Al Jazeera-гийн сайтанд Монгол дахь архидалтын тухай мэдээлэл гарчээ

0

Al Jazeera-гийн сайтанд Монгол дахь архидалтын тухай мэдээлэл гарчээКатарын Al Jazeera мэдээ мэдээллийн сувгийн сайтнаа манай оронд ихээхэн түгээмэл үзэгдэл болсон архидалтын тухай мэдээлэл тавигджээ. “Beating the booze in Mongolia” нэртэй энэхүү нийтлэлийг Al Jazeera-гийн сэтгүүлч Marga Ortigas-ын Улаанбаатар хотоос мэдээлснээр нийтэлсэн байна. Нийтлэлийн тэргүүнд “Хэрээс хэтэрсэн архидалтын эсрэг хийсэн хэдэн жилийн компанит ажлын дараа архинд хандах хандлага өөрчлөгдөж байна.” гэсэн өгүүлбэр байх аж.

Marga Ortigas-ын мэдээнд манай улс болон архидалтын талаар ийн дурджээ.

“Архидалт газар авсан Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж үндэсний аюулгүй байдлын үүднээс хэдэн жилийн өмнө ард түмэндээ архины хэрэглээгээ багасгахыг уриалж, компанит ажил эхлүүлсэн. Нэг талдаа хүн амын хагасаас илүү хувь нь байх ёстой хэмжээнээс илүүгээр архидан согтуурдаг байсан нь хурцаар тавигдсан асуудал болоод байжээ. Гэхдээ өнөөгийн Монгол улс нь эдийн засгийн өсөлтийн ирмэг дээр ирээд байгаатай холбоотойгоор бүх зүйл өөрчлөгдөж байгаа юм.”

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2014/03/18 at 20:06

    хааяа хааяа монголын тухай гарчихаад байдымаа энэ сувгаар

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *