Цаг хугацааны талаарх таны ойлголтыг орвонгоор нь эргүүлэх 11 сонирхолтой баримт

0

Зарим нэг үйл явдал түүх, урлагт маш тод ул мөр үлдээх тул тухайн эрин үеийн тод илэрхийлэл болдог ажээ. Эдгээрийн зарим нь шинэхэн, харин зарим нь – алс холын байна. Эдгээрийг өөр өнцгөөс харж харьцуулж чадвал бидний цаг хугацааны талаарх ойлголтыг өөрчлөхөд хүргэнэ.

Бид шинийг мэдэхийг ямагт эрмэлздэг, ялангуяа мэддэг зүйл, үзэгдлийнхээ талаар шинэ зүйлийг олж мэдэх таатай билээ.

Харри Поттерийн тухай сүүлчийн ном болон iPhone утас нэг жил гарсан

© Harry Potter and the Deathly Hallows: Part II / Warner Bros. Pictures, © East News

2007 онд нэгэн хүүгийн тухай түүхийг өгүүлсэн номын шүтэн бишрэгчид эцсийн бүлэг болох “Harry Potter and the Deathly Hallows”–ыг хэвлэгдэн гарахыг тэсэн ядан хүлээж байсан юм. Тэр жил Стив Жобс iPhone-ын анхны загварын танилцуулгыг хийж технологийн салбарт тэсpэлт авчирч байжээ.

 

Хамгийн анх хүн онгоцоор ниссэн тохиолдол болон пуужин ниссэн хоёрын хооронд 58 жилийн зайтай

© Pixabay, © Sergei Arssenev / Wikimedia Commons

1903 онд ах дүү Райт нар дотоод шаталтын хөдөлгүүртэй онгоцоор ниссэн анхны нислэгийг үйлджээ. Түүнээс хойш 60 жил бололгүй хүн сансарт анхныхаа пуужинг хөөргөсөн юм. Пуужингийн бүхээгт Юрий Гагарин сууж сансрыг зорьжээ.

 

Интернет болон Facebook-ийн хооронд 35 жилийн зайтай

© Pixabay, © SOPA Images / Sipa США / East News

1969 онд эрдэмтэд орчин үеийн интернетийн зарчмаар ажиллах ARPANET сүлжээг бий болгосон. Харин 35 жилийн дараа Марк Зукерберг түүхэнд аугаа томд тооцогдох сошиал сүлжээг үүсгэжээ.

 

Анхны кино болон 3D “Avatar” хоёрын хооронд 114 жил өнгөрчээ

© Henri Brispot / Wikimedia Commons, © Avatar/ 20th Century Fox

Ах дүү Люмьер-ын “L’Arrivée d’un train en gare de la Ciotat” алдартай киног үзэгчдэд 1985 онд толилуулсан бөгөөд үзэхээр ирсэн хүмүүсийн сэтгэлийг ихэд хөдөлгөж байжээ. Энэ цагаас хойш 114 жилийн дараа Жеймс Камерон дэлхий дахинд 3D технологи ашигласан “Avatar” киногоо толилуулсан бөгөөд тухайн цаг үедээ орлогоороо дээд амжилт тогтоож, энэ байраа 10 жилийн турш хадгалсан юм.

 

Оксфордын их сургууль нь Ацтекийн эзэнт гүрнээс өмнө байгуулагджээ

© Pixabay, © Anagoria / CC BY 3.0 / Wikimedia Commons

Дэлхийн хамгийн удаан түүхтэй их сургуулийн үүсгэн байгуулагдсан огноо тодорхойгүй байдаг. Гэхдээ 1096 оны үед Оксфордод сургалт явагдаж байсныг эрдэмтэд олж тогтоожээ. Ацтекчууд эзэнт гүрнээ одоогийн Мексикийг газар нутаг дээр 332 жилийн дараа буюу 1428 онд үүсгэн байгуулж байсан юм.

 

Эхлээд галт тэрэг, дараа нь унадаг дугуй

© Pixabay, © Pixabay

Төмөр замаар явах анхны галт тэргийг 1802 онд Ричард Тревитик зохион бүтээж байжээ. Харин анхны унадаг дугуйг одоогийн орчин үеийн загвартай бараг адилхнаар 1885 онд л зохион бүтээсэн байна.

 

Эйфелийн цамхаг болон “Одтой шөнө” зураг нэг жил төрсөн

© Pixabay, © Pixabay

Эйфелийн цамхагийг 1889 онд босгожээ. Анхлан Парист зохион байгуулагдсан Дэлхийн үзэсгэлэнгийн арк байдлаар ашиглах зорилгоор түр босгосон түүхтэй. Гэхдээ ирээдүйд архитектурын бэлгэ тэмдэг болно гэдгийг тухайн үед хэн ч таамаглаж байгаагүй.

Тэр жил буюу 1889 онд Нидерландын зураач Винсент Ван Гог шөнийн тэнгэрийг унтлагын өрөөний цонхоороо хараад дэлхийд алдартай нэгэн бүтээлээ туурвижээ.

 

Кристофер Ли Османы эзэнт гүрний үеэр мэндэлсэн

© The Lord of the Rings: The Fellowship of the Ring / Warne Bros., © Depositphotos.com

Британийн алдартай жүжигчин Кристофер Ли Цагаан Саруманы дүрээрээ үзэгчдийн сэтгэлд гүн үлдсэн, тэрээр 1922 оны 5 дугаар сарын 27-нд төржээ. Түүнийг мэндэлж байхад Османы эзэнт гүрэн оршин тогтнож байсан юм. 5 сарын дараа эзэнт гүрэн үгүй болжээ.

 

Харвард нээгдсэн, харин Ньютон болон түүний хуулиудын тухай мэдээгүй л байлаа

© Pixabay, © Pixabay

Нэр хүндтэй Харвардын их сургууль Америкийн олон жилийн түүхтэй сургалтын байгууллага. 1636 оны 9-р сарын 8-нд үүсгэн байгуулагдсан. Дэлхийд алдартай эрдэмтэн Исаак Ньютон их сургууль үүсгэн байгуулагдсан цагаас хойш 6 жилийн дараа төржээ.

 

Чарли Чаплин болон Эминем – нэг үеийнхэн

© BIGPICTURESPHOTO.COM / East News, © East News

Маршалл Брюс Мэтерс III бидэнд Эминем нэрээрээ танил дуучин 1972 онд төрсөн. Тэр жил дэлхийд алдартай жүжигчин Чарли Чаплин хоёр дахь “Оскар”-ын шагналаа гардан авч байв.

 

2000 оны 12 дугаар сарын 31 болон 2001 оны 1-р сарын 1-нд төрсөн хүмүүс өөр өөр зуунд харьяалагдана

© Pixabay, © Pixabay

2000 оны сүүлчийн өдөр 20 дугаар зуун болон манай эриний хоёрдугаар мянган жилийн төгсгөл болсон. Харин 2001 оны 1 дүгээр сард 21 нэгдүгээр зууны үүд хаалга нээгджээ, гуравдугаар мянган жил гэсэн үг. Улиран өнгөрч буй хуучин оны босгон дээр төрсөн хүүхэд мөн шинээр айлчлан ирсэн оны эхэнд төрсөн хүүхэд зөвхөн өөр өөр зуунд харьяалагдаад зогсохгүй мөн өөр мянганд төрсөн гэсэн үг юм.

Нийтлэлд дурдсан баримтуудаас аль нь таныг хамгаас их алмайруулав? Цаг хугацааны ойлголтыг эвдэх өөр баримт танд байгаа юм биш биз?

18
ТэнэглэлТэнэглэл
9
ГоёГоё
6
ГайхмаарГайхмаар
4
Ха ХаХа Ха
4
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *