Ямар ч төгс биеийг хэлбэрээ алдсан цүнх шиг харагдуулдаг хувцаслалтын 13 трэнд

4

Жил бүр блогчид болон алдартай сэтгүүлүүд хувцаслалтын эсрэг чиг хандлагын жагсаалтыг гаргадаг. Гэвч тус жагсаалтад тогтмол ордог зарим нэг хувцаснууд байдаг бөгөөд тэднийг бусад хувцастай тохируулж өмсөхөд үнэхээр хэцүү, мөн дээр нь биеийн өө сэвтэй хэсгүүдийг тодотгож харагдуулдаг. Гэсэн хэдий ч тэдгээр хувцас дэлгүүрийн тавиур дээр, дараа нь олон охидын шкаф руу орсон хэвээр байгаа юм. Ингээд дараа нь охид тэдгээр хувцсыг чухам яах учраа олохоо больдог. Ингээд бид танд зориулан хувцас, гутал, гоёл чимэглэл сонгохдоо маш хянуур хандахад тань туслах нэгэн жагсаалтыг гаргалаа.

1. Урдуураа богино хойгуураа урт банзал болон даашинз

© Dave M. Benett / gettyimages

Банзал болон даашинзны хэлбэр хийц нь эмэгтэй хүний хөлийн хэлбэр хэрхэн харагдахад чухал нөлөөтэй. Гэсэн ч яг ийм төрлийн даашинз юм уу юбка сонговол бүх хүний анхаарал таны өвдөг дээр төвлөрч ямар ч төгс хөл байсан бага зэрэг гажигтай харагдаж эхлэх болно. Тэгээд ч зогсохгүй ташаа хэсгийг илүү өргөн харагдуулдаг. Та хүмүүст сайхан хөлөө харуулахыг хүсвэл хажуу талдаа оноотой хувцас сонгохыг зөвлөж байна.

 

2. Богино өмд

© PacificCoastNews.com / East News, © PacificCoastNews.com / East News

Хөлийн бүрэн бүрхдэггүй өмднүүд хүнийг илүү тарган харагдуулдаг. Мөн халаасны загвараас нь болж ташаа өргөн харагдахаас гадна, шилбэ илүү өргөн харагдах сөрөг талтай.

© Ignat / Bauergriffin.com / East News

 

3. Нимгэн сүлжмэл даавуугаар хийсэн даашинз, цамц

© MEGA / Mega Agency / East News, © WENN / agefotostock / East News

Энэ төрлийн сүлжмэл даавуугаар хийсэн хувцас нь маш нягт хэдий ч хэлбэрээ хадгалж чаддаггүй бөгөөд материалын чанар муу гэж тооцогддог. Тиймээс хамгийн туранхай охин байсан ч ямар нэг өө сэвтэй харагдах л болно. Ийм хувцас биеийн бүх хэсгийг шууд ил харагдуулдаг. Мөн дотуур хувцас ч цаанаас нь мэдэгдэх учраас маш болхи харагдах болно.

 

4. Гарем өмд

© Coleman-Rayner / East News, © BIGPICTURESPHOTO.COM / East News

Өргөн даавуун өмднүүд үнэхээр тухтай. Гэхдээ тэд бие махбодын пропорционал хэмжээг гажуудуулдаг. Хөл богино, тааз өргөн харагдах болно. Өөрөөр хэлбэл ийм өмд хэзээ ч битгий өмс гэсэн үг.

 

5. Сувдан үсний хавчаар

© Nataliya Petrova / NurPhoto / Getty Images

Саяхан л трэнд болоод байсан сувдан хавчаар өнөөдөр эсрэг чиг хандлагын жагсаалтад багтжээ. Хамгийн түрүүнд ийм төрлийн зүйл насанд хүрсэн эмэгтэйд тохиромжгүй. Хоёрт гэвэл сувд нь дугуй хэлбэртэй учраас зөвхөн зууван нүүртэй охидод тохиромжтой.

 

 

6. Өргөгчтэй хөхөвч

© MAVRIXONLINE.COM / East News, © ASSOCIATED PRESS / East News

Хувцас нэвт харагддаг аяган хөх трэнд байхаа нэгэнт больжээ. Учир нь ийм хөхөвч маш бүдүүлэг харагддаг. Хэрэв өргөгчтэй хөхөвч зүүх гэж байгаа бол битүү хувцас өмссөн үед илүү тохиромжтой юм.

 

7. Хээтэй трико

© INTER/bauergriffinonline.com / East News, © MHD, PacificCoastNews / East News

Биений өнгөтэй юм уу, саарал триког холоос харахад яг л арьсны гажигтай мэт харагддаг. Зарим нь бүр хөлийг үстэй мэт харагдуулдаг гээд бод доо. Тиймээс хэрэв та гадаад төрхөө илүү сонирхолтой болгохыг хүсэж байвал тэгш хэм бүхий хээтэй эсвэл цулгуй хар трико сонгох хэрэгтэй.

 

8. Шовх хоншоортой намхан өсгийтэй гутал

© picture alliance / Runway Manhat / East News, © picture alliance / Runway Manhat / East News

Ийм загвартай гутал хөлийг маш том харагдуулдаг. Тиймээс хэрэв та биенээсээ жижигхэн хөлгүй л бол ийм загвартай гутал сонгохдоо маш болгоомжтой байх хэрэгтэй. Мөн ийм гутал өмсөхөд хөлийн хуруунууд шахагддаг учраас хөл гэмтэх, өвдөх магадлал их байдаг.

 

9. Өргөн өмд

© White, PacificCoastNews / East News, © 0000554 / Reporter / East News

Сүүлийн үеийн энэ чиг хандлага биеийг дөрвөлжин хэлбэртэй харагдуулдаг сул талтай. Хэрэв ийм төрлийн өмд өмсөхөөр шийдсэн бол тансаг өндөр өсгийт өмс. Пүүз өмсөж огтхон ч болохгүй шүү.

 

10. Өргөн мөртэй хүрэм

© East News, © McMullan / Sipa USA / East News

20-р зууны үед бүсгүйчүүд өргөн мөртэй хувцаслалтаараа өөрсдийгөө эрчүүдтэй ижил тэгш гэдгийг илтгэдэг байжээ. Тэр трэнд эргээд ирсээн. Гэвч хүн болгонд зохидоггүй гэдгийг нь ойлгохгүй хэвээр л байна. Ийм төрлийн хувцас нь лийр хэлбэртэй биетэй бүсгүйчүүдэд илүү сайхан зохино. Харин гурвалжин хэлбэртэй биетэй бүсгүйчүүд өргөн мөртэй хувцас сонгохгүй байсан нь зүгээр.

 

11. Томдсон хүрэм

© MEGA / Mega Agency / East News

Ийм хувцас маш дулаахан гэдэгтэй санал нэг байна. Гэвч хэт том хувцас маш инээдтэй харагддаг. Хүрэмний төрлөөс хамаарах боловч бараг бүгд л хувцаслалтын бүх дэгжин байдлыг үгүй хийдэг. Тиймээс өөртөө яг таарсан хүрэм өмссөн нь илүү дээр байх болно.

 

12. Ээжийн жийнс

© Survivor,PacificCoastNews / East News, © Bella / Broadimage / East News

Ийм загвар нь өгзгийг илүү дугариг харагдуулдаг учраас “ээжийн жийнс” гэж нэрлэгддэг. Тиймээс жижиг өгзөгтэй охидод илүү тохиромжтой байдаг. Намхан лийр хэлбэрийн биетэй охид хэт том таазтай харагдмааргүй байвал ийм өмд өмсөхөөс зайлсхийх хэрэгтэй. Ийм өмд таны илүүдэл жинг тодруулж харагдуулна.

 

13. Тайрмал жийнсэн хүрэм

© DDNY / Broadimage / East News, © CTLA / Broadimage / East News

Ийм хүрэм нь биеийг хоёр хувааж, илүү том биерхүү харагдуулдаг. Мөн бэлхүүс хэсгийг тодотгож өгдөг учраас тэр хэсгээрээ илүүдэл жинтэй охидод тохирожгүй гэж ойлгож болно. Оронд нь илүү сонгодог, энгийн загварын хүрэм сонгохыг зөвлөж байна.

 

Бонус: Топ

© LP / Coleman Rayner / East News

Мэдээжийн хэрэг, энэ нийтлэлд бидний бичсэн бүхэн бол ерөнхий зөвлөгөө маягийн зүйл гэдгийг та ойлгох хэрэгтэй. Харин бид танд загварын ертөнцөд болж буй хамгийн сүүлийн үеийн нэгэн дуулианыг хүргэх гэж байна.

Яг бодит байдал дээр та өөрийгөө аз жаргалтай болгох ямар ч төрлийн хувцсыг өмсөж болно. “O Magazine” сэтгүүлийн нэг дугаарт махлаг бүсгүйчүүд топ өмсөх нь зохимжгүй гэж бичсэнээс болоод дэлхий даяар охид бүсгүйчүүд #RockTheCrop хэмээх “hashtag”-г трэнд болгож охид хүссэн бүхнээ өмсөх эрхтэй хэмээх уриалгыг гаргасан байна.

329
БахархмаарБахархмаар
127
Ха ХаХа Ха
104
ТэнэглэлТэнэглэл
101
ГоёГоё
75
ГайхмаарГайхмаар
37
ХөөрхөнХөөрхөн
34
ХарамсалтайХарамсалтай
33
БурууБуруу
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Лхагва Сүрэн

    Лхагва Сүрэн

    2020/08/24 at 01:59

    Yasan c olon nudteiyiin😂

  2. Otgonsvren Oyungerel

    Otgonsvren Oyungerel

    2020/08/24 at 11:27

    Sarnai Galbaatar

  3. Victoria Victoria

    Victoria Victoria

    2020/08/24 at 13:20

    Otgoo Otgoo

  4. А. Баялагмаа

    А. Баялагмаа

    2020/08/24 at 14:32

    😍😍😍😍😍😍😍😍😍😍

  5. Сийлэн Гоо

    Сийлэн Гоо

    2020/08/24 at 16:12

    Shaaal hereggui zuwluguu bna

  6. Нандин Эрдэнэ

    Нандин Эрдэнэ

    2020/08/24 at 18:48

    Ү. Ч. Мичидмаа

  7. Соёмбо Алтан

    Соёмбо Алтан

    2020/08/27 at 08:33

    Зааа тэгээд өөлөөд л байвал өөгүй хүн ч алга

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *