Хятад архитекторчдын бүтээл House #4 байшин

0

Хятадад болсон уран барилгын CIPEA үзэсгэлэнд зориулан AZL Architects-ын архитекторчид House #4 нэртэй өвөрмөц байшин бүтээжээ. Өгөгдсөн даалгаврын дагуу 500 м.кв талбайд дор хаяж 5 унтлагын өрөөтэй, нийтийн талбайнуудтай, тухтай сууцны загварыг бүтээх байжээ. Зочны өрөө болон хоолны өрөөнөөс бүрдэх доод давхрын хэсэг ойгоор хүрээлэгдэж, голын урсгал харах боломжтойгоор байрласан бол дээврийн нийтийн сэрүүн тавцан нь яг моддын орой дээр байрласан байна. Дээврийн хэсэгт усан сан, зочид тухлах хэсэг, модон тавцан зэргийг шийджээ. Байшингийн геометрын хэлбэрийг хамгаалалтын цагаан давхарга бүхий бетоноор бүтээсэн байна. Давхар бүрт гаргасан өвөрмөц муруйсан хэлбэр бүхий нүхнүүд нь Хятад нутгийн газар нутгийг тольдох боломжийг олгох аж.

Хятад архитекторчдын бүтээл House #4 байшин 1 Хятад архитекторчдын бүтээл House #4 байшин 2 Хятад архитекторчдын бүтээл House #4 байшин 3 Хятад архитекторчдын бүтээл House #4 байшин 4 Хятад архитекторчдын бүтээл House #4 байшин 5 Хятад архитекторчдын бүтээл House #4 байшин 6 Хятад архитекторчдын бүтээл House #4 байшин 7 Хятад архитекторчдын бүтээл House #4 байшин 8 Хятад архитекторчдын бүтээл House #4 байшин 9 Хятад архитекторчдын бүтээл House #4 байшин 10

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. swat huu

    2014/11/10 at 16:54

    архитекторчдын гээд буруу бйчээд бна АРХИТЕКТОРУУДЫН гэж бичнэ шүү

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *