Өсвөр насны хүү 2 жилийн турш ажил хийж, мөнгөө цуглуулж байгаад найздаа цахилгаан тэргэнцэр худалдаж авч өгчээ. Хоёр найзын нөхөрлөлийн түүх олон хүний зүрх сэтгэлийг хөдөлгөж байна

0

Тэр үнэхээр сайхан сэтгэлтэй хүү юм. Арканзас мужийн Норман хотын ахлах ангийн хоёр сурагч хүү нөхөрлөлийн хүчээр хүний амьдралыг өөрчилж болдгийг дэлхий дахинд харуулжээ.

Таннер Уилсон, Брэндон Куаллс хоёрын нөхөрлөлийн түүх дэлхий дахины анхааралд өртөж олон хүний зүрх сэтгэлийг хөдөлгөж байна. Таннерын сайхан сэтгэлийг сошиал сувгаар бүгд шагших боллоо.

Брэндон аль хэдийн солих цаг нь болсон, зөвхөн гараар жолооддог тэргэнцэр ашиглаад олон жил болжээ

WSB Radio

Өөрөөр хэлбэл хаа нэгтээ очиход Брэндонд үнэхээр хэцүү байдаг байв. Caddo Hills сургууль дотор нэг ангиас нөгөө рүү явахад ч их зовно. “Миний гар их ядарч байна” гэж Брэндон нэг бус удаа хэлсэн байдаг юм.

 

Таннер Брэндонд цахилгаан тэргэнцэр авч өгөхийн тулд бүтэн хоёр жилийн турш авто засварын газар цагийн ажил хийсэн гэж түүний ээж Коллин Кармак хэлжээ.

Caddo Hills School District

Таннер ангийнхаа сурагчдын дунд Брэндонд шинэ тэргэнцэр бэлэглэлээ. Энэ нь Брэндонд үнэхээр гэнэтийн зүйл болжээ.

“Тэд орж ирэхэд би ёстой л инээмсэглэлээр гэрэлтэж байлаа. Би баярласандаа болоод тэвчилгүй уйлчихсан. Тэр миний төлөө ийм их зүйл хийсэн гэдэгт итгэж чадахгүй л байна. Би цахилгаан тэргэнцэртэй болохыг мөрөөддөг байлаа, одоо миний мөрөөдөөл биелсэн. Таннер – энэ дэлхий дээрх миний хамгийн сайн найз” гэж Брэндон сэтгэгдлээ хуваалцсан байна.

 

Тэд гараа барилцаж байгаагаас харахад Брэндон, Таннер хоёр ямар сайн найзууд болох нь ойлгогдоно

WBAP.com

“Тэр миний хувьд хамгийн сайн найз минь, тийм ч учраас би түүнд туслахыг хүссэн юм. Би өөрийгөө ингэх ёстой л гэж бодсон… Брэндон байнга миний дэргэд байдаг найз минь”.

 

Хэвлэл мэдээллийн анхааралд өртсөндөө хүү нь ихэд зовж байгаа гэж Кармак бичжээ. Мөн тэр сошиал хэрэглэгчдийн сэтгэгдлийг унших болгондоо инээдэг гэжээ.

Caddo Hills School District

“Хоёр хүү хоёулаа анхаарлын төвд байхаас өөр аргагүй, яагаад гэвэл тэр хоёр хоёулаа гайхалтай сайн хүүхдүүд” гэж хүүгийн ээж нэмж хэлсэн байна. Та хүүгийнхээ хийсэн зүйлд гайхаж байна уу гэж асуухад “Үгүй дээ, энэ чинь миний хүү. Би хүүгээ сайн мэднэ. Тэр өөрийгөө бодохоос илүүтэй хамгийн түрүүнд бусдыг л боддог. Таннер, Брэндон хоёр найзлаад олон жил болж байгаа. Тэд цугтаа суухаараа их олон зүйлийг ярилцдаг, автомашин, ачааны машин гээд л. Би энэ хоёр хүүгээр хоёулангаар нь бахархаж байна” гэж хариулжээ.

Кармак үргэлжлүүлэн: “Брэндоны шинэ тэргэнцрийг зөөвөрлөхөд таарах автомашин бас дутагдалтай. Яагаад гэвэл тэдний гэр бүлд тийм боломж байхгүй. Тэдний машинд тэргэнцэр багтдаггүй юм” гэжээ.

“Их гоё байгаа, гэхдээ одоогоор тэргэнцрээ сайн жолоодож чадахгүй л байна. Энэ хооронд хэд хэдэн удаа хаалга мөргөөд авсан шүү. Гэхдээ би удахгүй сайн жолооддог болчихно оо, зүгээр” гэж Брэндон баяртайгаар ярьжээ.

Таннерийн бэлэг ангийхны дунд бас багагүй маргаан үүсгээд авчээ. Хүүгээс “Ийм бэлэг өгөх хэрэг байсан юм уу?” гэж их асуусан гэнэ. “Тийм ээ, 100 хувь” гэж хүү хариулжээ.

Та хүүгийн бэлгийг юу гэж бодож байна?

21
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *