Дэвшилтэт технологи бүхий 10 шинэ төхөөрөмж

1

Өнөөгөөс хэдхэн жилийн өмнө зурагтаараа кино үзэхээр тухлахдаа унтлагын өрөөнийхөө хөшгийг гараар хаадаг байсан цаг байсныг олон хүмүүс санаж байгаа байхаа. Харин одоо бид технологийн хувьслын дунд байна. Нано жижиг хэсгүүд өвчин эмгэгийг дотроос нь оношилдог цаг удахгүй ирэх төлөвтэй байна. Машинууд машинаа бүтээх цаг ч ойртож байгаа бололтой. Мөн виртуал реалити дуулга, өмсгөлүүд зурагтыг халж, зарим кино студиуд виртуал реалити дуулганд тохирох 360 хэмийн кино бүтээхээр бэлтгэж эхлээд байгаа.

Зөвхөн чинээлэг корпорациуд технологийн дэвшлийг агуулсан бүтээгдэхүүн хийхээр хязгаарлагдахгүй өөр олон компаниуд хэрэглэгчдийн өдөр тутмын хэрэглээнд тохирсон шинэлэг, дэвшилтэт төхөөрөмжүүдийг бүтээхээр ажиллаж байна. Доорх 10 төрлийн төхөөрөмж нь хэрэглэгчдийн амьдралыг хялбар болгоод зогсохгүй илүү гайхалтай болгохоор бүтээгдээд байгаа юм.

1. Microsoft HoloLens

Саяхныг хүртэл голограм нь Iron Man кино болон шинжлэх ухааны уран зөгнөлт ертөнцөд л хамаарч байсан. Харин өнгөрөгч 1-р сард танилцуулагдсан Microsoft HoloLens төхөөрөмжөөр өөрчлөлтийг авчирна хэмээн Microsoft итгэж байгаа юм. HoloLens нүдний шилийг зүүсэн хэрэглэгч өөрөө бүтээсэн эсвэл дижитал проекцын голограмуудтай харилцан үйлчлэх, бүтээх боломжтой. Хэрвээ хэрэглэгч өөрийн бүтээсэн тусгай голограмын обьекттой бол түүнийгээ HoloStudio’s 3D хэвлэл ашиглан дижитал ертөнцөөс бодит ертөнц рүү авчрах боломжтой. Түүнчлэн өөр бусад олон онцлогуудтай HoloLens-ийг зүүсэн хэрэглэгч өөр өөр байршилд өөрийгөө аваачих боломжтой юм байна.Чиг хандлагыг тогтоогч анхны хэрэглэгчдэд зориулсан 10 өвөрмөц төхөөрөмжүүд 1

2. Ring

Зүүж болдог техникийн хөдөлгөөн газар аваад байгаа энэ үеийн нэг шинэлэг төхөөрөмж болох энэ төхөөрөмж нь камер, хөгжим, сошиал медиа бүртгэлээ удирдах боломжийг олгох юм. Ердийн бөгжнөөс үл ялиг том энэ төхөөрөмж Bluetooth технологиор дамжуулан олон арван үүргийг гүйцэтгэнэ. Бөгжийг агаарт тэмдэг зурах, такси дуудах гэх мэт дохио зангаануудад хариулахаар урьдчилан программчлахын хамт iOS болон Android төхөөрөмжүүдтэй харилцах дохио зангаануудаа ч тохируулж болно. Зурагт асаах, хэн нэгэнтэй мэдээлэл солилцох эсвэл зураг илгээхдээ хэрэглэгч Ring-ийн мэдрэгчийг товшиход л болох аж.Чиг хандлагыг тогтоогч анхны хэрэглэгчдэд зориулсан 10 өвөрмөц төхөөрөмжүүд 2

3. Swarovski ба Misfit үйл хөдлөл мөрдөгч

2018 он гэхэд ойролцоогоор 60 сая эрүүл мэнд болон фитнесийн мөрдөгчид хэрэглээнд гарна гэнэ. Swarovski ба Misfit компаниуд Swarovski-ын тансаг зэрэглэлийн гоёл чимэглэлтэй мөрдөх технологийг хослуулахаар хамтарчээ. Swarovski-ын хэв маягийг хадгалсан эдгээр хүзүүний болон гарны зүүлт нь хэрэглэгчийн эрүүл мэндийг хянах ажээ.Чиг хандлагыг тогтоогч анхны хэрэглэгчдэд зориулсан 10 өвөрмөц төхөөрөмжүүд 3

4. Zcan+

Эхлээд гар утас бүтээгдэж, дараа нь камертай болж, одоо камер, хувийн туслахтай болсон. Төхөөрөмжүүд анхдагч хэрэглээнээс цаашхи үүрэг даалгавруудыг гүйцэтгэдэг болсон. Үүнтэй адилаар анх компьютерын хулгана байсан зүйл одоо Zcan+ болжээ. Текст эсвэл ширээн дээр гүйж, скан хийгээд түүнийгээ тэр даруйд документ эсвэл Excel формат руу хувиргана. Хэдийгээр одоогийн хувилбар нь компьютертэй утсаар холбогдож байгаа ч текстийг чангаар уншиж, скан хийх утасгүй хувилбарыг урьдчилан захиалах боломжтой ажээ.Чиг хандлагыг тогтоогч анхны хэрэглэгчдэд зориулсан 10 өвөрмөц төхөөрөмжүүд 1

5. Mint

Амьсгал шинжлэх хамгийн сүүлийн үеийн энэ төхөөрөмж хэрэглэсэн алкохолийг хэмжихийн оронд амьсгалын чанарыг хэмжих аж. Ухаалаг гар утастай холбогдон амьсгалын чанарыг хэмжсэнээр хэрэглэгчдэд амны хөндийн ариун цэврийн мэдээллийг өгөх юм байна.Чиг хандлагыг тогтоогч анхны хэрэглэгчдэд зориулсан 10 өвөрмөц төхөөрөмжүүд 4

6. Sense

Сэрүүлгээ тавиад удаагүй байтал сэрүүлэг дуугарах шиг таагүй зүйл байдаггүй. Харин Sense Smart Alarm-аар тоноглогдсон Sense хэмээх төхөөрөмж нь нойрны циклийн тохиромжтой цагт хэрэглэгчийг сэрээснээр дээрх мэдрэмжийг үгүй болгох юм. Түүний үүрэг үүгээр хязгаарлагдахгүй, Sense нь дуу чимээ, гэрэл, температур, чийглэг болон жижиг хэсгүүдийг хянаснаар хэрэглэгчийн нойрны чанарыг сайжруулахад туслах юм байна.Чиг хандлагыг тогтоогч анхны хэрэглэгчдэд зориулсан 10 өвөрмөц төхөөрөмжүүд 1

7. ChefJet ба ChefJet Pro

Эдгээр 3D хэвлэгчүүд нь өнгөнд оруулсан элсэн чихэр орлуулагчаар гайхалтай гоёмсог бөгөөд идэж болдог зүйлсийг урлах юм.Чиг хандлагыг тогтоогч анхны хэрэглэгчдэд зориулсан 10 өвөрмөц төхөөрөмжүүд 5

8. Хувийн робот

Apple Siri-г, Microsoft Cortana-г, Amazon Alexa-г бүтээсэн. Харин Robotbase Personal Robot-ыг бүтээж байна. Дээрх хувийн туслахуудтай адилгүй нь Personal Robot-ын нэрийг хэрэглэгч өөрөө өгөх боломжтой аж. Хэдийгээр Robotbase-ын ирээдүйн Alfred, Diana-нууд болон R2-D2-ууд 2015 оны сүүл хүртэл үйлдвэрлэгдэхгүй ч ухаалаг хувийн роботууд стилист, оффисын туслах, хамгаалалтын систем, чанга яригч, камер, үлгэрч, гэр ахуйн хянагч зэрэг үүргийг гүйцэтгэх болно гэж байгаа юм.Чиг хандлагыг тогтоогч анхны хэрэглэгчдэд зориулсан 10 өвөрмөц төхөөрөмжүүд 6

9. Copenhagen Wheel

Мотор, батерей, мэдрэгч, утасгүй холболт болон хяналтын системээр тоноглогдсон энэ дугуй нь унадаг дугуйн арын дугуй бөгөөд өгсүүр газарт жийх дугуй унагчийн гишгэлтийн хүчийг нэмэгдүүлж, замыг нь мөрдөх юм. Унагчийн хүрээлэн буй орчны тухай мэдээллийг бичихийн зэрэгцээ дугуй унах зуршлыг ч хянах юм байна.Чиг хандлагыг тогтоогч анхны хэрэглэгчдэд зориулсан 10 өвөрмөц төхөөрөмжүүд 2

10. Parrot Flower Power

Бидний адил амьд биет болох ургамал хүртэл өөрийн гэсэн төхөөрөмжтэй болжээ. Parrot Flower Power-ын мөчир хэлбэрийн мэдрэгч нь ургамлын орчин болох хөрс, нарны гэрэл, температур, бордоо, чийглэгийн түвшинг хянана. Хэрэгцээгүй шим тэжээлт бодис илрүүлвэл ухаалаг гар утсанд дохио илгээнэ. Гар утасны апп нь зөвлөгөө, мэдээллийн дүн шинжилгээ зэргийг агуулсан.Чиг хандлагыг тогтоогч анхны хэрэглэгчдэд зориулсан 10 өвөрмөц төхөөрөмжүүд 7

25
ГоёГоё
5
Ха ХаХа Ха
4
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *