Жүжигчин Донни Йен “John Wick: Chapter 4” кинонд дүр бүтээхээр болжээ

0

Жүжигчин Донни Йен “John Wick: Chapter 4” кинонд John Wick-ийн багын найзын дүрийг бүтээхээр болжээ.

Найруулагч Чад Стахелски Lionsgate студийн “John Wick: Chapter 4” кинонд жүжигчин Донни Йенийг тоглуулахаар болжээ. Тэрбээр тус кинонд John Wick-ийн бага насны найзын дүрийг бүтээх аж. Түүний хувьд орчин цагийн кинонд, ялангуяа дорнын кино урлагт өөрийн өвөрмөц дүр төрхөөрөө тун алдартай жүжигчин гэдгийг уншигч та xXx: Return of Xander Cage, Rogue One: A Star Wars Story, IP Man зэрэг кинонуудаар нь сайн мэдэх биз ээ. Ийнхүү түүнийг кинондоо тоглуулахаар болсон явдал нь “John Wick: Chapter 4” киног улам бүр хүлээлттэй болгосоор байна.

 

Донни Йен Киану Ривзийн хамтаар John Wick: Chapter 4 кинонд тоглоно

“John Wick: Chapter 4” кино зохиолыг Шей Хаттен, Майкл Финч нар бичиж, Басил Иваник, Эрика Ли, Чад Стахелски, Киану Ривз болон Луйс Роснер нар найруулан тавих гэж буй юм. Франц, Герман, Японд зураг авалтаа хийхээр төлөвлөж байгаа энэхүү кинонд япон-британи гаралтай поп од Рина Саваяама мөн дүр бүтээнэ гэдгээ мэдэгдээд байгаа билээ.

Найруулагч Чад Стахелскигийн хувьд жүжигчин Донни Йентэй хамтран ажиллах болсондоо туйлын сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн бол Басил Иваник түүний бүтээх дүр тун сонирхолтой түүхтэй байх болно гэдгийг амлажээ.

Мөн тэрбээр Донни Йенийг маш эерэг энергитэй жүжигчин хэмээгээд түүнийг тус киног илүү хөл хөдөлгөөнтэй, хөгжилтэй болгож байгааг дурьджээ. Түүнчлэн кино багийн зүгээс Донни Йенийг тоглуулах саналыг дэмжиж, жүжигчин эр ч өөрөө уг саналыг хүлээн авч, Киану Ривзтэй нэг кинонд дүр бүтээх болсон нь тун гайхалтай явдал болсон тухай ярьжээ. “John Wick: Chapter 4” кино 2022 оны 5-р сарын 27-нд нээлтээ хийх тов гараад байгаа бөгөөд түүний үргэлжлэл болох “John Wick: 5” кино ч мөн хийгдэнэ гэдгийг студийн зүгээс мэдэгдээд байгаа юм.

1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2021/06/07 at 14:45

    Хүрэлсүх ковид туссан байна.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *