Алекс Фергюсоны амжилтын замналын хамгийн гэрэлтэй үеүд

0

Алекс Фергюсоны амжилтын замналын хамгийн гэрэлтэй үеүдАнглийн хөл бөмбөгийн ертөнцийн домог болсон баг Манчестер Юнайтедын ахлах дасгалжуулагч Алекс Фергюсон нь бүх цаг үеийн хамгийн агуу 50 дасгалжуулагчдын тэргүүн эгнээнд бичигддэг шилдэг дасгалжуулагч билээ. Улаан чөтгөрүүдтэй хамт 26 жил ажиллахдаа Премьер Лигийн 13 удаагийн, УЕФА-гийн аваргуудын лигийн 2 удаагийн нийт 38 цом шагналыг хүртсэн, 71 настай энэ эрхэм энэ сарын 8-ны өдөр Манчестер Юнайтед багийн дасгалжуулагчийн албанаас бууж, тэтгэвэрт гарч буйгаа албан ёсоор мэдэгдсэн байна.1986 оны 11-р сараас эхлэн Улаан чөтгөрүүдийн дасгалжуулагчаар ажиллаж ирсэн тэрээр хэдийгээр дасгалжуулагчийн албанаас тэтгэвэртээ гарч байгаа хэдий ч клубын эрхлэгч, бие төлөөлөгчөөр үлдэх болно гэдгээ ч хэлжээ. Британий үндэсний өдөр тутмын сонин энэ явдлыг ‘эрин үеийн төгсгөл’ хэмээн нэрлэсэн бол УЕФА-гийн ерөнхийлөгч Мишель Платини Фергюсоныг ‘жинхэнэ урьдчилан харагч’ байсан хэмээсэн байна. Британий ерөнхий сайд Дэвид Кэмерон ‘Британий хөл бөмбөгийн түүхэн дэх сод хүн’ гэсэн тодорхойлолтыг Алекс Фергюсонд өгсөн ба энэ гайхалтай хүний амжилтын замнал дахь хамгийн хурц тод, гэрэлтэй үеүдийг харуулсан гэрэл зургийн багцыг үзэгч та бүхний өмнө дэлгэж байна.

1. 1986 онд Манчестер Юнайтедын шинэ дасгалжуулагчийг танилцуулсан нийтлэл сэтгүүлд хэвлэгдсэн нь
2. 1986 оны 11-р сарын 6-нд Фергюсоны албан тушаалын тухай анхны хэвлэлийн бага хурал болжээ. Баруун талд суугаа 1980-2002 онуудад Манчестер Юнайтедын даргын үүргийг гүйцэтгэж байсан Мартин Эдвардс одоо ч тус багийн хүндэт ерөнхийлөгчийн албан тушаалд байсаар байгаа юм.
3. 1986 оны 11-р сарын 6-нд шинэ албан тасалгаандаа
4. 1986 оны 11-р сар. Анхны дасгалжуулалтын үеэр
5. 1986 оны 11-р сар. Анхны дасгалжуулалтын үеэр туслах дасгалжуулагч Арчи Ноксын хамт
6. Арчи Нокс 1986 оны 11-р сараас 1991 оны 4-р сарыг хүртэлх хугацаанд Улаан чөтгөрүүдэд үнэнчээр зүтгэсэн билээ.
7. 1986 оны 11-р сар, анхны дасгалжуулалтын үеэр
8. 1986 оны 11-р сар, Манчестер Юнайтедын дасгалжуулагчийн анхны гарын үсгээ зурж байгаа нь
9. 1945-1969 онуудад тус багийн дасгалжуулагчаар ажиллаж байсан Мэтт Басбигийн хамт, 1986 он
10. Английн хөл бөмбөгчин, дасгалжуулагч Вив Андерсон, Шотландын хөл бөмбөгчин асан Брайан МакКлэр нарын хамт, 1987 оны 7-р сар
11. 1987 оны 1-р сарын 24. Манчестер Юнайтед 2:0 Арсенал. Олд Траффорд цэнгэлдэх хүрээлэн
12. 1987 оны 2-р сарын 7. Чарлтон Атлетик 0:0 Манчестер Юнайтед
13. 1987 он. Стив Брюсийн хамт. Энэ үед Стив Брюс Норвич Ситид ажиллаж байсан юм.
14. Английн хөл бөмбөгчин, дасгалжуулагч Боб Пэйсли, Брайан Робсон нарын хамт
15. 1987 он, Алекс болон Мартин Эдвардс нар
16. Уэльсын хөл бөмбөгчин Марк Хьюзын хамт. Марк Хьюз 1988 оны 5-р сард 1,8 сая фунт стерлингийн үнээр Барселон багт эргэн ирсэн юм.
17. 1990 оны 5-р сарын 12. Хөлбөмбөгийн холбооны цомын финалд 3:3 оноогоор тэнцэж үлдсэн Манчестер Юнайтед Кристалл Палас багууд дахин тоглосон билээ.

18. 1990 оны 5-р сарын 17. Хөлбөмбөгийн холбооны цомын төлөөх дахин тоглолтоор Кристалл Паласыг 1:0 онооны харьцаагаар хожсон үе. Брайан Робсоны хамт

19. 1990 оны 5-р сарын 17. Хамгаалагч Лес Силигийн хамт

20. 1990 оны 5-р сарын 17. Юнайтед дахь Фергюсоны анхны цом

21. 1991 оны 5-р сарын 15. Роттердам, Цомтой багуудын цомын төлөөх тэмцээн, Манчестер Юнайтед 2:1 Барселон

22. Мэтт Басбитай хамт. “Би амьдралдаа олон шагнал авч байсан ч тэд намайг өөрчлөөгүй. Бобби Чарлтон, Мэтт Басби нар үргэлж надад үлгэр жишээ үзүүлдэг байсан. Тэд хэзээ ч амжилтанд толгойгоо эргүүлэхийг зөвшөөрдөггүй байсан. Тэд үргэлж өөрөөрөө байсан, учир нь тэд үргэлж хамгийн даруухан байсан. Энэ бол гайхамшигтай чухал зан чанар.” – Алекс Фергюсон

23. 1992 оны 3-р сарын 11. Лигийн аваргын хоёрдугаар хэсгийн хагас финал, Олд Траффорд цэнгэлдэх хүрээлэнд. Манчестер Юнайтед 2:1 Миддлсбро. Финалд Ноттингем Форестыг ялсан бөгөөд Алексын эргэн тойронд шүтэн бишрэгчид хүрээлжээ.

24. 1992 оны 9-р сарын 29. Москвагийн Торпедо 0:0 Манчестер Юнайтед.

25. Манчестер Ситигийн дасгалжуулагч Питер Рейдтэй хамт үдийн зоог барьж байна.

26. Францын жүжигчин, олон улсын хөлбөмбөгчин асан Эрик Кантонагийн хамт. 1992 оны 11-р сарын 27-нд Лидс Юнайтед баг Эрик Кантонаг 1,2 сая орчим фунт стерлингээр худалдан авсан. Улирлын төгсгөлд Алекс ‘Эрик багт урам зориг өгч, өөрчилж чадсан.’ гэсэн байдаг.

27. 1993 оны 4-р сарын 10. Манчестер Юнайтед 2:1 Шеффилд Уэнсдей. Сүүлийн 90 дэх минутанд багтаа оноо авчирснаар ялагч болсны дараах баяр хөөр.

28. 1993.4.10

29. 1993 он. Анхны цом

30. 1993 оны 8-р сарын 14-нд Лигийн дасгалжуулагчдын холбооноос Алекс Фергюсоныг Оны шилдэг дасгалжуулагчаар зарлав.

31. 1994.4.2. Блэкбёрн Роверс 2:0 Манчестер Юнайтед. Кенни Далглиш, Алекс нар

32. Уэльсын хөл бөмбөгчин Райн Гиггз, Английн хөлбөмбөгчин Билли Шарпын хамт. Цомтой багуудын цомын төлөөх тэмцээнээр Челсиг 4:0 оноогоор хожсон. Фергюсон мөн л Оны шилдэг дасгалжуулагч болсон юм.

33. 1994.8.14. Чарити Шилд. МанЮ 2:0 Блэкбёрн. Брайан Кид, Алекс нар

34. 1995. Энэ залуу хүү бол Уэльсын хөл бөмбөгчин Крейг Беллами

35. 1995 оны 1-р сар. Энди Коулын хамт

36. 1995.2.24. Кантона үзэгчтэй зодоон үүсгэсэн хэргээр байцаагдаад гарч байгаа нь. Эрик Кантона Алексын талаар дараах үгсийг хэлсэн юм. ‘Тэр үнэхээр хүний дасгалжуулагч. Түүнчлэн гайхалтай сэтгэлзүйч. Шотландууд үнэхээр хөл бөмбөгт зориулагдсан хүмүүс. Тэр тоглогчид болон өөрийнхөө хоорондох зайг хэдий хэмжээнд барих ёстойг мэддэг. Ноён Алекс бол гайхалтай дасгалжуулагч. Мэдээж хэрэг тэр гайхалтай тактикч, стратегич. Тэр янз бүрийн тоглогчидтой хэл амаа ололцож, тэднийг харилцан холбоо бүхий нэг бүхэл болгож чаддаг. Тэр бараг 70 настай ч 18 настантай ч гайхалтай сайн холбоо тогтоож чаддаг.’

37. 1996 оны 3-р сар

38. Кевин Киганы хуучны мөрөөдөл :)

39. 1996.5.11. Цомтой багуудын цомын төлөөх тоглолтын финал. МанЮ 1:0 Ливерпүүл. Дахин ялалт байгуулсан Алекс мөн л Оны шилдэг дасгалжуулагч болсон юм.

40. 96 онд Ажилчны намын тэргүүн байгаад 97 онд Нэгдсэн Вант улсын ерөнхий сайд болсон Тони Блэр Алекс Фергюсоны хамт. 1996 он

41. 1996 оны 5-р сар. Буяны хүлээн авалтан дээр Дэвид Бекхэм, Ники Батт, Пол Шолес нарын хамт

42. 1997.4.12. Блэкбёрн 2:3 МанЮ. Алекс дахин МанЮ-г алтан медальтайгаар удирдаж, ахин Оны шилдэг дасгалжуулагч болжээ.

43. 1997.9.19. Ханхүү Чарльз Олд Траффордод айлчлан иржээ.

44. 1999.5.26

45. 1999.5.26

46.

47. 1999.6.12. Британий хөл бөмбөгт үзүүлсэн гавьяагаа үнэлүүллээ.

48. Дахин Оны шилдэг дасгалжуулагч боллоо.
49. 2001 оны 4-р сар. Руд Ван Нистелройн хамт
50. 2001 оны 5-р сар. Рой Киний хамт
51. 2002 оны 2-р сард Руд Ван Нистелрой шилдэг хөл бөмбөгчин болсон юм.
52. 2002 оны 7-р сар. Рио Фердинандын хамт
53. Ноён Алекс МанЮ-тай хамт 8 удаа аварга болсныг илэрхийлсэн оргилуун дарснууд
54. Криштиан Роналдогийн хамт. 2003 онд Криштиан Роналдог 12 сая фунт стерлингээр худалдаж авсан ба Алекс түүний талаар ‘Роналдо бол миний дасгалжуулж байсан хамгийн шилдэг тамирчдын нэг.’ гэсэн байдаг.’
55. 2003.4.3. Цомтой багуудын цомын аваргын төлөөх тэмцээний хагас финал. МанЮ 1:0 Арсенал. Финалд МанЮ Миллуолыг 3:0-оор хожсон юм.
56. Уэйн Рунигийн хамт. Уэйн Руниг Эвертон баг 27 сая фунтээр худалдаж авчээ.
57. Лигийн аваргын төлөөх тэмцээний финалд Уиган Атлетикыг 4:0-оор хожсон.
58. 2006 оны 11-р сар. МанЮ-тай өнгөрүүлсэн 20 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа нь. МанЮ-гийн домог болсон Денис Лоу, Бобби Робсон нарын хамт. Мөн жил МанЮ аварга болж, Фергюсон Оны шилдэг дасгалжуулагч болсон юм.
59. 2006 оны 1-р сар. Неманья Видичийн хамт
60. 2008.5.21
61. Дахиад л Оны шилдэг дасгалжуулагч боллоо.
62. 2008.12.21. ФИФА Уорлд Кап. МанЮ 1:0 Лига
63. 2009.3.9. Олд Траффордод зохион байгуулагдсан ‘Гал тогооны улаан чөтгөрүүд’ гал тогооны хөтөлбөрийн үеэр Фергюсон Денис Лоуд хоол бэлтгэж өгч байна.
64. 2009.5.27. Ром. Барселон 2:0 МанЮ. Финалын шүглийн дараа
65. 2009.5.27. Ром. Ханхүү Уиллиам Фергюсонд баяр хүргэж байна. Мөн жил тэрээр дахин Оны дасгалжуулагч болсон.
66. 2010.12.19. МанЮ-гийн удирдлаганд хамгийн олон жил ажилласан Мэтт Басби дасгалжуулагчийн рекордыг эвдсэн.
67. 2011.5.8. МанЮ 2:1 Челси. Олд Траффордод фанатууддаа талархаж байгаа Алекс
68. 2011.5.14. Блэкбёрн 1:1 МанЮ
69. 2011.5.22. Блэкпултай хийх тэмцээний өмнө Оны дасгалжуулагчийн шагналаа гардаж байгаа нь
70. 2011.5.22. Түүний хувьд 12 дахь, МанЮ-гийн хувьд 19 дэх Премьер Лигийн цом
71. 2011.5.25. Гари Невиллийн үдэлтийн тоглолт
72. 2011.5.28. Англи. Шилдэг дасгалжуулагч, шилдэг тоглогч
73. 2011.5.28. ‘Ялагдлын гуниггүйгээр ялалтын баяр хөөр гэж үгүй.’
74. 2011.11.5
75. Алекс Фергюсон
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *