
Ариун цэврийг сахин хангахад зөвхөн цаг тухайд нь усанд орж, ариутгах хэрэгсэл хэрэглэх төдийгүй зарим нэг хүнсний бүтээгдэхүүний хэрэглээгээ бага хэмжээнд байлгах хэрэгтэй байдаг байна.
Мах
2006 онд Чехийн эрдэмтэд нэгэн судалгаа явуулсан ба мах иддэг болон цагаан хоолтнуудын хөлснөөс авч туршилтанд оролцож буй хэсэг эмэгтэйчүүдээр шинжүүлсэн байна.
Тэд цагаан хоолтны хөлс нь“махан тэжээлтнийхийг” бодвол хурц эвгүй үнэр багатай гэдэгт санал нэгджээ.
Карри
Энэтхэгийн энэхүү амттан хоолонд сайхан амт нэмдэг ч хэт их хэрэглээнээс болж арьснаас үнэртэх эвгүй үнэртэй болж болох юм.
Учир нь карригийн үнэр үүсгэгч молекул нь амархан задардаггүй, удаан хугацаагаар арьсанд хадгалагддаг. Үүнээс болж арьснаас эвгүй үнэртэнэ.
Сармис
Сармис идсэний дараа олон хүнтэй газар очоогүй нь дээр гэдгийг бүгд мэдэх байх. Ганцхан амнаас үнэртэх таагүй үнэр төдийгүй өөр бас болохгүй зүйлс ч бий.
Хүний бие сармисыг боловсруулах явцдаа хүхрийн нэгдэл үүсгэх ба энэ нь хөлсний үнэрийг тун эвгүй болгодог байна. Үүний эсрэг яншуйтай ус болон шингэрүүлсэн дарсны уксусаар сугаа угаах хэрэгтэй.
Байцаа
Броколли, өнгөт байцаа нь хамгийн их хэрэгтэй ногоо бөгөөд хүний биеэс шаарыг зайлуулдаг.
Үүнээс болж хүний биеийн арьс эвгүй үнэртэй болно. Мөн энэ байцааг ихээр хэрэглэснээс болж ходоодонд хий бүрэлдэж, гэдэс дүүрдэг байна.
Сонгино
Энэ ногоогүйгээр хоолыг төсөөлөх аргагүй. Гэвч хүний бие сонгиныг боловсруулах явцад эфир ялгаруулах ба энэ нь уушгиар дамжин амнаас таагүй үнэр үнэртүүлнэ. Үүний эсрэг сонгиноо жижиглэн хэрчиж хэрэглэх болон хэрэглэхийнхээ өмнө усанд буцалгах нь дээр аж. Энэ нь сонгиноос үүсэх эфирийн тосыг ууршуулдаг.
Кофе
Энэ ундаа маш сайхан үнэртэй боловч уусны дараа биеэс эвгүй үнэр үнэртдэг гэдгийг тэр болгон хүмүүс мэддэггүй. Учир нь кофейн мэдрэлийн системийг идэвхжүүлэх бөгөөд үүнээс улбаалан хөлс ялгаруулах булчирхай илүү ажиллаж эхэлдэг.
Үүнээс гадна амны хөндийг хуурайшуулж, бактери олширсноос үүдэн амнаас эвгүй үнэр үнэртэж эхэлдэг.








Delgeree Delgeree
2015/12/21 at 15:21
Manaihaan demjeed ogoorei byatshan huu bugdiig ni ooroo neg burchlen garaar hiisen bga uund neg ch belen um bhgui ta zurag ru orood like like.. dalaid dusal nemer gedeg dee bayarllaa tand .https://www.facebook.com/472049612861079/photos/a.953963268003042.1073741859.472049612861079/954968081235894/?type=3&