Энгийн хэрнээ амьдралыг маш ихээр хөнгөвчилж өгөх 17 мэдүүштэй лайфхакууд

0

Жижиг сажиг зүйл биднийг бухимдалд хүргэх тохиолдол байнга гардаг, жишээ нь, бургерээс унах хавчуурга. Гэхдээ эдгээр жижиг сажиг асуудлыг лайфхакын тусламжтай амархан шийдэж болдог юм байна.

Яаж гэдгийг өнөөдрийн бидний нийтлэлийн баатрууд танилцуулна.

1. Ажил дээр миний хөxний даруулга хувцасны цаанаас нэвт гэрэлтэж харагдаад байгааг анзаарлаа л даа. Тэгээд шүдний мод ашиглахаар шийдсэн юм

© RebeCawCaw / Reddit

 

2. Йогийн хивсэнцэр ваннд орж байхад толгойны зөөлөн тавиур болдог юм байна. Ус нэвтрэхгүй, тэгээд тухтай!

© smileyfacex3 / Reddit

 

3. Шүүгээний хаалганы дотор талд хоёр талдаа цавуутай скочоор өдөр тутмын хэрэглэл, тампон зэргээ тогтоож чадлаа

© ravecatlady / Reddit

 

4. Мөн адил хувилбар гал тогоонд

© Lars_El / Reddit

 

5. Эм уух болгондоо сэтгэлээр унахгүйн тулд эмийн саван дээр ийм цэцгүүд зураад орхисон юм. Ямар ч байсан надад тус болоод л байна

© airstream87 / Reddit

 

6. Магадгүй энэ аргыг бүгд мэддэг байж болох л юм. Гэхдээ наддаа л шинэ нээлт байлаа – хуванцар савыг доош нь харуулж байгаад бялууны үлдэгдлээ хадгалж болно

© Joelbotics / Reddit

 

7. Дотуур хувцасны энэ хайрцаг – миний аврал

© Sereneforestrz / Reddit

 

8. Reddit-ийн хэрэглэгч боодол ариун цэврийн цаасыг суултуурын ус зaйлуулах товчлуурын тоолуур дээр хэрхэн тогтоож болохыг надад зааж өгсөн юм. Би одоо бие засах өрөөг тайван ашиглаж чаддаг болсон, юунд ч санаа зовохгүйгээр

© Mermaid_Mama323 / Reddit

 

9. Ядрахаараа би иймэрхүү пикник өөртөө зохион байгуулдаг юм

© kdramapeach / Reddit

 

10. Надад уруулын будагны өнгө тэр болгон зохидоггүй. Харин өнөөдөр хоёр өөр будаг хольж байгаад түрхлээ л дээ, үр дүн нь надад үнэхээр таалагдаж байна

© angelsofadversity / Reddit

 

11. Хэрвээ та нүүдэл суудал хийх гэж байгаа бол хувцаснуудаа ингэж зөөж болно шүү, ажлыг тань дээд зэргээр хөнгөвчилж өгнө

© Unknown author / Imgur

 

12. Нэг гартаа хэд хэдэн уут барьж явах амархан арга

© dianaxjacelle / Twitter

 

13. Үлдэгдэл ногоог үрэх хэрэгтэй бол сэрээ ашиглаарай

© derdeutschvolk / Reddit

 

14. Зип уутыг нэг том болгохын тулд иймэрхүү байдлаар нийлүүлж болно

© Vega_128 / Reddit

 

15. Сэндвичний салатны нэг талыг нугалаарай, ингэсэн байхад хачирнууд нь унахгүй

© B-ha-P / Reddit

 

16. Аялалд гарахдаа үсний хавчааруудыг tic tac-ийн хайрцганд хийдэг юм. Цэгцтэй бас алга болохгүй

© bbppbbpp / Reddit

 

17. Дараагийн шинэ жилийн баярын өдрүүдэд орооцолдсон чимэглэл салгана гэж зовохгүй

© barneyrubble82 / Reddit

Ямар энгийн лайфхак таны амьдралыг хялбар болгож өгсөн бэ?

8
ХөөрхөнХөөрхөн
2
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *