Сингапурын нэгэн компани цээж нvцгэн, булчинлаг биетэй, царайлаг залуусаар гэрээ цэвэрлүүлэх онцгой нэгэн үйлчилгээг нэвтрүүлжээ. Тэднийг хүсссэнээрээ харах боломжийг танд олгох аж

0

Урт ажлын өдрүүдийн дараа гэрийн ажил хийх шиг хэцүү зүйлс байдаг гэж үү? Харин Сингапурын нэгэн компани Vehs.com сайтаараа дамжуулан булчинлаг биетэй, царайлаг залуус гэр цэвэрлэх үйлчилгээг санал болгож эхэлжээ. Булчинлаг биетэй, царайлаг залуус цээж нvцгэнээр гэрийг тань цэвэрлэж байна гээд та бодоод л үз.

 

Сайхан залуус гэрийн тань өнцөг булан бүрийг ширхэг ч тоосгүй болтол цэвэрлэх болно.

Энэ сарын 6-ны өдөр Сингапурын Vehs.com сайт “Булчинлаг биетэй, царайлаг залуус цээж нvцгэнээр гэр цэвэрлэх үйлчилгээ” нэвтрүүлжээ. Тэд зуун хувь сэтгэл ханамжийн баталгаа амлаж байгаа юм.

Тэд хүний хүрч болох бүхий л газарт хүрч, ширхэг ч тоос үлдээхгүй гэр цэвэрлэх үйлчилгээг санал болгож байна.

Харин энэхүү үйлчилгээ нь байнгын бус зөвхөн энэ сарын тодорхой өдрүүдэд л үйлчлүүлэгчдээ санал болгож байгаагаараа онцлогтой юм.

 

Тэд энэхүү үйлчилгээгээ хэрхэн үнэлсэн бол?

  • 1 өрөө – $420+
  • 2 өрөө – $490+
  • 3 өрөө – $575+
  • 4 өрөө – $630+
  • Пентхаус – $700+ гэсэн үнэлгээтэйгээр ажиллах ажээ.

 

Гэрээ цэвэрлүүлэнгээ сайхан залуусыг харж нүдээ хужирлах боломж

Булчинлаг, царайлаг залуус гэрийг тань цэвэрлэж байгааг харах шиг таатай зүйл бий гэж үү? Гэхдээ дараа нь асуудалд орохгүйн тулд байнга ширтэхгүй байсан нь дээр болов уу.

Тэд явлаа ч ширхэг ч тоосгүй цэвэр цэмцгэр орчин таны нүдийг баясгасаар байх болно гэдэгт мэдээж итгэлтэй байж болно биз ээ.

18
Ха ХаХа Ха
6
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
2
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *