Нарны эрчим хүчээр эргэлддэг дэлхийн бөмбөрцөг

0

Сансар огторгуйн түг түмэн эрхсийн дунд эргэлдэх цэнхэрхэн дэлхийн маань өнгө төрхийг нүднээ бодитоор харуулж, ажлын ширээн дээр эргэлдэн байх бяцхан бөмбөрцгийг MOVA Cube компани бүтээжээ. Ингэхдээ тус компани та бидний мэдэх глобус буюу хиймэл дэлхийн бөмбөрцгийг нарны эрчим хүчтэй уялдуулан холбосноор яг л эх дэлхий шиг маань эргэлдэж байхаар бүтээсэн байна. Энэхүү бөмбөрцөг нэвт гэрэлтэх тунгалаг шоо дөрвөлжингийн дотор төгс төвлөн байрлаж, зогсолтгүйгээр хөвөн эргэлдэх ажээ.

Нарны эрчим хүчээр эргэлддэг дэлхийн бөмбөрцөг 1

Энэхүү шоо дөрвөлжингийн хамгийн гол онцлогуудын нэг нь бөмбөрцгийг дүүжилчихсэн мэт тогтвортой байлгаж байгаа явдал юм. Үүний тулд MOVA Cube-ынхан дэлхийн бөмбөрцгийг нэг байрлалд тогтвортой хөвүүлж байх тусгай тунгалаг холимгийг бий болгосон байна. Түүнчлэн бөмбөрцөг өөрийн эргэлдэх гол хүч болсон нарны энерги цуглуулагч үүрнүүдийг өөртөө агуулжээ. Эцэст нь нарны гэрлийн хүчээр эргэлдэгч гоёмсог дэлхийн бөмбөрцөг ажил хэрэгч хэн нэгний ажлын ширээн дээр эргэлдэж байх боломжтой болсон байна.

Нарны эрчим хүчээр эргэлддэг дэлхийн бөмбөрцөг 1

MOVA Cube компаний хувьд худалдан авагчдад хоёр өөр загварыг санал болгож байгаагийн нэг нь дэлхийн бөмбөрцөг дээрх хуурай газар болон далай тэнгисийн усыг тод өнгөөр дүрсэлсэн загвар, нөгөө нь уламжлал хувилбар болох хул өнгө бүхий загвар ажээ.

Нарны эрчим хүчээр эргэлддэг дэлхийн бөмбөрцөг 2

Нарны эрчим хүчээр эргэлддэг дэлхийн бөмбөрцөг 5

Нарны эрчим хүчээр эргэлддэг дэлхийн бөмбөрцөг 4

Нарны эрчим хүчээр эргэлддэг дэлхийн бөмбөрцөг 3

2
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. qwe

    2015/12/21 at 16:20

    Сэтгэгдэл *YAG TEGSHEHEN HIITSEN BAIHIIN TENEGUUD VE 23* gradus hazgai bdg shd..

  2. Зочин

    2015/12/21 at 23:23

    Chinii boojgoi l 23 gradus naluu baih

  3. Зочин

    2016/06/11 at 11:24

    qwe – yasan ih medegch golog ve arhichnii huuhed

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *