
Бид бие махбодынхоо тухай бүгдийг мэддэг гэж бодмоор: өөрийн туршлага, биологийн хичээл, кино, шинжлэх ухааны нэвтрүүлэг. Гэхдээ л тэр болгоны мэддэггүй зүйл бас үлджээ: тасарсан булчин шөрмөс рентген зураг дээр ямар харагддаг вэ, мэс заслын аргаар гаргаж авсан бөөрний чулуу ямар байдаг юм бол, этгээд хачин ургасан агт араа зэрэг олон зүйл бий.
Сошиал хэрэглэгчид иймэрхүү баримтуудаа зүгээр нэг хуваалцаад зогсохгүй мөн гэрэл зургуудыг нь ч сонирхуулж байршуулсан нь сайн хэрэг. Үүний л ачаар бид багагүй сонин хачинг өөрийн нүдээр харах боломжтой болж байгаа юм.
Миний бөөрнөөс гаргаж авсан хоёр чулуу

Харин би хэтэрхий олон ястай

Миний хөл их үсэрхэг. Хуссан болон хусаагүй хэсгийг харьцуулж харахад

Миний чигчий хуруунд илүү яс байдаг юм. Тэр хэсэг бүр өөрийн гэсэн хурууны хээтэй гээд бод доо

Миний агт араанууд судалтай байжээ

Орчин үеийн рентген зураг, чанарын хувьд дээд зэргийн. Сайтар харвал яс нь хугараагүй шөрмөс тасарсан байгаа нь тодорхой болно

Өвөөгийн маань давтагдашгүй нүд

Энэ бол эвэрлэгийн солонго – эвэрлэг дээр тунгалгийн хуримтлал үүссэн байгаатай холбоотой.
Би дермографизм гэдэг арьсны өвчтэй. Багахан үрэх төдийд л яг тэр хэсгээрээ хөөж хавагнана

Өнөөдөр нугасны минь дотоод бэхэлгээг авлаа

Эрүүгээ байнга хэт чангалдаг хүмүүсийн аманд шинэ яс ургаж болзошгүй – доод эрүүнд ургасан яс авах мэс ажилбар амжилттай дууслаа

Цусны гиперлипидеми/ цусны сийвэнд агуулагдах өөх тосны концентрац ихсэх өөрчлөлт. Тасалгааны хэмд байлгахад ийм үе шаттайгаар өөрчлөгдөнө

Уг гэрэл зургуудыг 30 минутын зайтай авсан. Тасалгааны хэмд цус хөрөхөд цусан дахь өөх тос царцсан байгаа нь харагдана.
Рентген зураг дээрээс ясыг бэхэлсэн боолт, бэхлэгчүүд тодорхой харагдаж байна. Би гараараа хүч үзэж байгаад хугалчихсан юм

7 настай хүүгийн маань үүдэн хоёр шүдний дунд өөгүй гэж хэлж болохоор соёо ургасан байжээ. Өнөөдөр авахууллаа

Угаагаагүй гараар болон савангаар угаасан гараар хүрсэн Петрийн аяганууд

Нүдэнд эвэрлэг суулгасны дараа нэг иймэрхүү харагдана

Шүдний аппарат хийлгэхээс өмнө рентген зураг авахуулах ёстой гээд, одоо өөрийнхөө эрүүний зургийг хараад салахаа байсан

Сүүлийн үед өөрийнхөө бие махбодын талаар шинэ ямар зүйл олж мэдэв?







