75 настай өвөө гудамжны хэв маягаар хувцаслах дуртай бөгөөд оддын хувцаслалтыг ч бас дуурайдаг гэнэ. Түүнийг хүмүүс хамгийн “загварлаг өвөө” гэж нэрлэх болжээ

0

Загварын араас хөөцөлдөх – залуучуудын л хийх ажил гэж бид ойлгодог. Гэхдээ загварлаг байхад тодорхой насны хязгаар гэж байдаггүй. Өөрөөр хэлбэл өөрийнхөө хэв маягийг хэн ч дураараа өөрчилж чадна гэсэн үг юм.

Үүнийг сошиал сүлжээнд Gramps нэрээрээ алдаршсан 75 настай Словенийн иргэн баталж байгаа юм. Залуу халуун сэтгэлгээтэй энэ хүн гудамжны хэв маягийнхаа ачаар Инстаграмд алдартай болж чадсан. Өндөр настай ч гэлээ Gramps моод дагах дуртай болохоор сошиал сүлжээ хэрэглэгчид түүнийг загварлаг өвөө гэх болжээ.

75 настай өвөө – гудамжны загварыг шүтэгч

jaadiee

Түүний ач хүү, гэрэл зурагчин Янник Дифенбахийн ачаар интернет орчин загварлаг өвөөтэй танил болж чадсан юм. Ач хүү нь өвөөгийнхөө гэрэл зургийг дарах дуртай, гудамжны загварын сонирхлыг нь ч бүхий л талаар дэмждэг ажээ.

 

Gramps ач хүү-хувийн гэрэл зурагчин Янникийн хамтаар

jaadiee

Загварлаг өвөө зөвхөн гудамжны загвар үзүүлээд зогсохгүй мөн алдартай оддын хувцаслалтыг ч дуурайдаг. Үнэнийг хэлэхэд хэнд нь илүү зохиод байгааг хэн ч шууд хэлж чадахгүйд хүрнэ.

 

Хип-хоп дуучин A$AP Rocky болон Gramps. Хэн нь догь харагдаж байна?

jaadiee

 

Моодны өвөө гудамжны загвар сонирхогч Канье Уэстийг уучлах болов уу?

jaadiee

 

Унисекс хувцас байхад Кайли Женнерийг ч дуурайж чадна

jaadiee

 

Ганцхан Трэвис Скотт л алдартай гутал Range Rover-оор гайхуулж чадна гэж бодоо юу?

jaadiee

 

Өвөө, Жастин Биберийн аль нь янзтай харагдаж байна?

jaadiee

Янник загварлаг өвөөгийнхөө гэрэл зургийг өөрийнхөө Инстаграм хуудсанд байрлуулдаг. Gramps-ийн шүтэн бишрэгчдийн тоо үнэхээр их, одоогийн байдлаар сая гаруй хүн түүнийг дагаж байна.

 

Сошиал хэрэглэгчид Gramps-ийг хамгийн загварлаг өвөө гэж нэрлэжээ, энэ нь ч өөрийн гэсэн шалтгаантай

jaadiee

Энэ моодны өвөөг хараад загварт насны хязгаар гэж байдаггүйг бид ойлголоо. Өөрийнхөө дуртай ажлыг хийж эхлэхэд хэзээ ч оройтохгүй шүү.

Загварлаг хувцаслахад нас хамаатай гэж та боддог уу?

23
БахархмаарБахархмаар
8
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *