Дубайн зочид буудлуудын хэв маяг

0

Дубай хот нь цөлийн жижигхэн тосгоноос жил бүр хэдэн сая жуулчдыг татдаг том хот болсон. Дубай хот нь хэдэн зуун зочид буудалтай бөгөөд зочид буудлын хоногийн төлбөрөөрөө дэлхийд тэргүүлдэг байна. Тус хотод шинээр зочид буудлууд нэмэгдэж баригдахаар төлөвлөгдсөөр байгаагаас гадна урьд баригдсан зочид буудлын барилгууд нь төсөөлж болмоор загвартай юм.

Орчин үеийн зочид буудлууд нь үнэхээр гайхалтай загвартай ба хорвоогийн хаана ч байсан гэртээ байгаа мэт туйлын тав тухтай байх боломжийг бүрдүүлжээ. Тэнгэр баганадсан өндөр барилгуудын доод давхруудад зочид буудлын унтлагын өрөөнүүд байрладаг бол дээд давхруудад ихэвчлэн нарийн тансаг зоогийн газрууд байрладаг байна.

Dubai Marina – Cayan Tower

Grand Hyatt Dubai

Crowne Plaza Dubai Festival City


JW Marriott Hotel Dubai

Уламжлалт зочид буудлууд нь Араб уламжлалаа хадгалсан Исламын архитектур, чимэглэл бүхий чулуун болон модон барилга, хашаа, үзэсгэлэн төгөлдөр цэцэрлэгтэй. Зарим нь салхин сэнс, усан суваг тэр ч бүү хэл зочид буудлын зочид нутгийн худалдаачидтай худалдаа хийх боломжийг олгосон хаалттай захтай аж.

Bab Al Shams Hotel



Dar Al Masyaf, Madinat Jumeirah


Тансаг зэрэглэлийн зочид буудлууд нь дээд зэргийн тансаг бөгөөд 7 одтой. Өөрийн гэсэн нисдэг тэрэгний буудалтай, өрөө тус бүр үйлчлэгчтэй. Цөлийн дундах энэхүү ордонгуудад тогос шувуу хөлхөж, усан оргилуур оргилно.

Burj Al Arab



Atlantis The Palm


Дубай бол далайн эрэг дээр байгуулагдсан хот бөгөөд тэнгис, загасны завь, завины зогсоол, эргээс алслагдсан арлуудтай олон талаар холбогдсон байдаг. Эргийн дагуух зочид буудлууд нь зочиддоо хувийн үзэсгэлэнт эргээр завь хөлслөн зугаалж, усан санд сэлэх боломж олгодог. Зарим цөөн зочид буудлууд нь усан гулгуурууд бүхий усан паркуудтай.

Jumeirah Beach Hotel


The Westin Dubai Mina Seyahi Beach Resort & Marina

Аль ч хэв маягийн зочид буудал нь дотор талын хувьд үнэхээр гайхалтай тансаг чимэглэлтэй, Европын зочид буудлуудаас харьцангуй уужим цэлгэр өрөөнүүд нь нарны гэрлийн хангалттай нэвтрүүлэх том том цонхнуудтай. Дубайн зочид буудлууд нь нутгийн өнгө үзэсгэлэнг сэтгэл ханамжтай төгс хослуулсан загвартай байдаг байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. dene

    2014/04/12 at 21:56

    goy yumaa

  2. agii zolo

    2014/04/17 at 23:02

    udahgui ochj amarna

  3. Enkhsaikhan

    2014/04/20 at 08:55

    nadad mash ikh taalagdallaa

  4. davka

    2015/02/16 at 15:15

    ochij amraad irnee hed honog

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *