Өнгөрсөн долоо хоногийн шилдэг ухаалаг утаснууд

1

Энэхүү нийтлэлээр – LG-ийн дууны дээд чанарыг мэдрүүлэх төхөөрөмж, Samsung-ийн хоёр ч дунд зэрэглэлийн гар утас, мөн Doogee S50 ухаалаг гар утсыг танилцуулна.

LG G7 ThinQ

LG G7 ThinQ ухаалаг гар утас – LG компанийн шинэ загвар бөгөөд дууны чанар сайжирч iPhone X утасны дизайнтай адилхан болсон гэж хэлж болно. Гэхдээ энэ адил төрхийг өөр чимгээр далдалсан – дэлгэцийн дээд хэсгийн хар гадаргууг гүн ухсан байдлаар өөрчилсөн байна.

Уг ухаалаг утас нь 6,1 инчийн 3120 × 1440 пиксель бүхий IPS дэлгэцтэй. Талуудын матрицууд нь 19,5:9 хэмжээтэй, гэрэлтүүлэх дээд хэмжээ нь 1000 нит. Дэлгэцийг Gorilla Glass 5 шил хамгаалж буй. Арын хэсгийг ч мөн адил шилээр бүрсэн, IP68 стандартын дагуу чийг, тоосны хамгаалалттай.

8 цөмт Snapdragon 845 хүчтэй процессор суурилуулсан. LG G7 энгийн хувилбар нь 4 ГБ шуурхай санах ойтой бөгөөд багтаамж нь 64 ГБ. Үүнээс гадна 6 ГБ шуурхай санах ойтой болон 128 ГБ багтаамжтай хувилбар ч гарсан байна. Өөр онцгойрох ялгаа LG G7 ThinQ-д байхгүй ажээ.

Ухаалаг гар утасны онцлох нэг зүйл бол – чанар бүхий 32 битийн DAC/ЦАП болон ESS технологи юм. Ухаалаг гар утсанд 7.1 дуу чимээг дэмжих BoomBox бүхий хүчтэй стерео динамик суулгажээ. Цэвэр, чанга дуугаралтыг дэмжиж байгаа нь дуу сонирхогчдыг баярлуулахаар байна.

LG G7 ThinQ-ийн техникийн үзүүлэлт:

  • Дэлгэц: 6,1 инч, 3120 × 1440
  • Процессор: Snapdragon 845
  • Санах ой: 6 ГБ RAM, 128 ГБ ROM
  • Камер: үндсэн – 16+ 16 Мп, нүүрнийх – 8 Мп
  • Батерей: 3000 мА*цаг
  • ҮС: Android Oreo 8.1

LG G7 ThinQ нь Өмнөд Солонгост 5-р сарын дунд үеэс зарагдаж эхэлнэ, бусад улс орнуудад зунаас зах зээлд гарах төлөвтэй байна. Ухаалаг гар утасны албан ёсны үнийг одоогоор зарлаагүй байгаа хэдий ч олон тооцоог үндэслэн авч үзвэл 650-680 евро байхаар байгаа ажээ.

 

Galaxy A6 болон Galaxy A6+

Galaxy A6 болон Galaxy A6+ дуу шуугиантай танилцуулга хийгдэлгүй гарч ирж байгаа хэдий ч маш олон хэрэглэгчдийн сонирхлыг татаад байна. Эдгээр ухаалаг гар утаснуудын техник үзүүлэлт үнэхээр дээгүүр, бас боломжийн үнээр зарагдах зэрэг нь худалдан авагч нарын сонирхлыг татах шалтгаан болжээ.

Аль аль нь төмөр гадаргуутай, бас 18,5:9-ийн хэмжээтэй Super AMOLED формат бүхий дэлгэцтэй юм. Дэлгэц хөндлөнгөөрөө багахан ялгаатай гэж хэлж болно: Galaxy A6 нь 5,6 инчийн 1480 × 720 пиксель, харин Galaxy A6+ нь 6 инчийн 2220 × 1080 пиксель өргөтгөлтэй ажээ.

Утаснуудын техник үзүүлэлтүүд ч гэсэн хэд хэдэн ялгаа бий. Үндсэн хувилбар нь фирмийн 8 цөмт Exynos 7870 чиптэй, 3 эсвэл 4 ГБ шуурхай санах ойтойгоос гадна 32 эсвэл 64 ГБ багтаамжтай ажээ. Galaxy A6+ нь мөн адил хэмжээний шуурхай санах ойтой, гэхдээ процессорт Qualcomm Snapdragon 450-ыг ашигласан. Батерейны хувьд ч хэд хэдэн ялгаа бий: 3000 болон 3500 мА*цаг.

Galaxy A6 утасны үндсэн камер нь f/1,7 өрц бүхий 16 Мп үзүүлэлттэй. Нүүрэн хэсэгтээ мөн адил үзүүлэлт бүхий селфи, видео бичлэг хийх камер суурилуулжээ. Хуучин загвар нь хос үндсэн камертай. Уг камерын ачаар арын хэсгийг уусгасан гэрэл зураг дарах боломжтой болох ажээ. Galaxy A6+ утас нь 24 Мп камертай.

Galaxy A6 болон Galaxy A6+ утаснуудын техникийн үзүүлэлтүүд:

  • Дэлгэц: 5,6 инч, 1440 × 720; 6 инч, 2220 × 1080
  • Процессор: 3 ГБ RAM, 32 ГБ ROM; 4 ГБ RAM, 32 ГБ ROM
  • Камер: үндсэн – 16 Мп, нүүрэн – 16Мп; үндсэн – 16+5 Мп, нүүрэн – 24 Мп
  • Батерей: 3 000 мА·ц; 3 500 мА·ц.
  • ҮС: Android Oreo 8.1

Samsung Galaxy A6 утасны эхлэх үнэ 370 орчим доллар, харин Galaxy A6+ утасны үнэ 430 орчим доллараар зарагдах төлөвтэй байна. 5-р сарын сүүлээр Европын зарим нэг улс орнуудаар зарагдаж эхэлнэ.

 

Doogee S50

Doogee компанийн дөрөв дэх удаагийн хамгаалагдсан ухаалаг гар утас юм. Шинэ гажет зөвхөн бат бөх корпусаараа гайхагдаад зогсохгүй мөн хүчин чадлаараа ч гайхагдахаар болжээ.

Doogee S50 утасны техник үзүүлэлт хятадын дундаж үнэлгээтэй ямар ч ухаалаг гар утастай эн зэрэгцэхүйц гэж хэлж болно. SoC Helio P23 дээр суурилж хийсэн бөгөөд өнгөрсөн оны 8-р сард Media Tek дундаж ангиллын хэрэгцээг бүрэн хангах төхөөрөмж гэдгийг нь хүлээн зөвшөөрсөн. Шуурхай санах ой нь 6 ГБ. Тус ухаалаг гар утасны багтаамж нь 64 эсвэл 128 ГБ ажээ.

Гажетийн автоматжуулалт дээр үйлдвэрлэгчид гол анхаарлаа хандуулсан. Үүний хүчээр батерей нь 5180 мА*цаг болж ухаалаг гар утас тасралтгүйгээр 3-4 хоног цэнэглэхгүйгээр ажиллаж чадна. Энэ бол гайхалтай үзүүлэлт буюу Xiaomi Mi Max 2 болон Umidigi S2 Pro зэрэг ухаалаг гар утаснуудтай эн зэрэгцэн очиход нөлөөлж байна.

Техникийн үзүүлэлт:

  • Дэлгэц: 5,7 инч, 1440 × 720
  • Процессор: Helio P23
  • Санах ой: 6 ГБ RAM, 64 эсвэл 128 ГБ ROM
  • Камер: үндсэн – 16-13 Мп, нүүрэн – 16+8 Мп
  • Батерей: 5180 мА*цаг
  • ҮС: Android 7.1.1 Nougat

Doogee S50 ухаалаг гар утсыг 240 орчим доллараар AliExpress дэх албан ёсны дэлгүүрээс худалдан авах боломжтой.

3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *