг хүчирхийлэл гэнэ.’ гэж заасан байдаг. Зүгээр нэг хүүхдийн эсрэг хүчирхийллийн талаарх ухварыг нэмэгдүүлэхээс илүү зүйлийг хийх зорилгоор Испаний нэгэн байгууллага зөвхөн 10-аас доош насны хүүхдүүдэд харагддаг нууц бичиг бүхий ухаалаг зарлалын самбарыг бүтээсэн байна. Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд туслахаар томчууд болон хүүхдүүдэд өөр өөр мессежийг харуулдаг тусгай самбар бүтээх ажил дээр тус байгууллага Испаний Грей Групптэй хүч нийлүүлэн ажилласан бөгөөд өөр өөр өнцгөөс харахад зураг өөрчлөгдөж, эсвэл хөдөлж харагддаг давхар гүдгэр хэвлэл /lenticular printing/-ийн технологийг ашиглажээ. Хүчирхийлэгч томчуудтай хамт яваа хүчирхийлэлд өртөж байгаа хүүхэд бүрд харагдах энэхүү мессеж нь томчуудад харагдахгүйгээрээ ач холбогдол өндөртэй юм. Том хүн ‘Заримдаа хүүхдийн хүчирхийлэл зөвхөн хүүхэд өвдөж шаналах үед л харагддаг.’ гэсэн бичгийг уншиж байхад хүүхдүүд ‘Хэрвээ хэн нэгэн чамд хор учруулбал бидэн рүү утасд, бид чамд тусална.’ гэсэн бичгийг аюулд учирсан хүүхдүүд болон өсвөр насныханд туслах сангийн утасны дугаартай хамт харах аж. Насанд хүрэгчдийн дундаж өндөр 1075 метр байдаг бол ердийн хөвгүүний өндөр 1,35 метр орчим байдаг нь энэ ухаалаг самбарыг хийх боломжийг олгосон байна. Магадгүй зургаагаас доош насны уншиж сураагүй хүүхдүүд энэ самбарыг хараад ойлгохгүй байж болох ч самбар дээрх хүчирхийлэлд өртсөн хүүхдийн зураг ойлгомжтой байж болох гэнэ.

1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. mondon

    2013/05/13 at 01:40

    Gaihaltai setgej ee…

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *