Бүсгүй гудамжнаас ягаан өнгөтэй, маш жижигхэн амьтны зулзага олжээ. Улмаар бүсгүйн хайр халамжийн ачаар тэр бяцхан амьтан одоо царайлаг, хөвсгөр эр болон хувирчээ

2

Хүмүүс яаж тэжээвэр амьтантай болдог вэ? Амьтан тэжээдэг эсвэл үржүүлдэг хүнээс худалдаж авна, асрамжийн газраас үрчилнэ эсвэл зүгээр л гудамжнаас олдог. Гэхдээ ихэнхдээ муур эсвэл нохой л гэртээ авчирж тэжээдэг. Харин Жессика Адамс ирээдүйд хайрлаж халамжлах амьтнаа газраас санаандгүй олсон юм. Зэрвэс харахад ямар амьтны зулзага болох нь мэдэгдэхгүй, зүгээр л нэг жижигхэн ягаан, нялцгай биетэй зүйл байв.

Бяцхан Стивийн түүх бидний зүрх сэтгэлийг ихэд хөдөлгөсөн. Түүний эзний зөвшөөрөлтэйгөөр бид танд сайхан түүхийг хүргэж байна.

Гэр рүүгээ явж байсан Жессика хөл доороо нэгэн бяцхан ягаан нялцгай амьтан байгааг олж харжээ

© stevethegraysquirrel / Instagram

Хөөрхий тэр ягаан нялцгай амьтан нь хүчтэй салхины үеэр үүрнээсээ унасан бололтой хэрэмний зулзага байж таарав. Зулзага орь ганцаараа, ойр хавьд эх нь харагдсангүй, тэр ч бүү хэл үүрийг нь ч тэр үед олж чадаагүй ажээ. Жессика нялх амьтныг газар орхиод явж чадаагүй учраас гэртээ авчрахаар шийдсэн байна. Тэд ингэж л анх уулзалджээ.

© stevethegraysquirrel / Instagram

Хэрэмний зулзагыг амьд гарч чадахгүй байх гэж Жессика бодож байсан гэдэг. Яагаад гэвэл зулзага дөнгөж 40 граммын жин татаж байжээ. Жессика бяцхан амьтныг тариураар угжиж эхэлсэн юм – хэтэрхий бяцхан зулзага өөрөө бие даан хооллож чадахгүй нь ойлгомжтой. Жессика ч зулзаганд санаа зовж эхний хэдэн өдөр бүтэн нойртой хонож чадсангүй. Зулзага зүгээр байгаа даа гэж бодон шөнө хэд хэдэн удаа шалгадаг байжээ.

© stevethegraysquirrel / Instagram

Нялх зулзага санасныг бодвол илүү хүчтэй байжээ: эхний шөнийг тун дажгүй давсан бөгөөд өдөр ирэх тусам жин нэмж эхлэв. Жессикагийн хайрласан Стив нэртэй болсон зулзага эзнийхээ энгэр дээр унтах дуртай. Магадгүй Стив өөрийн эхийн энгэрт наалдан унтаж байна гэж боддог байсан ч байж болох юм.

 

Стив анхандаа алганд багтахаар ийм жижигхэн жаахан амьтан байжээ

© stevethegraysquirrel / Instagram

Хэрэмний зулзага богино хугацаанд жин нэмж, бага зэрэг үс ургаж эхлэхэд насанд хүрсэн хэрэмтэй адилхан болсон байна. Жессика хэрмээ гутлын хайрцагт хийж ажилдаа ч авч явах болов, гэхдээ тариураараа угжсаар л байлаа. Жессикагийн нөхөр түүнийг гaлзуурсан байх ч гэж хэлж үзсэн гэдэг.

© stevethegraysquirrel / Instagram

Хэсэг хугацааны дараа Стив 300 грамм жинтэй болж томорчээ. Зальтай харц, үсэрхэг урт сүүл нь түүнийг чимнэ. Хэрэм гэрт “багтахааргүй” томорчээ. Тэрээр гэрийн эд хогшил, ном зэргийг бүгдийг нь мэрж эхэлсэн учир Жессика Стивийг тусад нь гаргахаар шийдсэн юм.

 

Стив модны сүүдэрт өөрийн гэсэн байшинтай боллоо

© stevethegraysquirrel / Instagram

Бүсгүй Стив хэрэмдээ зориулж цэлгэр том байшин барьж өгчээ. Эрүүл агаараар амьсгалан байгальд эрх дураараа тоглох боломжийг бүрдүүлсэн юм. Асуудлыг ингээд шийдчихлээ гэж бодож суутал нэг өдөр Стив алга байв. Жессика тэр өдөр ажлаасаа гэртээ ирээд хайтал Стив том байшинд ч байсангүй, бас модны сүүдэр доорх өөрийн байшинд ч байсангүй. Жессика ч Стивийг ор сураггүй алга болчихлоо гэж нилээдгүй удаан уйлсан гэдэг. Харин Стив гэртээ эргэж ирсэн юм: тэр хоол хайж гэртээ иржээ. Энэ үед Жессика хайртай хэрмээ том болсныг ойлгосон юм, түүнд одоо санаа зовох хэрэггүй болжээ.

© stevethegraysquirrel / Instagram

Стив хэдий том болж ойр орчмоор ганцаараа зугаалдаг болсон ч гэсэн өдий зэрэгтэй өсгөж өгсөн гэр бүлээ марталгүй эргэж тойрдог. Заримдаа ганцаараа ирэхгүй ээ. Жишээ нь, саяхан нэг эмэгчинтэй цуг ирсэн, Жессика түүнийг Жолин гэж дуудах болжээ. Жессика одоо ойр орчмын бүх хэрэмнүүдийг тэжээдэг болсон: “Би эргэлзэх зүйлгүй дахиж үүнийг хийхэд бэлэн” гэж Жессика хэлсэн юм.

© stevethegraysquirrel / Instagram

Стив Instagram-д өөрийн хуудастай, түүн дээр Жессика цугтаа авахуулсан гэрэл зургуудаа хуваалцдаг.

Та золгүй явдалтай учирсан амьтныг аварч байсан уу?

354
ХөөрхөнХөөрхөн
70
ГоёГоё
24
БахархмаарБахархмаар
12
ТэнэглэлТэнэглэл
12
БурууБуруу
6
ГайхмаарГайхмаар
5
Ха ХаХа Ха
3
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *