Хүний биеийн эктоморф, эндоморф болон мезоморф гэсэн 3 төрөл байдаг. Тус бүртээ өөр өөрийн гэсэн онцлогтой! Таны бие аль төрөлд нь хамаарах вэ?

3

Та фитнес зааланд очиж хичээллэх үедээ урьд өмнө өөрийнхөө биеийн талаар тодорхой мэдлэг, мэдээлэлтэй болж байсан уу? Магадгүй та бусад булчинлаг, галбирлаг, хэвлийн булчинтай эсвэл өөр бусад өвөрмөц онцлогтой хүмүүсийг харж байсан байх. Үнэн хэрэгтээ биеэ дасгал хийж хөгжүүлэхийн тулд ихэнх цагийг фитнес зааланд өнгөрөөх ёстой гэсэн үг биш. Таны зайлшгүй ойлгох ёстой зүйл бол ямар биеийн хэлбэртэй вэ гэдгээ эхлээд мэдэх явдал юм.

VGstockstudio / Shutterstock.com

Эрчүүд болон эмэгтэйчүүдийн хувьд төгс биетэй байна гэдэг нь өөр ойлголтууд байдаг. Дотуур хувцасны нэгэн компанийн явуулсан санал асуулгаар, эрчүүд хоёр хүйсийн хүмүүсийн аль аль нь галбирлаг биетэй байх ёстой гэж үзсэн бол, эмэгтэйчүүд туранхай байх нь илүү дээр гэж хариулжээ.

small shrimp / Shutterstock.com

 

Биеийн 3 төрөл байдаг

Хүн бүр төрөхдөө адилхан боломжгүй. Гоолиг биетэй хүмүүсийг анзаарахад, ихэнхдээ фитнесээр хичээллэхийг зорилгоо болгох эсвэл өөр ямар нэгэн зүйлээр хичээллэсний хичээл зүтгэл, үр дүн юм шиг санагддаг.

Sudowoodo / Shutterstock.com

Нэгэн эх сурвалж дээр нийтлэгдсэн мэдээллээс харахад, хүн бүрт биеийн галбир гэж байдаг бөгөөд үүнд ген болон бусад хүчин зүйлс нөлөөлдөг байна. 1940 онд Америкийн сэтгэл судлаач William Sheldon хүний биеийг дараах 3 төрөлд ангилжээ:

  • Эктоморф: Энэ биеийн хэлбэртэй хүмүүсийг “шаргуу хөдөлмөрлөгч” гэж тодорхойлжээ. Эдгээр хүмүүс булчингаа өсгөж, хөгжүүлэхийн тулд олон цагийг зарцуулдаг байна. Тэд зөв хооллож, кардиог хэтрүүлэхээс зайлсхийдэг боловч, туранхай биетэй хэвээрээ үлдэх тохиолдол их байдаг ажээ. Энэ биеийн онцлог нь жижиг цээж, нарийхан бие бөгөөд бодисын солилцоо хурдан явагддаг байна.
FXQuadro / Shutterstock.com
  • Эндоморф: Байгалиасаа бөөрөнхий, зөөлөн болон биедээ өөх тос хуримтлуулахад тохиромжтой хэлбэр. Энэ ангилалд хамаарах хүмүүс богинохон, жижиг гар болон хөлтэй байдаг. Эдгээр хүмүүс өөх тосоо хайлуулахад хүндрэлтэйгээс гадна, бодисын солилцоо нь удаан явагддаг. Хэдий тийм боловч эктоморф биеийн хэлбэртэй хүмүүстэй харьцуулахад, булчин нь илүү хурдан томордог ажээ.
TreesTons / Shutterstock.com
  • Мезоморф: Энэ ангиллын хүмүүс байгалиасаа галбирлаг, булчинтай, хүч чадалтай байдаг. Биеийн онцлогт галбирлаг булчин, спортлог бие багтана. Бодисын солилцоо нь хурдан явагддаг. Эдгээр хүмүүсийн бие ихэнхдээ өргөн байдаг бөгөөд мөр болон бэлхүүс нь бусад биеийн хэсгүүдээс бага. Өөх тосыг дээрх 2 биеийн хэлбэртэй хүмүүсээс илүү хурдан шатаах хандлагатай байдаг.
TreesTons / Shutterstock.com

 

Хамгийн сэтгэл татам биеийн хэлбэр

Нэгэн эх сурвалжийн хийсэн судалгаагаар, ихэнх эмэгтэйчүүд эсрэг хүйстнийхээ ямар биеийн хэлбэрт илүү их татагддаг болохыг олж тогтоожээ. Эмэгтэйчүүдэд булчинлаг, өргөн ташаатай болон хүүхдэрхүү гэх мэт 3 биеийн хэлбэр бүхий эрчүүдийг санал болгосон байна. Нийт эмэгтэйчүүдийн 40% нь хүүхдэрхүү буюу өө сэв багатай биеийн хэлбэртэй эрчүүдэд татагддаг гэж хариулжээ.

Bairachnyi Dmitry / Shutterstock.com

Таны биеийн хэлбэрээс үл шалтгаалж, та биедээ анхаарал хандуулахгүй бол хэт туранхай эсвэл тарган болох эрсдэлтэй. Таны биеийн галбир хэр зэрэг дасгал хөдөлгөөн хийхээс шууд хамаарна. Иймээс фитнесээр хичээллэхдээ биеийнхээ онцлогт тохируулан дасгал хөдөлгөөн хийвэл, цаг хэмнэж, богино хугацаанд үр дүнд хүрэх боломжтой гэдгийг санаарай.

16
ТэнэглэлТэнэглэл
9
ГоёГоё
6
БурууБуруу
5
ГайхмаарГайхмаар
3
БахархмаарБахархмаар
3
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *