
Өмнөд Солонгосын үндэстэн дамнасан цахилгаан хэрэгслийн LG компани нь зурагт үйлдвэрлэлээрээ Самсунг /Samsung/-ын дараа буюу Дэлхийн хэмжээнд хоёрт ордог том компани билээ. 2007 онд анхны интернэт телевизээ танилцуулж байсан тус компани 2011 онд ердийн телевизийн хөтөлбөрөө үзэх зуураа интернэтээс мэдээлэл хүлээн авах боломжийг хэрэглэгчиддээ олгосон интерактив телевизээ хэрэглэгчдийн хүртээл болгосон. Одоо дохио зангаа ашиглан зурагтын сувгаа солихыг хэрэглэгчдэд санал болгож байгаа LG компани Дэлхийн анхны 84 инчийн ультра HD зурагтаа танилцуулсан ба энэхүү шинэ зурагтны бүтээлч сурталчилгааны видео үзэгчдийн мэлмийд хүрч эхэлсэн байна.









