Бидний үнэн гэж итгэдэг 15 худал зүйлс

2

Худал зүйлийг мянга сонсвол үнэн болдог гэдэгчлэн хэн нэгний зохиосон итгэмээргүй худал зүйл үнэн мэт амнаас ам дамжин яригдсаар байдаг. Тэдний зарим нь бүр дэндүү удаан хугацааны турш яригдаж байгаа учраас бид хүмүүсийг төөрөгдлөөс гаргахаар шийдэж худал баримтуудыг дэлгэхээр шийдлээ.

1. Алкохол биеийн дулааныг хадгалдаг

Худлаа. Алкохолыг хэрэглэх үед бие дулаацаж буй мэт мэдрэмж л төрдөг. Цусыг шингэлснээс үүдэн судаснууд арьсанд ойртож бидний бие дулаан болж буй мэт мэдрэгддэг. Гэхдээ яг үнэндээ, бие дулаанаа илүү их алдаж хөрөлт үүсч болзошгүй байдаг.

Бидний үнэн гэж итгэдэг 15 худал зүйлс 14

2. Давстай ус хурдан буцалдаг

Буцалж буй усанд давс хийснээр буцлах температурыг ихэсгэдэг, ингэснээр илүү их дулаан зарцуулагддаг.

Бидний үнэн гэж итгэдэг 15 худал зүйлс 16

3. Алберт Эйнштейн сургуульд байхдаа математикын хичээл дээрээ унаж байсан

Коллеж, ахлах сургуулийн сурагчид энэхүү худал түүхийг дүн чухал биш гэсэн үзлийг өөрсөддөө итгүүлэхийн тулд хэлдэг ч энэ нь баттай үнэн зүйл биш юм. Эйнштейн бүр багаасаа л математикт гаргуун гэдгээ баталж шалгалтуудаа амжилттай өгдөг байсан. Суралцах хугацаандаа элсэлтийн шалгалтандаа л унаж байсан байна.

Бидний үнэн гэж итгэдэг 15 худал зүйлс 2

4. Зүүдэндээ явдаг хүнийг сэрээх нь тэдэнд хортой

Бие махбодийн болон сэтгэл санааны хувьд ч тэр зүүдэндээ явдаг хүмүүсийг гэнэт сэрээхэд цочирддоггүй. Тэднийг сэрээх хэрэггүй гэдэг ч сэрээснээр тэд төөрөгдлөөсөө салж, хэсэг цочсоноос болж хэсэг хугацаанд тэнцвэрээ алдаж унаж магадгүй байдаг.

Бидний үнэн гэж итгэдэг 15 худал зүйлс 3

5. Тэмээн хяруул айсан үедээ толгойгоо газарт булдаг

Тэдний зан байдлыг судлах явцдаа гаргасан бас нэг худал дүгнэлт. Тэмээн хяруулууд хоол хүнсээ олж идэхийн тулд их хэмжээний хайрга чулуутай таардаг. Ийм шалтгааны улмаас тэд толгойгоо газарт булдаг болохоос айж эмээсэндээ биш юм.

Бидний үнэн гэж итгэдэг 15 худал зүйлс 4

6. Бичил долгионы зуух (печь) хорт хавдар үүсгэдэг

Шарах шүүгээнээс гарч буй бичил долгион нь DNA-д хамаарах аюулыг тээж явдаггүй учир хорт хавдрын шалтгаан болж чадахгүй. Хорт хавдар үүсгэж болзошгүй ганцхан тохиолдол нь печь-нд хийж болохгүй хуванцар саванд хоол хүнс халаасан нөхцөлд карцероген ялгаруулснаас үүдэлтэй байдаг.

Бидний үнэн гэж итгэдэг 15 худал зүйлс 5

7. Дэлхий нартай ойрхон болох үед улирал солигддог

Олон хүн улирал яагаад солигддог вэ гэдгийн цаад учрыг мэддэг ч дийлэнхи нь буруу бодолтой явдаг. Дэлхий тэнхлэгээ тойрч эргэдгээс болж улирал солигддог. Зарим нөхцөлд, дэлхийн бөмбөрцгийн тал хэсэг нарны гэрлийг илүү удаан хүлээж авдаг байхад зарим нь бараг нар үздэггүй.

Бидний үнэн гэж итгэдэг 15 худал зүйлс 15

8. Бухнууд улаан өнгийн зүйл рүү улангасан дайрдаг

Дахиад л өөр нэг худал яриа. Бодит байдал дээр тэд өнгө ялгахдаа тийм ч сайн биш бөгөөд цэнхэр, шар гэсэн 2 өнгийг л хардаг. Тэдний уур хилэнг бадраадаг зүйл нь даавуугаар даллан дэвэх үйлдэл юм.

Бидний үнэн гэж итгэдэг 15 худал зүйлс 6

9. Алтан загас 3 секунд болоод л харсан зүйлээ мартдаг

Үнэндээ, алтан загас гайхмаар ой тогтоолттой ба тэднийг хариу үйлдэл үзүүлдэг болгож сургасан ч болно. Тэд заримдаа саяхан болсон зүйлсийг санадаггүй гэж бодъё, гэхдээ бид ч мөн ингэдэггүй гэж үү?

Бидний үнэн гэж итгэдэг 15 худал зүйлс 7

10. Цус исэлдэхээсээ өмнө цэнхэр өнгөтэй байдаг

Цус хэзээд улаан өнгөтэй л байдаг, гэхдээ исэлдэх түвшнээсээ хамаарч өнгө нь хувирч болдог.

Бидний үнэн гэж итгэдэг 15 худал зүйлс 8

11. Эзэнт гүрний байшин дээрээс зоос шидвэл үхэлд ч хүргэж болно

Зоос газарт буухаасаа өмнө их хэмжээний импульстэй болсон байх хэдий ч энэхүү хурдыг салхины хүч сөрөх учраас үүгээр хүнийг үхэлд хүргэх боломжгүй юм.

Бидний үнэн гэж итгэдэг 15 худал зүйлс 9

12. Нас барсны дараа хумс ургасаар л байдаг

Хүн амьсгал хураах үед бие махбодийн механизм зогсонги байдалд орж, хумсны ургалт ч мөн зогсдог. Шингэн дутагдсанаас болж бүх бие агшдаг учраас хумсны хэмжээ том харагддаг нь үнэн боловч үнэндээ хэмжээ нь огт өөрчлөгдөөгүй байдаг.

Бидний үнэн гэж итгэдэг 15 худал зүйлс 17

13. Сарьсан багваахайнууд юм хардаггүй

Тэд хараагүй гэдэг нь худлаа. Зарим нэг төрөл нь эхолокациасаа хамаарч олон нүдтэй байдаг ч бүгд харж чаддаг. Тэд хөхтөн амьтан учраас нүдний хараа нь сайн биш байдаг.

Бидний үнэн гэж итгэдэг 15 худал зүйлс 13

14. Каффейн таныг шингэний дутагдалд оруулдаг

Кофенд дурлагсдад сайхан мэдээ дуулгахад каффейн таныг хэзээ ч шингэний дутагдалд оруулдаггүй. Үүнийг хэрэглэх үед хөнгөнөөр бие засах мэдрэмж ойр ойрхон төрж болох ч энэ нь шингэн алдах эрсдэлд оруулж байна гэсэн үг огт биш юм.

Бидний үнэн гэж итгэдэг 15 худал зүйлс 11

15. Викингчүүд эвэртэй дуулга өмсдөг

Эвэртэй дуулгыг Германы төмөр зэвсгийн үед өмсдөг байсан гэх боловч Викингчүүд үүнийг өмсдөг байсан гэсэн ямар ч ул мөр, нотолгоо байхгүй.

Бидний үнэн гэж итгэдэг 15 худал зүйлс 12

209
ГайхмаарГайхмаар
55
ТэнэглэлТэнэглэл
54
Ха ХаХа Ха
21
БурууБуруу
21
ГоёГоё
16
БахархмаарБахархмаар
14
ХөөрхөнХөөрхөн
11
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

17 Сэтгэгдэл

  1. А. Ганбат

    А. Ганбат

    2015/05/28 at 17:06

    2 дахийг худлаа хэлчихлээ. Давсыг усанд хийсэнээр усны нягт хөнгөрдөг. Нэг ёсондоо +100C-д буцлах байсан ус +80 – +85-д ч юм уу буцалж орхидог.

  2. А. Ганбат

    А. Ганбат

    2015/05/28 at 17:06

    2 дахийг худлаа хэлчихлээ. Давсыг усанд хийсэнээр усны нягт хөнгөрдөг. Нэг ёсондоо +100C-д буцлах байсан ус +80 – +85-д ч юм уу буцалж орхидог.

  3. Bronze Stone

    Bronze Stone

    2015/05/28 at 18:58

    Энэ ч гэсэн яг үнэн эсэхийг хэн батлах юм хаха

  4. Bronze Stone

    Bronze Stone

    2015/05/28 at 18:58

    Энэ ч гэсэн яг үнэн эсэхийг хэн батлах юм хаха

  5. 7 bol

    2015/05/28 at 20:33

    Tenhlegee ergedgees boldog yum bol manaid zun bolj bhd australiad uvul boloh yostoi shd.

  6. М. Гэрсэнз

    М. Гэрсэнз

    2015/05/28 at 20:40

    arai ingej uguusgej bolohq shvv!!!

  7. М. Гэрсэнз

    М. Гэрсэнз

    2015/05/28 at 20:40

    arai ingej uguusgej bolohq shvv!!!

  8. Зочин

    2015/05/28 at 21:55

    5 iig oilgoson hun bnu

  9. Зочин

    2015/05/28 at 22:13

    Сэтгэгдэл *Australiad uvul bolj ehelj bn. Odoo namar tsag

  10. A.Ganbat

    2015/05/29 at 01:14

    Usnii nyagt hongorno gej yu bdg yum. Erdeste us iluu nyagttai bolno. Tgd ch usnii butslah temperatur atmospheriin daraltaas bolj oorchlogddog bolhoos ta nariin yariad bga shig davs hiisnu gui yu gedgees bolj oorchlogdohgui.

  11. Зочинё

    2015/05/29 at 08:46

    Сэтгэгдэл *МЭДЛЭЭГЇЙ БАС МОНГОЛ ХЭЛЭЭ СУРААГЇЙ ХЇМЇЇСИЙН ИЙМ ОРЧУУЛГА телевизэр ХЇРТЭЛ АСАР их явдаг болж

  12. sodoo

    2015/05/29 at 23:01

    naadxaa unen gdgiig bichgeer batlaad naturataar batluulaad 3 xuwi kanondod awaad ir.

  13. Зочин

    2015/05/31 at 19:06

    А. Ганбат шаачихлаа. Ус хэзээ ч 80-д буцлахгүй

  14. Зочин

    2015/06/05 at 10:01

    vnen vnen

  15. гэнэн цайлган тэнэг гар

    2017/02/22 at 11:31

    интернетээр мэдээлэл хараад байхаар нэг өдөр тэр нь сайн гэдэг ч нөгөө нь муу гэсэн мэдээлэл хэсэг хугацааны дараа гарч ирэх юм. Ингээд алинд нь итгэхэд хэцүү буюу төөрөгдөлд ордог. Үүнийг үнэн лүү чирэх бодит алхам бол Тухайн мэдээллийг өөр бусад мэдээллүүдтэй харьцуулах мөн нягтлан шинжлэх өөрийн ерөнхий мэдлэгийн хүрээний мэдлэг л тус болох юм даа. Муусайн 10 жилийн багш нарын өгдөг мэдээлэл тус болох юм.

  16. ххх

    2017/03/03 at 01:29

    үхэр цус үзээд улайрдаг болохоос даавуу хараад улайрдаггүй юм гадаад үхэр өөр байдын байлгүй дэ

  17. ххх

    2017/03/03 at 01:30

    үхсэн хүний арьс хатаад шим тэжээлгүй болох хүртлээ хумс нь ургадаг юм

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *