Тайландад амарч байсан нэгэн бүсгүй “Загасан педикюр” хийлгэснээс болоод хөлийн бүх хуруунуудаа авахуулжээ

0

Фиш-спа эсвэл загасаар хийх хөлийн пиллинг – орчин цагт алдартай үйлчилгээ болжээ. Ялангуяа далайн эрэг хавьцаа байрлах салонууд ийм төрлийн үйлчилгээг санал болгож байна хэмээн Trendings-д бичжээ.

Арьсныхаа үxэжсэн давхаргыг загас жараахайнуудаар цэвэрлүүлэх гэсэн үйлчлүүлэгчдийн хөл ч тасрахгүй цуварсаар. Зэрвэс харахад ямар ч гэмгүй гэмээр уг үйлчилгээ өөртөө аймшигтай аюулыг дагуулдгийг хэн ч мэдэхгүй.

Тайландад амарч байсан австрали бүсгүйн хувьд загасны пиллинг жинхэнэ аюул болон хувирчээ

Victoria Curthoys/MDWfeatures/dailymail.co.uk

Уг түүх 10 орчим жилийн өмнөөс эхлэлтэй юм. Үл хөдлөх хөрөнгийн менежер 29 настай Виктория Картоуз шилэн дээр гишгэсний улмаас хөлийн эрхий хуруу нь үрэвсэж талыг нь авахуулах мэс засал хийлгүүлжээ. Түүний азгүй тохиолдол үүгээр дууссангүй. 2010 онд Виктория Тайландад амрахаар тус улсыг зорьжээ. Тэнд жуулчид болгоны хошуураад байсан фиш-спад орсон байна.

Фиш-спад орж байхад нь бас нэг төрлийн халдвар тайруулсан байсан эрхий хурууны шархаар дамжин биеэр нь тархжээ. Гэртээ ирсний дараа Викториягийн бие олигтой дээрдсэнгүй, бие нь чичирч дотор нь муухайраад байхаар нь эмчид үзүүлжээ. Өвчтөний бие өдөр ирэх тусам муудаж байсан ч бүтэн жилийн турш эмч нар зохих оношийг тавьж чадахгүй л байлаа.

 

Ингээд 2012 оны 12 дугаар сард түүний хөлийн эрхий хурууг бүтнээр нь авах мэс засал хийхэд хүрчээ.

Victoria Curthoys/MDWfeatures/dailymail.co.uk

“Тайландад амарч байхдаа фиш-спа хийлгэхээр шийдсэн. Муу юм болно гэж би тэр үед огт бодоогүй, бүх зүйл нь гял цал цэвэрхэн харагдаж байсан л даа. Гэхдээ өөрийгөө алдаа гаргаж байгааг тэр үед ухаарсангүй. Тэндээс би халдвар авч бүтэн жилийн турш юу нь болохгүй байгааг ойлгохгүй явсан. Хамгийн сүүлд нь эмч нар миний ясны эд эс “идэгдсэн” болохыг ойлгосон. Харин би тэр болтол өвчиндөө шаналж зовж байлаа”.

Анхны халдварыг зогсоож чадсан ч алхах үед бусад хуруунуудад ачаалал өгч цэврүү үсрэхэд хүргэжээ. Дахиад л халдвар явагдаж эхлэх нь тэр.

 

“Бүтэн жил эрхий хуруугүй алхсан болохоор дараагийн хуруунд ачаалал өгч цэврүүтсэн.

Victoria Curthoys/MDWfeatures/dailymail.co.uk

Дараагийн хуруун дээр маш том цэврүү үсэрсэн байсан, гэхдээ би тэр үед бас нэг халдвар үүсэж байгааг мэдээгүй. Энэ удаад эмч нар хөлийн бас нэг хурууг минь авч намайг гурван хуруутай болгосон.

Дараагийн хоёр жил нь сайхан эрүүл биетэй явсан, хоёр хуруугүй ч гэсэн надад хөл байна, миний амьдрал үргэлжилж байна гэсэн юм бодоод л. Гэтэл би дахиад л өвдөж эхэлсэн. Өглөө болгон дотор муухайрна, бие чичирч дагжина.

Шинжилгээ өгөхөд халдварын ямар ч шинж тэмдэг байхгүй, эмч нар миний сэтгэл санаа, толгойд л асуудал байна гэж үзэж эхэлсэн юм.”

Victoria Curthoys / MDWfeatures / mirror.co.uk

Олон удаагийн шинжилгээний явцад халдвар илрүүлсэн. 2016 оны 10 дугаар сард эмч нар Викториягийн гурав болон дөрөв дэх хурууг авах мэс засал хийжээ. Зөвхөн чигчий хурууг нь л үлдээсэн нь алхах үеэр их ачаалал авч дарагдаж байв.

“Өнгөрсөн жил чигчий хуруу маань урьдныхаасаа өөр харагдаад байгааг анзаарсан юм. Шингэн зүйл шүүрсэн юм шиг оймсонд хатсан толбо үлдэнэ. Харахаар шүүрээд байхаар газар юу ч байхгүй.

Бас л баахан шинжилгээ өгсний дараа эмч нар 2017 оны 10 дугаар сард халдварын шинж байгааг илрүүлсэн юм. Ингээд сүүлчийнхээ хурууг авахуулах болсон”.

 

Бүсгүй өөрийгөө байгаагаар нь хайрлах болж эхэлтлээ эрэмдэг хөлөө бусдын өмнө ил гаргахаас их ичдэг байжээ.

Victoria Curthoys / MDWfeatures / mirror.co.uk

 

“Миний хөл урьд өмнө хэзээ ч ийм эрүүл байж үзээгүй гэдгийг би танд нүүр бардам хэлье”

Victoria Curthoys / MDWfeatures / mirror.co.uk

Та энэ түүхийг юу гэж бодож байна?

84
ХарамсалтайХарамсалтай
7
ГайхмаарГайхмаар
5
ГоёГоё
3
ТэнэглэлТэнэглэл
3
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *