Сонжоо: Та усанд орохдоо биеийнхээ аль хэсгийг эхэлж угаадаг вэ? Хариулт нь таны тухай их зүйлийг хэлж өгнө

3

Зарим хүмүүсийн хувьд өглөө бүр усанд орох зуршилтай байдаг. Хэдий тийм ч гэлээ, хүн бүр өөр өөрөөр усанд ордог. Бид төдийлөн анзаардаггүй ба хүмүүс усанд орохдоо хамгийн түрүүнд биеийнхээ аль нэг хэсгийг түрүүлж угааж хэвшсэн байдаг байна. Харин та биеийнхээ аль хэсгийг түрүүлж угаадаг вэ? Хариулт нь таныг хувь хүн талаас чинь тодорхойлох болно.

Биеийнхээ аль нэг хэсгийг түрүүлж угаах нь оюун ухаантай шууд холбогдсон байдаг ба үр дүнд нь таныг ямар төрлийн хүн болохыг мэдэх боломжтой.

1. Хэрэв та эхлээд нүүрээ угаадаг бол

© Depositphotos.com

Хэрэв та эхлээд нүүрээ угаадаг бол энэ нь 5 мэдрэхүйтэй холбоотой байдаг – үнэрлэх, харах, амтлах, хүрэх бас сонсох. Энэ нь таныг өөрийгөө бусдад хэрхэн хүлээн зөвшөөрүүлэх вэ гэж санаа зовдог болохыг илэрхийлж байгаа ба та өөрийнхөөсөө илүү бусдын бодол санаанд ач холбогдол өгдөг хүн юм – тэр тусмаа царай төрхдөө маш их анхаардаг.

Мөн та үргэлж бусад хүн өөрийг тань яаж харж байгаа бол гэдэгт сэтгэл зовнидог ба үүнээс болж бухимдах, стресстэх болон ичих мэдрэмжийг мэдэрдэг. Энэ төрлийн хүмүүс бусдаас муухай үг, шүүмжлэл сонсохдоо таагүй байдаг байна.

 

2. Хэрэв та гар эсвэл хөлөө түрүүлж угаадаг бол

© Depositphotos.com

Хэрэв та усанд орохдоо эхлээд биеийнхээ дээрх хэсгүүдийг угаадаг бол өөрийгөө даруухан, бүрэг нэгэн гэж үзэж болно. Хэдий тийм ч гэлээ үүнд өөр утга бас бий. Гар эсвэл хөл нь хүч чадал болон сэтгэлийн тэнхээг илтгэдэг бэлэг тэмдэг юм. Түүнчлэн биеийнхээ дээрх хэсгүүдийг түрүүлж угаах нь таныг ямарваа нэгэн сонголт хийхдээ огтхон ч айж эмээдэггүй болохыг илэрхийлж байгаа юм. Танд бусдын адил аливаад таатай хандаж эсвэл үзэн яддаг.

Хэрэв та сугаа түрүүлж угаахыг илүүд үздэг бол өөрийн хүрээлэлдээ нэр хүндтэйгээс гадна итгэж болохоор хүн аж. Мөн хөдөлмөрлөхөөс хэзээ ч хойш суудаггүй.

 

3. Хэрэв та нууц газраа түрүүлж угаадаг бол

© Pixabay.com

Нууц газраа түрүүлж угаадаг хүмүүс ичимхий байдаг. Өөрөөр хэлбэл, та өөрийгөө дотогшоогоо хүн гэж хэлэхэд буруудахгүй эсвэл өөртөө тийм ч итгэлтэй нэгэн биш ажээ. Олон нийтэд анхаарлаа төдийлөн хандуулаад байдаггүй ч, тантай ойр дотно байдаг хүмүүс таныг ухаалаг гэж үнэлдэг. Асуудлыг хүнд хэцүү талаас нь харж, заримдаа бууж өгөх сонголт хийдэг боловч ойр дотнын хүмүүстээ үргэлж тав тухтай орчинг бүрдүүлж өгдөг байна.

 

4. Хэрэв та цээжээ түрүүлж угаадаг бол

© Depositphotos.com

Усанд орохдоо цээжээ түрүүлж угаах нь таныг өөртөө асар их итгэлтэйгээс гадна сэтгэл ханамжтай байдгийг илэрхийлнэ. Та бол арвин туршлагатай бас үргэлж урагшилж байдаг хүн юм. Ямар нэгэн асуудлыг өөртөө хэрхэн нөлөөлж байгаагаас шалтгаалж, бодолхийлэх бас нухацтай хандахыг хичээдэг. Биеэ даасан байдалтай байхыг та эрхэмлэдэг ба таны энэ зан чанар бусдад таалагдах нь бий.

 

5. Хэрэв та үсээ түрүүлж угаадаг бол

© Depositphotos.com

Хэрэв та толгой эсвэл үсээ түрүүлж угаадаг бол энэ нь таныг сахилга баттай, дүрэм журмыг ягштал биелүүлдэг болохыг илэрхийлж байна. Биеийнхээ дээрх хэсгүүдийг түрүүлж угаах нь аливаа зүйлийг бодолхийлэх хандлагатай байдгаас гадна туршлага хамгийн чухал зүйл гэж боддогтой холбоотой. Мөн та цагийг маш сайн баримталдаг ба төлөвлөсний дагуу амьдрахыг илүүд үздэг. Та найзуудаа сонгохдоо эд баялаг биш, ухаан мэдлэгийг нь хардаг.

 

6. Хэрэв та хүзүү эсвэл мөрөө түрүүлж угаадаг бол

© Depositphotos.com

Хамгийн ажилласаг хүмүүс усанд орохдоо эхлээд хүзүү эсвэл мөрөө угаадаг байна. Зорилгодоо хүрэхийн тулд ямар ч хүнд ачаа байсан та төвөггүй даван туулж, төгс гүйцэтгэлтэйгээр төлөвлөсөн зүйлээ хэрэгжүүлэх чадвартай. Та бол эерэг хандлагатай бас бусдад юу зориулсныхаа хэмжээгээр эргээд төдий чинээ зүйл шаарддаг төрлийн хүн юм. Мөн өрсөлдөх чадвартайгаас гадна бусдаас нэг алхамын өмнө байхыг хичээдэг.

 

7. Хэрэв та нуруугаа түрүүлж угаадаг бол

© Gettyimages

Нуруугаа түрүүлж угаах нь таныг ухамсартайг илтгэнэ. Нуруу бол нугас болон мэдрэлийн системд чухал үүрэг гүйцэтгэдэг эрхтэн билээ. Тиймдээ ч та анхаарал болгоомжтой байхыг илүүд үздэг ба хүмүүст тийм амар итгэл хүлээлгэдэггүй.

Аливаа зүйлийг жижиг эсвэл том гэлгүйгээр нухацтай хандаж, шийдвэр гаргахдаа удаан бодолхийлж, нухацтай ханддаг байна.

Ганцаараа байх нь энэ төрлийн хүмүүст таатай санагддаггүй ч гэлээ, ганцаараа байснаар өөртөө анхаарах цаг гарч байгаа гэдгийг ойлгодог байх хэрэгтэй.

Анхаарах зүйл: Энэ бяцхан сорил нь танд зөвхөн өөрийнхөө талаар мэдэж авах боломжийг олгож байгаа болохоос биш таныг дүгнэж цэгнээгүй гэдгийг анхаарна уу.

Та биеийнхээ аль хэсгийг түрүүлж угаадаг вэ? Таны хувь хүний зан чанартай дээрх мэдээлэл тохирч байна уу? Сэтгэгдэл бичих хэсэгт хариултаа үлдээнэ үү.

73
ГоёГоё
37
Ха ХаХа Ха
26
ТэнэглэлТэнэглэл
22
БахархмаарБахархмаар
21
ГайхмаарГайхмаар
6
ХөөрхөнХөөрхөн
5
БурууБуруу
5
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Neegii Nergui

    Neegii Nergui

    2018/12/13 at 00:07

    ТОЛГОЙ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *