Хүүхдийнхээ насанд тохируулан зааж сургах ёстой 15 ур чадвар. Хожим эдгээр мэдлэг чадвар нь түүний амьдралыг хөнгөвчлөх болно

2

Тоо бодлого бодох, түүхэн үйл явдлуудыг цаг хугацааны дэс дарааллаар мэдэх гэх мэт энгийн зүйлсийг хүүхэддээ зааж сургах нь чухал үр нөлөөтэй. Гэхдээ амьдралд хэрэг болохуйц зүйлсийг сургууль тэр бүр зааж өгөөд байдаггүй. Тиймээс хүүхдийнхээ насны онцлогт тохируулан дараах 15 чадварыг хүүхэддээ зааж сургаснаар таны хүүхдийн ирээдүйн амьдрал илүү хялбар болох болно.

Сургуулийн өмнөх нас

© Daria Shevtsova / Pexels

Энэ насанд хүүхэд өдөр бүр шинэ зүйлстэй нүүр тулж, маш сониуч зантай байдаг бөгөөд тодорхой хэмжээний зүйлсийг сурч мэдсээр өөрийгөө бие даах чадвар нэмэгдэж байдаг. Та энэхүү үеийг ашиглан хүүхэддээ энгийн бөгөөд хэрэгтэй зүйлсийг зааж өгөх нь чухал.

 

1. Тоглоомнуудаа нэг газарт хурааж сургах

© Krakenimages.com / Depositphotos

Хүүхдүүд тоглоомоор тоглох дуртай. Гэвч тоглож дууссаны дараагаар тоглоомнуудаа нэг газарт хураах нь бараг боломжгүй мэт гэрээр нэг тарааж орхих нь бий. Иймээс та хүүхэддээ тоглоомнуудаа нэг газарт хурааж сурах дадлыг хэвшүүлэх нь чухал. Тодорхой нэг газрыг сонгож хүүхэддээ өөрийн эд зүйлсээ хурааж эмхэлж сурах хэрэгтэй гэдгийг ойлгуулаарай. Та хүүхэддээ энэхүү дадлыг бий болгохын тулд түүнийг тоглоомнуудаа цэгцэлж дууссаны дараагаар түүнийг урамшуулан шагнаж байхыг зөвлөж байна. Мөн та тоглоомоо хураах цаг болсон гэдгийг хүүхэд тань ойлгохуйц дуутай болж ч болох юм.

 

2. Бохир хувцаснуудаа сагсанд ялгаж хийж сургах

© FamVeldman / Depositphotos

Өөрийн гэсэн эд зүйлсдээ хариуцлагатай ханддаг болох нь таны хүүхдийн заавал ч үгүй эзэмших ёстой чадваруудын нэг билээ. Тиймээс та хүүхэддээ өмсөж бохирдсон хувцаснуудаа сагсанд хийж, цэвэр хувцаснуудаасаа ялгаж байхыг сургаарай. Хэрэв бага насны олон хүүхэдтэй бол тус бүрт нь сагс гаргаж өгөх нь зүйтэй бөгөөд хэрхэн бохирдсон хувцаснуудаа ялгаж хийх талаар тайлбарлаж өгөөрэй.

 

3. Өөрөө хувцаслаж сургах

© Rawpixel / Depositphotos

Энэ үед нь та хүүхдээ хувцаслах соёлд сургахад хамгийн тохиромжтой. Ингэснээр таны хүүхэд биеэ дааж өөртөө итгэх итгэл нь ч нэмэгддэг гэнэ. Харин та хүүхэддээ хувцаслаж сурах тодорхой хугацааг өгөх нь чухал. Учир нь хүүхэд хувцаслах чадварыг өөрийн болгоход харилцан адилгүй хугацаа зарцуулдаг байна.

 

4. Гижигдэж, тэвэрч, үнсэхгүй

© Syda_Productions / Depositphotos

Өөрийн биеэ хянахаас гадна хэн хүүхдэд тань хүрч буйг хянаж сурах нь чухалд тооцогдоно. Тиймээс та хүүхэд өөрөө хүсэхгүй байх үед түүнийг гижигдэх, тэвэрч, үнсэхээс зайлсхийх хэрэгтэй.

 

5. Гараа угааж сургах

© oksun70 / Depositphotos

Хүүхэд маш сониуч зантай тул бүхий л зүйлсэд гараар хүрч үздэг. Мөн түүнчлэн бохирдсон гараа ам руугаа ч хийх нь олонтаа. Тиймээс гараа зөв угааж сургах нь хүүхдийн тань эрүүл мэндэд чухал нөлөөтэй дадал болно гэдэгт итгээрэй. Хүүхэддээ та хооллохын өмнө болон бие зассаны дараагаар гараа угаах гэх мэт хэзээ угаах нь тохиромжтой талаар тайлбарлаж өгөөрэй.

 

6. Ярилцах цаг гаргаж байх

© oksun70 / Depositphotos

Энэ нь таны хүүхдийг өөрийгөө илэрхийлэх, аливааг бусдад ойлгуулах зэрэг чадварт сургах давуу талтай ажээ. Мэдээж хэрэг та хүүхдийнхээ насанд тохирсон үг хэллэгээр, хүүхдийнхээ дуртай сэдвээр яриа өрнүүлээрэй.

 

6-12 нас

© Goodluz / Depositphotos

Хүүхдийн тань боловсролын суурь тавигдах энэ насанд сэтгэл хөдлөлөө удирдах, шинэ авъяас чадвараа олж нээх болон хөгжүүлэх, бусадтай харилцаанд орох зэрэг чадварууд хөгжиж эхэлдэг. Тиймээс та энэ насанд нь хүүхэддээ итгэл найдвар даах, бусдыг хүндлэх зэрэг чанарт сургах нь зүйтэй.

 

7. Гар утасны дугаарыг цээжилж сургах

© SarkisSeysian / Depositphotos

Орчин цагт гар утасны хөгжлийг дагаж хүмүүс утасны дугаар цээжээр мэдэх шаардлагаггүй болсон хэдий ч эцэг эх, эмээ өвөө зэрэг чухал хүмүүсийнхээ дугаарыг цээжлүүлэх нь чухал. Энэ нь яаралтай шаардлагатай тохиолдолд хаанаас ч холбогдох боломжийг таны хүүхдэд олгох болно. Хэрэв таны хүүхдэд утасны дугаар цээжлэх хүндрэлтэй байгаа бол дуу болгон цээжлүүлэх аргыг танд санал болгож байна. Мөн та утасны дугааруудыг өнгө алагласан зурган хэлбэрт оруулан харуулж цээжлүүлэх ч боломжтой.

 

8. Хялбархан хийж болох хоол хийх аргыг зааж сургах

© HayDimitriy / Depositphotos

Хоол хүнсээ тохируулан зөв хэрэглэхийн чухлыг та хүүхэддээ энэ насанд нь зааж өгөх хэрэгтэй. Мөн та хялбархан хийж болохуйц хоолыг хэрхэн хийх талаар зааж өгөөрэй. Мэдээж гал тогоонд хүүхэдтэйгээ өнгөрүүлэх энэ цаг хугацаа сайхан дурсамж болон үлдэх болно шүү дээ.

 

9. Өөрсдөө л ойлгох үгстэй болох

© sermovik / Depositphotos

Таны хүүхэд болон та л утгыг нь мэдэх үгстэй болоорой. Энэ төрлийн үгс нь таны хүүхэдтэйгээ харилцах харилцааг илүү дотно болгох болно. Харин эдгээр үгсийн утга зөвхөн та хоёрын дунд л үлдэх хэрэгтэйг анхаараарай.

 

10. Ганцаараа байх цагийг хүүхэддээ гаргаж өгөөрэй

© aletia / Depositphotos

Энэ насанд таны хүүхэд бага зэрэг бусдаас зайгаа барьж эхлэх нь хэвийн үзэгдэл бөгөөд түүнийг бие хүн гэдгийг хүлээн зөвшөөрч ганцаараа байх боломжийг нь олгож байгаарай. Энэ нь тэднийг юу хүссэнээ хий гэсэн үг мэдээж биш бөгөөд хувийн зүйлсээ ганцаараа хийж шийдвэрлэх чадамжийг бий болгох зорилготой.

 

Шилжилтийн нас

© Monkeybusiness / Depositphotos

Шилжилтийн насанд хүүхэд тань гадаад төрх болон сэтгэлзүйн хувьд өөрчлөлтөнд ордог билээ. Мөн түүнчлэн шинэ зүйлс сурч мэдэх оргилуун их хүслээр жигүүрлэх үе энэ насанд л тохиодог. Иймээс энэ насанд нь та хүүхэддээ ирээдүйн амьдралд нь хэрэг болохуйц нэн чухал зүйлсээс сургах нь эерэг нөлөөтэй.

 

11. Цахим шуудан болон захидал илгээхийг зааж өгөх

© ArturVerkhovetskiy / Depositphotos

Та хүүхэддээ зүгээр нэг хэрхэн илгээхийг заагаад зогсохгүй найруулга дээр хэрхэн ажиллах талаар мэдлэгийг хүүхэддээ олгохоор зорих хэрэгтэй. Ил захидал бичихдээ очих газрын хаяг хэрхэн зөв тэмдэглэх зэрэг чухал зүйлсийг ч мөн сургаарай. Энэ нь таны хүүхдэд ирээдүйд хэрэг болох нь дамжиггүй.

 

12. Сэтгэл хөдлөлийг нь тодорхойлох

© kmiragaya / Depositphotos

Залуус өөрийн сэтгэлзүйн эрүүл мэндээ анхаарч байх үүднээс өөрийн сэтгэл хөдлөлөө тодорхойлох нь чухал. Сэтгэл хөдлөлөө тодорхойлж, сэтгэлзүйн эрүүл мэндээ анхаарах нь амьдралаас урган гарах асуудлуудад сэтгэлийн хаттай байх нөхцлийг бүрдүүлдэг.

 

13. Уучлалт гуйж сургах

© Valerii_Honcharuk / Depositphotos

Буруугаа хүлээж уучлалт эрэх нь хүүхэд ч гэлтгүй насанд хүрсэн хүний хувьд ч хүндрэлтэй асуудлуудын нэг болох нь бий. Тиймээс та хүүхэддээ өсвөр насанд нь хэрэв буруу зүйл хийсэн бол уучлалт хүсэх нь зөв зүйл гэдгийг ойлгуулах хэрэгтэй.

 

14. Найдвартай эх сурвалжаас мэдээлэл авч байхын чухлыг ойлгуулах

© NatashaFedorova / Depositphotos

Өсвөр насныхан ихэвчлэн телевиз болон интернетээс шинэ мэдээлэл авч байдаг. Тиймээс мэдээллийн олон сувгаас баталгаатай эх сурвалжийг таних тухай сургах хэрэгтэй. Мөн уншсан бүхэндээ итгэх хэрэггүй гэдгийг ч сануулах нь зүйтэй болов уу. Зарим тохиолдолд уншиж буй мэдээ нь үнэн эсэхийг шалгаж нягталж байхыг хүүхэддээ зөвлөөрэй.

 

15. Худалдан авалт хийж сургах

© MNStudio / Depositphotos

Хүүхэддээ бие даан худалдан авалт хийх боломжийг олгох нь түүнд өөртөө итгэх итгэл болон биеэ даах чадварыг ч мөн адил олгож буйн илрэл юм. Ээжээсээ бүхнийг асуухын оронд өөрөөр нь худалдан авах барааны жагсаалтыг гаргуулж, цахим худалдан авалт ч хийлгэж үзэх нь таны хүүхдийг бие даасан хүн болоход нэг алхам ойртуулах болно.

Таны бодлоор манай жагсаалтанд нэмэх хэрэгтэй дадал бий юу? Хүүхэд өсгөх өөрийн туршлагаас бидэнтэй хуваалцаарай.

31
ГоёГоё
11
БахархмаарБахархмаар
5
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *