Яаралтай тусламж: Танихгүй хүүхэд таниас тусламж хүсэж байна! Та юу хийх байсан бэ?

2

Заримдаа бид яаралтай шийдвэр гаргахад хүргэдэг гэнэтийн нөхцөл байдалтай нүүр тулгардаг. Ихэнх хүмүүс ийм үед өөрийн зөн совин эсвэл дотор хүнээ сонсдог. Гэвч хүмүүс тархиа сонсолгүй, эрсдэл хүлээх тохиолдол бий.

© fabiosa

Тэгвэл амьдралд тохиолдож болох нөхцөл байдлын талаар ярьж байна. Танд энэ асуудал тулгарч, та асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй болбол яах вэ?

Нэгэн эмэгтэй хотын гудамжаар явж байтал уйлж буй хүүхэдтэй таарчээ. Бяцхан охин эмэгтэйд ээжээсээ төөрсөн бөгөөд ээжийгээ аль нэг газар руу орохыг нь харсан гэж хэлжээ. Охин эмэгтэйгээс өөрийг нь ээж дээр нь хүргэж өгөхийг гуйсан бөгөөд яагаад гэвэл ээж нь түүнийг хаа нэгтээ удаан хүлээсэн тул охинд уурласан байгаа гэж хэлэв. Та энэ нөхцөлд дараах хувилбаруудын алийг нь сонгох вэ?

© fabiosa

Одоо харин таны сонгох боломжтой хувилбар тус бүрийг авч үзье.

 

Хувилбар 1. Хүүхдийг ээжид нь хүргэж өгөх

© fabiosa

Ихэнх хүмүүс гарцаагүй энэ хувилбарыг сонгоно – тэгтлээ их бодох шаардлагагүй. Хэдий тийм боловч танд энэ хувилбарыг сонгохоос өмнө бодох ёстой хэд хэдэн чухал зүйлс байна. Эхлээд, та магадгүй гайхах хэрэгтэй байх: яагаад охины ээж хүүхдээ орхиод нэг газар руу оров? Дараа нь яагаад охиноо удаан хугацааны турш хайлгүйгээр хүлээж зогсов? Хүүхэд ашиглаж, эргэн тойронд байгаа хүмүүсийг дээрэмддэг гэмт хэргийн төрөл гэж бий. Түүнчлэн хүүхэд ч байсан хамаагүй, танихгүй хүнтэй хамт хаа нэгтээ явах хэрэггүй. Хэрэв хэн нэгэнд туслалцаа хэрэг болсон бол юу тохиолдсоныг нь сайтар сонсох хэрэгтэй.

 

Хувилбар 2. Эргэн тойронд явж буй хүнд хандах

© fabiosa

Энэ хувилбарыг хүмүүс ихэвчлэн байгалиас заяасан ямар нэгэн зүйлд гэнэт хариу үйлдэл үзүүлэх зан чанараасаа болж сонгодог. Зарим хүмүүс магадгүй энэ нөхцөлд тусалж мэдэх юм – гэвч энэ нөхцөлд огт танихгүй хүнд хамаагүй нэгний асуудлыг хамаатай болгох нь бүдүүлэг хэрэг. Энэ нөхцөлд айж эмээсэн хүүхдийг өөр танихгүй нэгэнд даатгах нь хүүхдийг илүү айлгах, эрсдэлд оруулах аюултай гэдгийг мартаж болохгүй.

 

Хувилбар 3. Цaгдаа дуудах

© fabiosa

Гарцаагүй хамгийн зөв хувилбар, учир нь олон шалтгаан байна. Жишээ нь, хүүхэд танд аюул учруулж болох ч бай, үгүй ч бай та цaгдаа дуудахаасаа өмнө зарим нэг зүйлийг тухайн хүүхдээс тодруулах хэрэгтэй. Түүний эцэг эхийн нэрийг асуух, хаана, ямар нэртэй газар ээжээсээ төөрснийг нь мэдэх гэх мэт. Бас ээжийнх нь гар утасны дугаарыг хүүхдээс асууж ярьж үзэх хэрэгтэй.

Та аль хувилбарыг нь сонгосон бэ? Та ийм нөхцөлд өөр юу хийх байсан бэ? Хариултаа сэтгэгдэл үлдээх хэсэгт бичнэ үү.

3
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *