Бусад улсын иргэдэд хачирхалтай санагдах дэлхийн улс орнуудын амьдралын 16 онцлог

0

Бусад улс орнуудын тухай бид түүхийн сурах бичиг эсвэл аяллын гарын авлагаас олж мэддэг. Гэхдээ энэ нь ерөнхий мэдлэг л олгоно. Өөр орны ахуй амьдралын дунд орж байж л бид илүү ихийг олж мэднэ. Эсвэл сошиал сүлжээнд байрлуулсан постуудаар дамжуулж өөр улсын аж амьдрал, соёлтой танилцаж болох юм.

Бид бусдаас туршлага судлах дуртай. Сошиал сүлжээ хэрэглэгчид энэ тал дээр бидэнд тус хүргэдэг нь сайшаалтай хэрэг. Тэд өөрсдийн амьдардаг хотын гэрэл зургийг тавьж тухайн бүс нутгийн онцлог шинжийг харуулдаг. Өнөөдрийн нийтлэлд багтсан баримтуудыг та сурах бичиг эсвэл аяллын хөтчөөс олж уншихгүй шүү.

Финляндын төрөх зардал хэд вэ – 100 еврогоос бага

© titatyy / Reddit

 

АНУ-д байр худалдаж авсан чинь үл хөдлөх хөрөнгийн компани надад миний бичиг баримтуудын хуулбарыг түлхүүрийн хэлбэртэй флаш дээр хуулж өглөө

© MatabiTheMagnificent / Reddit

 

Орон гэргүй муурнуудад зориулсан байшин, Турк

© rixilef / Reddit

 

Хятадын “Макдональдс” түргэн хоолны ресторан соруулын оронд өөрөөсөө гуурстай аяганд ундаа хийж өгдөг

© htplex / Reddit

 

Японд процессорыг худалдааны автомат машинаас авч болно

© Nullpo_x3100 / Twitter

 

Япончууд хайр татам зүйлд их дуртай улс, тиймдээ ч шингэн саван нь хүртэл сарвууны хэлбэртэй гарч байна

© n3rdychik / Reddit

 

Бразилд модон байшинг зарж, худалдаж авч, тэр чигээр нь тээвэрлэх нь энгийн үзэгдэл

© Denismitchel / Reddit

 

Нигерт ундны усыг гялгар уутанд савлаж зардаг

© Fawzee_da_first / Reddit

 

Сингапурт гэрлэн дохионы асах хугацааг уртасгаж болно, үүний тулд өндөр настай хүмүүс (65 наснаас дээш) тээврийн хэрэгслээр зорчих картаа уншуулах ёстой

© CarbonoAtom / Reddit

 

Нарны гэрлээр цэнэглэгдэх сандал нь USB оролтоор болон утасгүйгээр цахилгаан хэрэгслээ цэнэглэх боломжийг олгоно

© oshaneo / Reddit

 

Камбожид шинэ байрны найр ёстой гaлзуурмаар болдог. Тус зураг дээр үеэл эгч (баруун гар талынх) маань шинэ байрны найр хийж байгаа юм

© penguinzliz / Reddit

 

Филиппинд 9-р сар гарав уу үгүй юу л зул сарын улиралд бэлдэж эхэлдэг. Худалдааны төвүүдэд баярын чимэглэл аль хэдийнээ гарчээ

© Lie_detector2000 ​/ Reddit

 

Японы гудамжнуудад борооны үед хэрэглэж болох шүхрийн “зогсоол”-ууд байдаг. Бороо орж дуусахаар нь ойр байгаа “зогсоол” дээр шүхрээ үлдээнэ.

© No_Writer_7679 / Reddit

 

Японд модон хашаа ингэж харагддаг юм. Хашааны модыг нүүрс ашиглан тусгай өнгөлгөө хийдэг ба уг технологийг японоор shou sugi ban гэнэ

© coilerman / Reddit

 

Азийн дэлгүүрийн лангуун дээр чихний цагаан хөвөн зараад зогсохгүй мөн хулсаар хийсэн хар өнгийн хөвөн ч зардаг. Ариун цэвэр сахих эсвэл гоо сайхны арчилгаанд өргөн ашигладаг ажээ

© Moon_Atomizer / Reddit

 

Японд эцэг эхчүүд хүүхдээ зөвхөн ардаа тээвэрлээд зогсохгүй мөн урдаа ч тээвэрлэдэг

© Depositphotos.com, © Depositphotos.com

Өөрийн хотод бусад улс орны ямар онцлог зүйлийг нутагшуулмаар санагдав?

4
ГоёГоё
4
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
2
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *