Эдгээр алдартай 12 хосын үр хүүхдүүд өсч том болоод ямар дур булаам, царайлаг болохыг FaceApp-аар урьдчилан харцгаая. Мэдээж тэд одоо жаахан байгаа

1

Алдартнуудаас өөрсдөөс нь илүүтэй тэдний хүүхдүүдийн гэрэл зургийг дарах гэж папарацциуд араас мөрдөж мөшгих нь их. Алдартай жүжигчид, дуучдын зарим нь хүүхдийнхээ нэрийг ч нуухыг хичээнэ, хайртай хүүхдээ гэрэл зургийн дурангаас хамгаалахыг оролдоно. Харин зарим нэг алдартнууд бүр эсрэгээрээ – сошиал сүлжээнд хүүхдээрээ гайхуулна. Гоо үзэсгэлэн нь өөрийн хүүхдэд өвлөгдсөн гэдгийг олон түмэнд харуулмаар санагддаг ч байж болох юм.

Бид олны дунд шуугиан тариад байгаа аппликейшны тусламжтайгаар алдартай хүмүүсийн хүүхдүүд том болоод ямар болохыг өөрчилж үзсэн юм.

1. Ханхүү Уильям болон Кейт Миддлтон

© James Whatling / MEGA / Mega Agency / East News, © John Rainford / WENN.com / agefotostock / East News, © Pool / i-Images / i-images / East News, © CHRIS JACKSON / AFP / East News, © FaceApp

Ханхүү Уилььям болон Кейт Миддлтон нарын хурим 2011 оны 4 дүгээр сарын 29-нд болж байлаа. 2013 оны 7 дугаар сард тэдний дундаас хүү Жорж төрсөн, харин 2015 оны 5 дугаар сард охин Шарлотта мэндэлсэн бол хүү Луи нь 2018 онд төржээ.

 

2. Ханхүү Харри болон Меган Маркл

© MEGA / Mega Agency / East News, © Vax Live / Ferrari Press / East News, © Apple+ TV / The Me You Can’t S / Ferrari Press / East News, © FaceApp

Ханхүү Харри болон америкийн жүжигчин Меган Маркл нар 2018 оны 5 дугаар сарын 19-нд гэрлэжээ. Жилийн дараа буюу 2019 оны 5 дугаар сард анхны хүүхдээ өлгийдөн авч түүндээ Арчи Харрисон Маунтбеттен-Виндзор нэр хайрласан юм. Хосууд удахгүй охинтой болох гэж байгаагаа 2021 оны 2 дугаар сард мэдэгджээ.

 

3. Райан Рейнольдс болон Блейк Лайвли

© Jack Shea / Starshots / Broadimage / East News, © DDNY / Broadimage / Broad Image / East News, © Dylan Travis / ABACA / Abaca / East News, © Image Press Agency / BWP Media / East News, © Invision / Invision / East News, © FaceApp

2012 оны 9 дүгээр сард канадын жүжигчин залуу жүжигчин, загвар өмсөгч Блейк Лайвлитай суусан юм. 2014 оны 12 дугаар сард охин Жеймс төрж ам бүл нэмэв, удалгүй 2 жилийн дараа Инес төржээ. 2019 оны 10 дугаар сард дахин нэг охин төрж Бетти гэж нэр хайрласан байна.

 

4. Ричард Гир болон  Алехандра Силва

© PacificCoastNews / East News, © AP / East News, © East News, © FaceApp

2018 оны 4 дүгээр сард холливудын од Ричард Гир нийтлэлч Алехандра Силва-тай гэр бүлээ батлуулсан. 2019 оны эхээр хүү Александр нь төржээ.

 

5. Том Харди болон Шарлотта Райли

© MAR / Capital Pictures / East News, © Mario Mitsis / WENN.com / agefotostock / East News, © Invision / Invision / East News, © Invision / Invision / East News, © FaceApp

2009 онд “Wuthering Heights” олон ангит киноны зураг авалтын үеэр Харди жүжигчин Шарлотта Райлид дурласан юм. 2014 оны 7 дугаар сард алдартай хос хуримаа хийжээ. Тэд хоёр хүүхэдтэй. 2015 оны 10 дугаар сард төрсөн охины нэрийг одоогоор олонд зарлаагүй хэвээр. Харин хүү Форрест нь 2018 оны 12 дугаар сард төржээ.

 

6. Венсан Кассель болон Тина Кунаки

© Benainous+Perusseau / Allpix Press / East News, © Pierre Leroy / KCS / East News, © Domine Jerome / ABACA / Abaca / East News, © FaceApp

2018 оны 8 дугаар сард францын жүжигчин загвар өмсөгч Тина Кунакийг эхнэрээ болгосон юм. Хосуудын дундаас 2019 онд охин Амазони Кассель төржээ.

 

7. Энн Хэтэуэй болон Адам Шульман

© John Salangsang / Invision / AP / East News, © ROBYN BECK / AFP / East News, © Carlos Piaggio / The Grosby Group / East News, © AXELLE / BAUER-GRIFFIN / MEGA / Mega Agency / East News, © FaceApp

Хэтэуэй жүжигчин, бизнес эрхлэгч Адам Шульмантай 2012 оны 9 дүгээр сард гэрлэсэн. 2016 оны 3 дугаар сард хосууд хүү Жонатан Роузбэнксээ өлгийдөн авч байсан бол 2019 оны 10 дугаар сард удаах хүү Жекээ төрүүлж байв.

 

8. Эмма Стоун болон Дэйв Маккэри

© IMP FEATURES / East News, © Chris Pizzello / Invision / AP / East News, © Invision / Invision / East News, © FaceApp

Эмма Стоун 2017 оноос эхлэн найруулагч Дэйв Маккеритэй болзож эхэлсэн. 2019 оны сүүлээр тэд сүй тавьж 2020 онд хуримаа хийжээ. 2021 оны 3 дугаар сарын 13-нд алдартай хосын дундаас охин Луиз Жин төрсөн юм.

 

9. Энрике Иглесиас болон Анна Курникова

© MAVRIXONLINE.COM – FILE PHOTO / East News, © ADMEDIA / SIPA / East News, © MAVRIXONLINE.COM / East News, © East News, © FaceApp

Испанийн алдартай дуучин болон Оросын теннисчин гурван хүүхэдтэй өнөр өтгөн айл: ихрүүд болох Николас болон Люси нар нь 2017 онд төрсөн, харин охин Мэри нь 2020 оны 1 дүгээр сард мэндэлжээ.

 

10. Кайли Женнер болон Трэвис Скотт

© O’Connor / AFF-USA.com / MEGA / Mega Agency / East News, © PacificCoastNews / BWP Media / East News, © TheRealSPW / MEGA / Mega Agency / East News, © FaceApp

Америкийн загвар өмсөгч, бизнес эрхлэгч Кайли Женнер 2017 оны 4 дүгээр сараас 2019 оны 9 дүгээр сар хүртэл рэпер Трэвистэй болзжээ. Ингээд 2018 оны 2 дугаар сард охин Сторми Уэбстерээ төрүүлсэн байдаг.

 

11. Натали Портман болон Бенжамен Мильпье

© Admedia, Inc / Sipa USA / East News, © Invision / Invision / East News, © LISA O’CONNOR / AFP / East News, © FaceApp

Натали “Black Swan” киноны зураг авалтын үеэр театрын балетын бүжигчин Бенжамен Мильпье-тэй болзож эхэлжээ. 2010 оны 12 дугаар сард сүй тавьцгааж 2011 оны 6 дугаар сард жүжигчин бүсгүй хүү Алец Мильпье-Портманыг төрүүлсэн юм. 2017 оны 2 дугаар сард охин төрүүлж ам бүл нэмжээ.

 

12. Кэмерон Диаз болон Бенжи Мэдден

© ABACA / East News, © Hahn Lionel / ABACA / East News, © Mary Evans / Allstar / Graham Whitby Boot. / East News, © FaceApp

2015 оны 1 дүгээр сард жүжигчин Good Charlotte хамтлагийн гитарчин, бэк-гоцлол дуучин Бенжи Мэддентэй гэрлэсэн. 2019 оны 12 дугаар сард одод охин Рэддикс Хлоя Уайлдфлауэр Мэдденээ өлгийдөн авчээ.

Алдартнуудын хүүхдүүдээс хэн нь алдартай эцэг, эхийнхээ “шийрийг хатаах” бол? Та юу гэж бодож байна?

23
ХөөрхөнХөөрхөн
4
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГоёГоё
1
Ха ХаХа Ха
1
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *