Ямар ордод төрсөн хүмүүс зурхайд хамгаас их итгэдэг болон ямар ордынхон зурхайг огт тоодоггүй вэ? Та зурхай уншдаг уу?

2

Хүмүүсийн ихэнх нь зурхайд итгэдэггүй ч гэлээ ямартай ч унших нь элбэг байдаг. Яагаад гэвэл зурхай сэтгэл санааг сэргээнэ, бас заримдаа хэцүүхэн асуултын хариултыг олоход тусалдаг.

Зурхай шийдвэр гаргах, тэр ч бүү хэл хүнд хэцүү үеийг даван туулахад тусалсан тохиолдлууд олон байдаг. Ордууд дотор зурхайд огт итгэдэггүй нь ч байна бас итгэдэг нь ч байна. Ингээд зурхайд хэн нь итгэж, хэн нь итгэлгүй явдгийг олж мэдэцгээе.

Охины ордныхон зурхайд хамгаас их итгэдэг

artskvortsova / Shutterstock.com

Энэ ордныхон зурхайд хүндэтгэлтэй ханддаг. Тэд гэнэн ч юм уу, тэнэгтээ зурхайд итгэдэг юм биш, тэдний оюун ухааны хөгжил хэнээс ч дутахааргүй. Гэсэн хэдий ч өдөр тутам зурхайг сонирхон уншина. Энэ зуршил нь ч тэдэнд туслах ажээ. Тулгарах аливаа асуудлыг сэтгэл санаагаар унахгүй даван туулах чадалтай байхын зэрэгцээ амжилт болгондоо баярлан талархаж явдаг. Зурхайд итгэдэг болоод ч тэр үү энэ ордныхон зурхайд дурдсан зан ааштайгаа бараг тохирдог байна.

 

Үхрийн ордныхон зурхайд бусдаас бага итгэдэг

artskvortsova / Shutterstock.com

Үхрийн ордныхон бусдаас ялгарах онцгой шинжтэй – зөрүүд бөгөөд аливаа зүйлийг бодитоор хүлээж авахыг хүснэ. Энэ л шалтгааны улмаас тэд зурхайд итгэдэггүй юм. Түүний амжилт нь ямар нэгэн од эрхэсийн байрлалаас шалтгаална гэж үү? Үхрийн ордныхон аливаа нөхцөл байдлыг үнэлж дүгнээд асуудлын хариултыг бие дааж олохыг хичээдэг, тэд од эрхэсээс зөвлөгөө авах ч үгүй. Тэд гаргасан шийдвэртээ бат зогсоно, замынхаа төгсгөлд очиж байж л салах хүмүүс.

Зурхайн дээрх хоёр орд нэг зүйлийн хоёр туйлд оршиж байна. Гэхдээ Охин болон Үхрийн ордонд хамаарах хүн болгон зурхайд итгэдэг эсвэл итгэдэггүй гэж бодож болохгүй ээ. Зурхайд хандах хандлага – хувь хүний л хэрэг. Зурхай хэн нэгнийг хөгжөөдөг бол, хэн нэгэнд үнэхээр тус болдог.

Та зурхайд хэрхэн ханддаг вэ? Коммент хэсгээр бидэнтэй сэтгэгдлээ хуваалцаарай.

7
ГайхмаарГайхмаар
6
Ха ХаХа Ха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Hha

    2019/12/22 at 18:23

    bi ohinii ord ghdee itgedeggui

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *