Аав нар өөрсдөө ч мэдэлгүйгээр хүүгийнхээ сэтгэлийг шархлуулж байдаг 7 үйлдэл

1

Эцэг, эх болсон үедээ бид үр хүүхдэдээ бүхнээ зориулах ёстой гэж боддог. Гэвч аав нарын хувьд хүүхэдтэйгээ хэрхэн харилцах учраа олдоггүйгээс болоод хүүхдүүдтэйгээ харилцаа муутай байдаг нь нууц биш. Түүнчлэн хэт их хариуцлагатай аавууд эсрэгээрээ хүүхдийнхээ амьдралд дарамт үүсгэдэг бөгөөд энэ нь хүүхдэд яаж ч нөлөөлж магадгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Ингээд өнөөдөр бид аавуудын гаргадаг нийтлэг алдааны талаар онцолж байна.

1. Хэт их сүржигнэдэг

Сургууль дээр үүссэн асуудлыг гол төлөв аавууд зохицуулдаг. Учир нь аавууд эрэгтэй хүүхэдтэй илүү сайн учраа олдог бөгөөд энэ нь ч харилцаанд илүү давуу тал бий болгодог. Гэсэн хэдий ч эцэг, эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтаа хэтрүүлбэл тэднийг найз нөхөдтэй болоход нь саад тотгор болохоос өөрөөр тус болж чадахгүй. Тиймээс насанд хүрсэн хүн та ихэнх үед хүүхдийнхээ үгээр л байх хэрэгтэй. Гэхдээ мэдээж аюулгүй байх зөвлөмжүүдийг өгөхөө мартаж болохгүй.

 

2. Цагийг хамт өнгөрөөхөөс төвөгшөөдөг

Ажил бол явдгаараа явж л байх зүйл. Харин хайртай хүүдээ хэдэн минут зарцуулна гэдэг бол өөр хэрэг. Хэрэв ингэж чадахгүй байгаа бол танд ч таны хүүд ч сөргөөр нөлөөлөх болно. Таны хандлага хүүхдийн тань өөртөө итгэх итгэл, сэтгэл зүйн байдалд нөлөөлж байдгийг байнга санаж явах хэрэгтэй.

 

3. Аюултай нөхцөл байдлуудыг хүүгээсээ нуудаг

Хүүхдийг аюулаас хэт их хамгаалах нь эсрэгээрээ тэднийг бүр илүү аймхай болгож байдаг. Түүнд тохиолдож болох муу зүйл дээр хэт их төвлөрөх хэрэггүй. Учир нь хүүхэд байхдаа асуудалтай нүүр тулж үзээгүй хүүхэд том болсон хойноо бие даасан нэгэн болж төлөвшиж чаддаггүй. Тиймээс хүүхдээ хэт их хамгаалдаг аавууд тэдний айдсыг тэжээж байна л гэсэн үг.

 

4. Сэтгэл хөдлөлөө илэрхийлэхийг нь хорьдог

Охид үргэлж сэтгэл хөдлөлөө ил гаргаж бусдын тусламжийг авч чаддаг бол хөвгүүд үргэлж нулимсаа нууж байдаг. Гэвч ийнхүү сэтгэл хөдлөлөө нуух нь тэдний ирээдүйд маш ихээр нөлөөлөх болно. Сэтгэл хөдлөлөө хэрхэн илэрхийлэх ёстойгоо мэддэггүй хүн айдас түгшүүр, сэтгэл гутралд өртөх магадлал өндөр байдаг.

 

5. Та ямар нэг байдлаар түүнд хайраа харуулдаггүй

Хүүд тань хайр халамж хэрэгтэй болохоос шийтгэл хэрэггүй. Оронд нь түүнд хариуцлагын талаар ухамсарлуулж, хөнгөхөн дүрмүүд тогтоож болно шүү дээ. Гэсэн хэдий ч үргэлж түүнийг загнаж, зандрахаа болихгүй бол тэр таны түрэмгий зангаас маш их айх болно.

 

6. Өөрийн алдаагаа нуудаг

Бид амьдралынхаа алдаа бүрээс суралцаж байдаг. Гэвч хэрэв та хэн нэгнийг алдаж байгааг харвал яг ижилхэн үйлдэл хийхээсээ өмнө хоёр дахь удаагаа бодох ёстой гэдгээ мэдэх болно. Тиймээс хэрэв та хүүгээсээ өөрийн бүх алдаа, саад тотгор бүрээ нуугаад байвал тэр яг таны гаргасан алдааг давтахгүй гэсэн баталгаа байхгүй. Харин эсрэгээрээ та түүнд алдаанаасаа хэрхэн суралцах ёстойг өөрийн жишээн дээр харуулж алдахаас айлгүйгээр бүр илүү том зорилгод хүрч чадна гэдгийг зааж өгөх хэрэгтэй.

 

7. Ээжийг нь хүндэлдэггүй

Хэрэв та хүүгийнхээ хажууд ээжтэй нь түрэмгий, ууртай өнгө аясаар харьцдаг бол түүний ирээдүйн эхнэр яг ийм байдалтай зовох болно гэдгийг яг одооноос мэддэг болох хэрэгтэй. Та зөвхөн эхнэртээ ямар хайртай гэдгээ харуулж байх хэрэгтэй. Хэдийгээр эхнэрээсээ салсан ч хүндэтгэсэн хэвээр гэдгээ харуулсаар л байх хэрэгтэй. Энэ тохиолдолд та хүүгээ ээж, эгч болон цаашлаад бүх эмэгтэйчүүдийг хүндэлдэг жинхэнэ эр хүн болгон хүмүүжүүлж байна гэж ойлгож болно.

39
ХарамсалтайХарамсалтай
7
БурууБуруу
6
ГоёГоё
5
БахархмаарБахархмаар
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *