Хятад эр эхнэрийнхээ өөр хүнтэй хурим хийж байгаа бичлэгийг сошиал сүлжээнээс олж үзээд шоконд орж орхижээ

0

Нэгэн хятад эр өөрийн дуртай видео аппликейшнээр бичлэг үзэж байгаад эхнэр нь хөрш хотын нэгэн эртэй гэрлэж байгаа бичлэгийг олж үзжээ.

Өдгөө 35 настай Өвөр Монголын Баяннуур хотын иргэн Юин Чен гэж нэрээ нууцалсан ганц бие эрийг гэр бүлийнхэн нь эхнэртэй болж, өрх гэр толгойлох цаг нь болсон гэж ятгадаг байжээ. Гэвч орчин цагт Хятадад эхнэртэй болно гэдэг тун хүндрэлтэй тул тэрбээр зуучлах товчооны ажилтан Ли овогтын тусламжтайгаар өөрийгөө Нана гэж танилцуулсан бүсгүйтэй холбоо тогтоосон аж. Нана өөрийгөө өмнө нь гэрлэж байсан гэж мэдэгдсэн ч Чен үүнд нь тийм ч их ач холбогдол өгөлгүй, хэдхэн видео дуудлага хийгээд Баяннуурт ирж уулзахыг урьж, бүсгүй рүү 1000 юань шилжүүлжээ. Ийнхүү тэрбээр сайтар төлөвлөсөн лyйврын xохирогч болжээ.

Бүсгүйг Юин Ченийн аавтай уулзах үед тэрбээр Нанагийн эцэг эхтэй аль болох хурдан уулзахыг хүссэн боловч зуучлах товчооноос түүнд бүсгүйн ар гэрийнхэн нутагтаа тун завгүй аж төрдөг тухай учирлажээ. Түүнчлэн нөхөн олговор авч байгаа компани нь гэр бүлийн гишүүдийн тоогоор тэтгэмж олгодог тул хууль ёсоор гэр бүлээ батлуулсан тохиолдолд тэтгэмжийн хэмжээ багасах болно гэж бүсгүй тайлбарлажээ.

Ийнхүү залуугийн гэр бүл хууль ёсоор гэрлэлтээ батлуулалгүй, өнгөрсөн 1-р сард уламжлалт маягаар хурим хийж, инж бэлэг болгон 148,000 юань, үнэ бүхий бэлэг сэлт, үнэт эдлэлийг бүсгүйд өгчээ.

Гэвч хуримнаас хойш ердөө 3 хоногийн дараа Нана бүсгүй нөхөртөө гэр рүүгээ буцах хэрэгтэй болсон тухайгаа хэлээд нутаг буцаад долоо хоногийн дараа эргэн иржээ. Эргэн ирсэн ч гэртээ хоёр хоноод ээждээ туслах хэрэгтэй болсон гэж нөхөртөө хэлээд явах үед Юин Чен ч эхнэрээ сэжиглэлгүй, эхнэр нь ар гэртээ хэрэгтэй хүн гэж итгэж байсан аж.

Энэ мэтчилэн ирж, явсаар өнгөрсөн 3-р сард нэгэн хачирхалтай зүйлийг цахим сүлжээнээс Юин Чен олж мэджээ. Тэрээр ТикТок сүлжээний хэрэглэгч Куайшоугийн Шишиажао хотод болсон нэгэн хуримын ёслолын бичлэгт эхнэр нь өөр эртэй хуримаа хийж байгааг олж үзжээ.

Улмаар тэрхүү бичлэгийг дахин үзсэний эцэст эхнэр нь мөн болохыг хараад эхнэр рүүгээ залгатал тэрээр утсаа аваагүй аж. Ийнхүү Юин Чен Шишиажао хотод очиж түүнтэй хурим хийсэн залуутай уулзаж энэ бүх хэргийн учрыг тайлснаар цaгдааг мэдэгджээ.

Мөpдлөгийн явцад Нана болон Ли нар нь эхнэр хайж буй залуустай хуримын ёслол хийх замаар инж бэлэг сэлт, бэлэн мөнгө лyйвардан авч байсан нь тогтоогджээ. Тэд нийт 19 удаагийн xуурамч хурим хийж, 2 сая орчим юанийн зaлилан үйлдсэн байжээ.

17
ГайхмаарГайхмаар
13
Ха ХаХа Ха
5
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
3
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *