Их Британийн хатан хааны гэр бүлийнхэн бусдаар өөрийгөө илүү их хайрлуулж, хүндлүүлэх сэтгэгдэл төрүүлэхдээ ашигладаг 10 арга мэх

0

Их Британийн хатан хааны гэр бүлийнхэн иргэдийнхээ сэтгэлийг хэрхэн өөртөө сайнаар татахыг хэнээс ч илүү сайн мэддэг. Тэдний гаргаж буй үйл хөдлөл бүхэн язгууртан шинж төрхийг нь бүрдүүлж, бусдад тэднийг хүндлэх, хайрлах сэтгэлийг төрүүлэх ид шидтэй мэт байдаг. Манай сайт уншигч танд тэдний бусдыг өөртөө татах аргуудаас хүргэж байна.

1. Толгойгоо зөөлөн хазайлгах

© KensingtonRoyal/Ferrari Press/East News, © KensingtonRoyal/Ferrari Press/East News

Судлаачид гөлөг эзнийхээ анхаарлыг татахын тулд толгойгоо бага зэрэг хазайлгадаг бол эмэгтэй хүн ч бас эрэгтэй хүний анхаарлыг татахын тулд ийм үйлдлийг хийдэг гэдгийг тогтоосон байдаг ажээ. Нөгөөтэйгүүр энэ үйлдэл нь бусдад итгэл төрүүлэх, бусдыг анхааралтай сонсож байгаагийн илрэл мэт бусдад мэдрэгддэг байна. Иймээс өөрт чухал хэн нэгэнтэй ярилцах үедээ толгойгоо бага зэрэг хазайлгаж яриаг нь сонсож байгаарай.

 

2. Гараа даллах

© POOL PA/Associated Press/East News

Хатан хааны гэр бүлийнхэн маш удаан бөгөөд тайвнаар гараа далладаг хөдөлгөөнөөрөө алдартай. Ингэхдээ тэд гараа эгц дээш байрлалтай өргөж, бугуйгаар зөөлөн хөдөлгөдөг. Юун түрүүнд тэд маш олон уулзалтад оролцдог тул бугуйгаа гэмтэхээс сэргийлж ийнхүү зөөлнөөр мэндчилдэг. Мөн олон хүн цугларсан газарт өөрсдийн эрхэмсэг байдлаа илэрхийлэх нэгэн арга болдог ажээ.

 

3. Долгионтой үс

© James Whatling / MEGA/Mega Agency/East News

Хэрэв та хатан хааны гэр бүлийн бүсгүйчүүдийн зургийг ажиглаж харвал тэдний дийлэнх нь үсээ долгионтой болгож засдаг гэдгийг анзаарах биз ээ. Энэ нь хүмүүс долгионтой үсийг шулуун үснээс илүү таатайгаар хүлээн авдагтай холбоотой аж. Долгионтой үстэй хүнийг бусад хүмүүс илүү найрсаг нэгэн хэмээн дүгнэдэг байна.

 

4. Нарны шилний оронд малгай өмсөх

© MEGA/Mega Agency/East News

Алдартнууд гоёмсог шилээр гоёх нь гайхам сайхан харагддаг ч хатан хааны гэр бүлийнхэн нүдний шилний оронд малгай өмсөхийг эрхэмлэдэг. Учир нь нүдний шилтэй үед бусадтай нүдээрээ харьцах боломжгүй болоод зогсохгүй хэт задгай харагдуулах эрсдэлтэй байдаг байна. Иймээс Их Британийн язгууртан гэр бүлийнхэн хүмүүст хүндэтгэлтэй хандаж байгаагийн илрэл болгож нарны шил зүүдэггүй ажээ.

Үүний сонгодог жишээ бол Хатан хаан 2-р Элизабетийн өргөн хүрээтэй малгай билээ. Энэ малгай нь нарны туяанаас нүдийг хамгаалаад зогсохгүй түүх, уламжлалын ч ач холбогдолтой байдаг гэнэ.

 

5. Гараа биенийхээ өмнө барих

© Andrew Parsons / i-Images/i-images/East News

Бусдын өмнө гарах үедээ гараа хэрхэн хөдөлгөж бусдад өөрийгөө илэрхийлэх нь олон хүмүүсийн хувьд том асуудал болдог. Хэрэв танд тийм хүндрэл тулгардаг бол Их Британийн язгууртан гэр бүлээс суралцах боломжтой. Дээрх зурагт Кейт Миддлтон хоёр гараа биенийхээ өмнө барьсан байгааг харж буй биз ээ. Энэ нь хүмүүст илтгэл төрүүлэх чухал ач холбогдолтой байдаг аж. Гараа ингэж барихдаа хоёр гараа атгалгүй, хуруунууддаа зөөлөн хүрэхэд л хангалттай.

 

6. Үсний энгийн засалт

© Pool / i-Images/EAST NEWS

Их Британийн Хатан хааны гэр бүлийнхэнд дагаж, баримтлах ёстой маш олон дүрэм байдгийн нэг нь үс засалтын дүрэм юм. Тухайлбал тэдний үс засалт маш энгийн байх шаардлага тавигддаг ажээ. Эмх замбараагүй, хурц шийдэл бүхий үс засалт нь язгууртан гэр бүлийнхний дүр төрхийг төлөөлж болохгүй гэж үзэх бөгөөд иймээс хатан хааны гэр бүлийн бүсгүйчүүдийн зургийг ажиглавал тэдний үс засалт маш энгийн байдаг.

 

7. Биеийн хэлэмж

© James Whatling / MEGA/Mega Agency/East News

Бусадтай гар барих үедээ биеэ ямар байрлалтай байлгах нь зүйтэй талаар та өмнө нь бодож байсан уу? Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар гар барих үедээ цээжин биеэ урагш харилцаж буй хүн рүүгээ ойртуулах нь зүйтэй гэж зөвлөдөг ажээ. Учир нь гар барих үедээ хүн биеэ хазайлгавал тухайн хүнийг үл хүндэлж, сонирхохгүй байгаагийн илрэл гэж үздэг байна.

 

8. Бусдын яриаг сонсож байх үедээ урагш тэмүүлэх

© MEGA/Mega Agency/East News

Хүн аливаа сонирхолтой ярианд орох үедээ ярилцагчтайгаа нүдээрээ харилцаж, толгойгоо дохих зэрэг биеийн хэлэмж үзүүлж эхэлдэг. Иймээс та өөрт чухал хүнтэйгээ ярилцах үедээ түүнд сэтгэл ханамж, таатай байдлыг мэдрүүлэхийг хүсвэл түүнийг ярьж байхад урагш тэмүүлэх биеийн хэлэмж үзүүлэх хэрэгтэй мэргэжилтнүүд зөвлөдөг ажээ.

 

9. Хэтэвчээ ашиглах

© PAUL EDWARDS/AFP/East News

Харилцаж буй хүндээ яриагаа дуусгах шаардлагатай болсныг хэлэх хүндрэлтэй байдаг бол хэтэвчээ ашиглахыг танд зөвлөж байна. Энэ аргийг Хатан хаан Элизабет ашигладаг бөгөөд тэрээр аливаа үйл ажиллагаа дуусахаас 5 минутын өмнө хэтэвчээ гаргах, ширээн дээр тавих үйлдлийг гаргадаг ажээ.

 

10. Албан ёсны үйл ажиллагаанд хөтлөлцөхгүй байх

© Andrew Parsons / i-Images/EAST NEWS

Язгууртан гэр бүлд албан ёсны үйл ажиллагаанд нэгэнтэйгээ ойр дотно байж болохгүй гэсэн дүрэм төдийлөн байдаггүй боловч тэд олны өмнө гар гараасаа хөтлөхөөс илүүтэйгээр сугадахыг илүүд үздэг. Энэ үйлдлийг Меган болон ханхүү Харри нар олон нийтийн өмнө их гаргадаг. Түүнчлэн албан ёсны аливаа үйл ажиллагаанд гар гараасаа хөтлөхгүй байх нь илүү мэргэжлийн харагдахад чухал үүрэгтэй байдаг ажээ.

Та дээрх аргуудаас хэрэглэдэг үү? Ямар биеийн хэлэмж танд таалагддаггүй вэ?

5
ГайхмаарГайхмаар
3
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *