Амралтын өдрийн амтат жор: Хагас хөлдүү сникерстэй бялуу

0

Өнөөдөр 4-р сарын 13 дахь өдөр. 13 дахь өдрөөр тохиож буй амралтын өдрийн амтат жор бол хагас хөлдүү сникерстэй бялуу /Snickers Semifreddo Cake/ юм. Semifreddo гэдэг нь half cold гэсэн Итали үг бөгөөд хагас хөлдүү дессерт бөгөөд үндсэндээ зайрмаган бялуу гэсэн үг.

Бор элсэн чихэртэй кексний орц: 1 аяга гурил, 1/2 аяга бүйлсний гурил /almond flour/, 1/3 аяга кокосын гурил /coconut flour/, 2 ц.х хөөлгөгч нунтаг /baking powder/, 1/2 ц.х давс, 2 өндөг, 1/3 аяга ургамлын тос, 1 1/2 аяга бор элсэн чихэр, 1/4 аяга элсэн чихэр, 2/3 аяга сүү, 1 ц.х ванилл

Хавтгай листэн дээр пергамент цаас дэвсэж бэлдэнэ. Шарах шүүгээгээ 175 хэм хүртэл урьдчилан халаана. Саванд бүх гурилнууд, давс, хөөлгөгч нунтагаа хольж тавина. Өөр саванд өндөг, тосоо хийж сайтар миксердэнэ. Дээрээс нь хоёр төрлийн элсэн чихрээ хийгээд өтгөртөл нь миксерээд хуурай хольцуудаа гурав хуваан хийх бүрдээ мөн гурав хуваасан сүүгээ ээлжлэн нэмж сайн хутгана. Хамгийн сүүлд ваниллаа нэмж миксердэнэ.

Бэлдсэн листэн дээрээ зуурмагаа асгаж тэгшлээд алтлаг өнгөтэй болж, хүрэхэд уян хатан болтол 20 минут жигнэнэ.


9х5 хэмжээтэй талхны хэвийг тал тал руу нь 5 см илүү гарган хүнсний скочоор доторлоно.


Хэвнийхээ бүх талыг кексэн дээрээ тааруулан хэмжиж, пергамент цаастай нь цуг зүсээд кексээ цаастай нь цуг авч хэвнийхээ тохирох ханануудад тааруулан хийгээд цаасаа хуулж авна.

Сникерс семифреддоны орц: 2 том өндөг, 1 том өндөгний шар, 3/4 аяга элсэн чихэр+2 амны халбага элсэн чихэр, 1 1/2 аяга өтгөн крем /whipping cream/, 1 1/2 цайны халбага ваниллын охь /vanilla extract/, 5 ц.х хайлуулсан шоколад, 5 ц.х карамел соус /caramel sauce/, хэрчиж бэлтгэсэн 230 гр Сникерс /Snickers/

2 өндөг, 1 өндөгний шар, элсэн чихрээ саванд хийж, зөөлөн буцалж байгаа усан дээр барин гар миксерээр өтгөн цайвар болтол нь 5-7 минут хутгана. Халуун усан дээрээсээ авч үргэлжлүүлэн 4-5 минут хөртөл нь хутгана. Хурдан хөргөхийн тулд зуурмагаа савтай нь мөстэй саванд хийж хутгасан ч болно. Өтгөн крем буюу whipping cream-ээ хөргөсөн саванд хийж өтгөртөл нь хутгана. Ваниллаа нэмж сайтар хутгаад өндөгний зуурмагтайгаа зөөлөн хутган холино. Дээрээс нь хэрчсэн Сникерсээ нэмж, зөөлөн хутгаж холино.


Семифреддо холимогныхоо 1/2 аягыг кексний дөрвөлжин хэвэнд хийгээд дээр нь карамелын талыг гоожуулан асгаж, дээр нь хайлуулсан шоколадаа хийнэ. Үлдсэн зуурмагийг хийгээд дахин карамел хийх маягаар бүх орцыг дуустал үелүүлэн хийнэ. Хүнсний скочоор таглаж, хөлдөөгчинд 4-6 цаг байлгана.

200 гр карамел соусны орц: 1/2 аяга элсэн чихэр, 3 амны халбага ус, 2 амны халбага масло, 1/8 аяга өтгөн крем, давстай карамел соус хийх бол 1/2 ц.х давс

Дунд зэргийн гал дээр ус, элсэн чихрээ саванд хийж, элсэн чихэр хайлтал хутгана. Бүрэн хайлж дуусмагц галаа нэмэх бөгөөд энэ үедээ хутгахгүй савны бариулаас барьж эргүүлэх байдлаар холимгоо хөдөлгөнө. Минутын дараа холимог хөөсөрч эхэлнэ. 3-4 минутын дараа холимог цайвар хуван өнгөнөөс тод хуван шар өнгөтэй болж, эцэст нь улаавтар хар хүрэн өнгөтэй болно.


Холимогноос утаа гарч эхэлмэгц масло, өтгөн цөцгийгөө хийхэд холимог маш их хөөсрөх учир хутгаж хөөсийг намдаах хэрэгтэй. Гал дээрээс авч бүрэн хөргөнө. Хөргөсний дараа карамел хэт хатуурвал дахин халааж ус, сүү, өтгөн кремний аль нэгийг нэмж шингэлж болно. Хэрвээ хөргөсний дараа шингэн байвал дахин өөр саванд дээрх аргачлалаар карамел хийх ба ингэхдээ арай удаан чанах хэрэгтэй, дараа нь хоёр карамелаа холино. Карамелын амтыг илүү хурц болгохыг хүсвэл масло, өтгөн крем нэмсний дараа 30 секунд орчмын хугацаанд утаа гаргаж гал дээрээ байлгах хэрэгтэй.

Шоколадны үртэй цөцгийн тосон кремний орц: 1/4 аяга шоколадны үрний нунтаг /chocolate malt powder/, 2 амны халбага амтат какаоны нунтаг /sweetened cocoa powder/, 1/4 ц.х уусдаг кофе /instant coffee/, 1/4 аяга буцламгай ус, 230 гр хэрчсэн хар шоколад, 1/2 аяга бараан бор элсэн чихэр /dark brown sugar/ хэрэглэхдээ хувааж хэрэглэнэ, 1/4 аяга сүү, 1 аяга давстай масло, 2 1/2 нунтаг элсэн чихэр

Буцламгай усанд нунтаг шоколадны үр, амтат какаоны нунтаг, кофег хийж хутгаад тусад нь тавина. Дунд зэргийн гал дээр саванд 1/4 аяга бор элсэн чихэр, 1/4 аяга сүүгээ хийж, элсэн чихрийг уустал хутгана. Хэрчсэн шоколадаа хийгээд хэдэн минут байлгасны дараа холимгоо хутгаж, галаа багасгаад шоколад бүрэн хайлтал хутгана. Хайлсан шоколадны холимгийг шоколадны үр, кофетой холимог руугаа хийж сайтар хутгаад өрөөний температурт хөргөнө. Сэлүүр хэлбэрийн хутгагч бүхий босоо хутгагчинд масло болон үлдсэн 1/4 аяга бор элсэн чихрээ хийж, 3 минут орчим хөвсийтөл нь хутгана. Хурдаа багасгаад эхлээд хөргөсөн шоколадан холимгоо, дараа нь нунтаг элсэн чихрээ нэмж сайтар хутгана.


Шоколадан түрхэцний орц: 2/3 аяга хар шоколад, 1 амны халбага+1ц.х өтгөн крем, 4 ц.х шигшсэн нунтаг элсэн чихэр, 4-5 амны халбага халуун ус

Зөөлөн буцалж байгаа усан дээр шоколад болон өтгөн кремээ савтай нь барих ба 2-3 минут хутгахгүйгээр хайлтал нь барина. Дараа нь зөөлөн хутгаж холино. Нунтаг сахар, усаа нэмээд хутгана. Энэ холимог эхлээд бөөн бөөн хэсгүүдтэй харагдах боловч хутгалтын үр дүнд жигд болно. Хэрэгтэй гэж үзвэл 1 ц.х-аар ус нэмж болно.


Талхны хэвэнд хийж бэлтгэсэн кекснийхээ дунд хөлдөөгчинд хийсэн сникерс семифреддогоо хийгээд хүнсний скочтой нь хэвнээс салгана. Гадуур нь шоколадны үртэй маслон кремээ түрхэж, дээр нь шоколадан түрхэцээ асгана. Карамел гоожуулан хийж, хэрчсэн Сникерс цацан чимэглэнэ.




Ажиллагаа ихтэй энэ бялууны зарим орцуудыг урьдчилан хийж болдог. Бор элсэн чихэртэй бялууг 1-2 хоногийн өмнө хийгээд хүнсний скочоор ороон хадгалж болно. Шоколадны үртэй цөцгийн тосон крем болон шоколадан түрхлэгийг 7 хоногийн өмнө хийгээд хөргөгчинд хадгалж болох ба хэрэглэхийн өмнө тасалгааны температурт гаргана.

1
БахархмаарБахархмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *