
Эдгээр гараашны эзэд бүгдээрээ л маш их хэмжээний хөрөнгөтэй, дэлхийн хамгийн гайхалтай хүлгүүдийг эзэмшдэг эрхэмүүд байгаа. Ийм гайхалтай машинуудад зориулж ердийн нэг байшин босговол онцгүй шүү дээ, тэд орд харшид л залрах учиртай.
Ингээд олон зүйл нуршилгүйгээр хамгийн хамгийн гэсэн тодотголтой 25 гараашыг та бүхэнд сонирхуулъя.
1. Радиус төсөл
Энэхүү барилга бүхэлдээ том шилэн байгууламж бөгөөд далайн дүр зургийг илтгэхээр өөр өөр түвшинтэй баригдсан.
2. Хавцал дахь сонгодог байр
Хэрвээ зочны өрөөнөөсөө гараашаа харах нь хангалтгүй санагдвал, шилэн шалан дээр машинаа жолоодсон ч болно шүү.
3. Bueller байшин
Одоогоос хэдэн жилийн өмнө хэн хамгийн шилдэг гараашны загварыг гаргах вэ гэсэн уралдааныг зохион байгуулж байжээ. Ялагчийн бүтээл нь энэ бөгөөд Ferris Bueller-с гарааш гарган авч үүнийг бүхэл бүтэн барилга болгожээ.
4. Psychiko байшин
Сонгодог загварын хар өнгийн Мерседес машинууд хурц өнцөг бүхий цав цагаан байшинд байна гээд төсөөлөхөд таньд юу төсөөлөгдөж байна, Грекийн нийслэл Афин хотын олимпийн цэнгэлдэх хүрээлэнтэй адилхан биш байна гэж үү?
5. Вашингтон дахь хоёр унтлагын өрөө, 16 гарааш
Найман машинд нэг унтлагын өрөө гэсэн харьцаатай байшинг та урьд өмнө нь харж байсан уу?
6. Уул нуруудын Од эдлэн
Цахилгаан шат олны нүднээс газар доорх маш том хэмжээний гараашыг далдлаагүй юм шүү. Энэ нь үндсэндээ нисэх онгоц тээвэрлэгчтэй ижилхэн хэмжээтэй.
7. Өрөөний хөвөгч байгууламж-1
Нэгэнт л энэ нь Токиод байдаг учраас, уг байшин нь зайгаа хэмнэх үүднээс ингэж шийдсэн нь тодорхой.
Өрөөний хөвөгч байгууламж -2
Гарааш эзэмшигчийн хүссэн газарт хүргэх цахилгаан шат ч мөн энэ байшинд бий.
Өрөөний хөвөгч байгууламж -3
Гараашаар дамжаад зочны өрөөнд шууд хүрэх боломжтой.
8. Шилэгдмэл машинуудын номын сан
Шаазан шал, тод улаан модон хананууд нь энгийн зүйлс бөгөөд гарах цахилгаан шат, машин бүрийн цэнэгийг барьж байх зориулалттай чадлын үүсгүүрүүд, агаар шахагч хэрэгслүүд гээд бүгдийг шийдэж өгсөн.
9. Шилэн үзмэрийн цонх
Энэ гараашийн эзэмшигч нь үнэхээр нүд алдам машины цуглуулгатай нэгэн.
10. Кабана байшин
Байшин бүхэлдээ усан сангаар хүрээлэгдсэн, гайхмаар үзэгдэх орчинг бүрдүүлж чадсан.
11. Масерати харш
Зурагт харагдаж байгаа хэсэг бол байшингийн зочны өрөөний нэгдүгээр давхар
12. Сан Диего дахь хамгийн анхны LEED Алтан сертификаттай байгууламж
Хэрвээ та тансаг сайхан орчинд цагийг өнгөрөөмөөр байгаа бол та энэхүү байгууламжийн хаана ч очиж болно.
13. Лондонгийн газар доорхи сууц
Та үүнийг уран зургийн галерей хэмээн андуураагүй биз?
14. Өвөрмөц хэв маяг
Австралид байдаг, Детройтын Motown-с санаа авч хийсэн, Холливудын сонгодог уран зургийн deco загвараас мөн санаа авсан.
15. Колорадогийн тансаг эдлэн газар
Vault нь гараашны тансаг эд хэрэглэлийг үйлдвэрлэдэг компани. Тус компанийн бүх дизайнарууд энд ирж ажилласан ба гараашны хаалга, гэрэлтүүлгийн ажлыг гүйцэтгэжээ. Үр дүнд нь энэ барилга тухайн баригдсан жилээ Америкийн уламжлалт байшин хэмээн нэрлэгдэж байж.
16. Хамилтон Скоттсын байшин-1
Хамилтон Скоттсын байшин-2
Бодит байдал дээрээ үнэхээр гайхалтай. Та цахилгаан шатанд суугаад машинаасаа буугаад нэвтрэх кодоо хийснээр цахилгаан шат машиныг тусгай хавтанд ачаад гараашинд хүргэнэ.
Хамилтон Скоттсын байшин-3
Одоо мэдээж та өөрийн гараашаа хүссэнээрээ гоёх боломжтой.
17. Кино театр
Таны гэрийн home театрт Ламбиржин, Феррари байдаггүй л биздээ?
18. New Smith-н гарааш
Уран зургийн деко дизайнтай байх нь гайхалтай хэрэг биш гэж үү?
19. Мустанг үзвэрийн танхим
Хэд хэдэн өрөөтэй байх нь бас тийм ч таагүй хэрэг биш шүү.
20. Өвөрмөц шийдэл
Та үүний дотор орж үзтэл энд юу байгааг тааварлах аргагүй.
21. Супер машинуудын диваажин
Долоо хоногийн өдөр бүр өөр өөр машин унаад үзэх үү?
22. Rancho
Энэхүү Rancho Santa Fe Tuscan хотхон нь хэдэн жилийн өмнө 500,000$-р зарагдаж байжээ.
23. Minnesota-гийн хийрхэл
Бүх зүйлс цахилгаан шатаар зөөгддөг, сонгодог хэлбэрийн хийн шахуургатай, гарааш тус бүрт гараар зурсан ханын зураг байдаг.
24. Дэлхийн аварга
Энэхүү гайхалтай гарааш нь 4 хэсэгт хуваагддаг. Хоёр нь St.Louis-ын Busch цэнгэлдэх хүрээлэнд, нэг нь 1950-аад оны Motoramic машины үзүүлбэрт, нөгөө нэг нь Ferrari Shrine-д тус тус зориулагдсан. Дэлхийн аварга гэхэд гайхах зүйл байхгүй байгаа биз?
25. Вива Лас Чикаго
Энэ гараашны эзэмшигч нь үүнийг мөрийтэй тоглоомын газар болгон ашигладаг байсан гэхээр инээд хүрмээр ч юм шиг.







