Японы “Накагин капсул цамхаг” буюу 9 метр квадрат доторх амьдрал. Ганц бие хүмүүсийн мөрөөдлийн байр ч болж магадгүй

1

Орчин цагт хаа сайгүй л бага талбайтай, студи хэв маягийн өрөөтэй олон давхар байр барих болжээ. Ийм байр ойролцоогоор 13 метр квадрат байдаг. Гэхдээ эдгээр нь Nakagin Capsule Tower гэх нэртэй капсул байрны хаана нь ч хүрч чадахгүй л байна. Уг байрны талбай нь 9 м.квадратаас илүү гарахгүй.

bigpicture.ru

Уг алдартай байшин 48 жилийн өмнө Японы хотуудын хурдацтай хөгжлөөс хоцрохгүйн тулд баригджээ. Байшин тус тусдаа бетонон капсулуудаас бүрдэнэ. Бетонон капсулыг эхлээд үйлдвэр дээр бэлтгэж дараа нь барилгын талбай дээр тээвэрлэн авчирч каркасаар хооронд нь бэхэлжээ. Архитекторын анхны санаа: муудаж хуучирсан капсулыг сольж болно, мөн оршин суугчид хүсвэл хоёл капсулыг нэгтгэж өрөөгөө томруулах боломжтой байхаар зохион байгуулсан юм.

bigpicture.ru

Сонирхолтой баримт: уг төслийн үүсгэн байгуулагч Кисе Курокава зөвлөлтийн хотуудын архитектурыг ихэд сонирхдог хүн байв. Тэр дундаа Зөвлөлтийн авангард хэв маягийн байшингуудыг. Нэг удаа Санкт-Петербургийн стадион барих төсөлд хүртэл ялалт байгуулж байжээ.

bigpicture.ru

2007 онд архитектор өөд болж байшингийн оршин суугчид байшинг нураах эсэх дээр санал хурааж нураахаар санал нэгдсэн гэдэг. Тэд капсулын оронд арай тухтай орчин үеийн байшин барихыг хүссэн юм. Гэсэн хэдий ч одоо болтол уг капсул байшинг нураасангүй. Онцгой этгээд архитектурын шийдлээрээ жуулчдын сонирхлыг татах болсон тул Токиогийн үзүүштэй газруудын тоонд багтсан байна.

bigpicture.ru

Капсул байшинг оршин суугчгүй, эзэнгүй гэж ойлгож болохгүй. Олон оршин суугчид нь байраа мини-оффис болгон зохион байгуулж, амьдарч байсан байрандаа ажлаа хийж бүрэн ашиглаж байна. 9 метр квадрат талбайтай оффисын өрөө – ганцаараа ажилладаг хүний хувьд голохооргүй л зүйл.

bigpicture.ru

Накагин цамхаг дахь алдартай капсулын нэгэнд нь амьдрахыг хүсвэл 80,000 иен сард төлнө, мөн дээрээс нь барьцаа гэж төдий чинээ мөнгө үлдээх ёстой. Эдгээр төлбөр нь байшингийн арчилгаанд явдаг ажээ.

bigpicture.ru

Nakagin Capsule Tower–д ганц хоёр өдөр амьдрахыг хүсвэл та байшинд 200,000 иенийн хандив өгч болох юм. Ингэснээр та төслийн албан ёсны дэмжигч хэмээгдэж, үе үед капсулын аль нэгт хонох эрхтэй болох ажээ.

bigpicture.ru

Уг капсулд орж үзэх бас нэгэн хувилбар бий – капсулын оршин суугчтай тохирч орох. Маш хүнд арга, яагаад гэвэл Япончууд хувийн орон зайгаа чандлан хамгаалдаг тул тэр болгон зөвшөөрөхгүй. Тэгээд ч капсулд амьдардаг Японыг тэр олон хүнээс хаана байна ч гэж хайх вэ дээ?

bigpicture.ru

Капсул байр ер нь ямар зохион байгуулалттай юм бэ? Маш цомхон, хүний амьдрах нөхцлийг бүрэн хангасан студи, илүү гэсэн зүйл огт байхгүй бөгөөд сантиметр болгоныг бүрэн ашигласан. Капсулын нэг хана тэр чигтээ гүйдэг хаалгатай хадгалах савтай, бүх хаалга нь гүйдэг, эвхэгддэг, хураагддаг. Угаалгын өрөө нь онгоцныхтой төстэй, гэхдээ суугаа ваннтай тул тухгүй гэж хэлэхгүй. Бүх байрнууд том дугуй цонхтой, хөрш айлын хүмүүсийн нүдийг хужирлахгүйн тулд өргөн “хаалттай”.

bigpicture.ru

Капсулын бүх байрнууд нэгдсэн техниктэй хэдий ч орон суугчид байраа өөртөө тохируулж зассан байх тохиолдол бий. Үүнийг “1972” төсөл дээр ажиллаж байсан гэрэл зурагчин Норитака Минами өөрийн нүдээр үзэж гэрэл зурагнаа буулгажээ.

bigpicture.ru
bigpicture.ru
bigpicture.ru
bigpicture.ru
bigpicture.ru
bigpicture.ru
bigpicture.ru
bigpicture.ru
bigpicture.ru
bigpicture.ru
bigpicture.ru
bigpicture.ru
bigpicture.ru

Та уг капсулд амьдарч үзмээр байна уу?

22
ГоёГоё
11
ГайхмаарГайхмаар
4
Ха ХаХа Ха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *