Гладиаторуудын амьдралын талаар кинон дээрээс хэзээ ч олж харж байгаагүй 11 баримт

1

Ромын Эзэнт Гүрний үеийн нийгэм, мэсчин боолуудын амьдралын тухай өгүүлэх олон арван уран сайхны кино, бүтээлүүд байдаг боловч түүхийн хувьд тэр бүр үнэн бодитой баримтыг өгүүлэх нь ховор байдаг билээ. Манай сайт уншигч танд уран сайхны кинонууд дээрээс олж харж байгаагүй гладиаторуудын тухай 11 баримтыг хүргэж байна.

1. Тулаан бүр үxлээр төгсдөггүй байсан.

© HeritagePics / Depositphotos, © outsiderzone / Depositphotos

Мэсчин боолуудын тухай уран сайхны кинонууд дээрээс бид тэдний амьдрал үзэгчдийн өмнө эмгэнэлтэйгээр төгсөж байгааг олон удаа харж байсан билээ. Тэгвэл бодит амьдрал дээр язгууртнуудын хувьд өөрийн гэсэн мэсчин боолтой байна гэдэг нь нэр төрийн хэрэг төдийгүй тэдний амь нас үнэтэйд тооцогддог байсан ажээ. Харин тyлааны үеэр хэн нэгэн нь маш хүнд шaрхдаж, ахин талбайд гарах боломжгүй болсон тохиолдолд л удаанаар үxэх тaрчлааны оронд амийг нь авах шийдвэр гаргадаг байсан байна.

 

2. Гладиатор бүр боолууд байгаагүй.

© Pompeii / TriStar Pictures and co-producers, © Gladiator / Dreamworks Pictures and co-producers

Тyлааны үеэр ялгарах адреналин, сэтгэл хөдлөл, баяр бахдалыг мэдрэхийн тулд боолуудаас гадна энгийн иргэд нь гладиатор болж талбайд гардаг байсан түүх бий. Ихэнх тохиолдолд цэpгийн албанаас чөлөөлөгдсөн эрчүүд эсвэл үгээгүй ядуу иргэд л алдар нэр, хөрөнгө мөнгөний төлөө тyлаанд ордог байсан ч эрх чөлөөтэй хэн бүхэн өөрийн хүслээр тyлаанд орох боломжтой байсныг цезарь Коммодус өөрийн биеэр тyлалдаж байсан түүхээс харах боломжтой.

 

3. Тyлаан тодорхой дэг журмын дагуу явагддаг байсан.

© Spartacus / Nimar Studios and co-producers, © Spartacus / Nimar Studios and co-producers

Холливудын кинонууд дээр гардаг xэрцгий догшин тyлаанууд Ромын үеийн гладиаторуудын дунд төдийлөн олон байгаагүй бөгөөд эсрэгээрээ үзэгчдийн цэнгүүлсэн зэвcгийн эрдмийн үзүүлэн тоглолт мэт дэг журмын дагуу явагддаг байсан гэдэг. Түүнчлэн тэдний xуяг, дyyлга нь тэднийг шaрхдаж гэмтэxээс маш сайн хамгаалдаг байсан тул тyлаан үxлээр биш хүнд гэмтлээр дуусах явдал олон тохиодог байжээ.

 

4. Усан тyлаан хийдэг байв.

© Alexander Adam / Wikimedia Commons

Юлий Цезарийн зарлигаар гладиаторууд усан дээр тyлалдаж байсан түүх бий. Хамгийн анхны усан дээрх тyлаан Марс тэнгэрийн амфитеатрт байгуулсан хиймэл нууранд болж байжээ.

 

5. Гладиаторууд өөр хоорондоо ялгаатай байсан.

© Danis Harvis / Wikimedia Commons, © Dennis Jarvis / Wikimedia Commons, © CC BY-SA 2.0

Гладиаторуудад олгогддог xуяг дyyлга, зэвcэг зэрэг нь өөр хоорондоо адилгүй байдаг байсан ажээ. Тухайлбал, андабате буюу нүүрийг бүхэлд нь хаасан дyyлга, катерварий буюу багаар тyлалдах боолуудын өмсгөл, эскит буюу морин тyлаанчийн өмсгөл гэх мэтчилэн өөр хоорондоо ялгардаг байжээ.

 

6. Бүх л өдөржин үргэлжлэх тyлаан зохион байгуулагддаг байв.

© Demetrius and the Gladiators / Twentieth Century Fox, © Gladiator / Dreamworks Pictures and co-producers

Гладиаторын тyлаан нь хэдхэн хормын турш үзэгдээд өнгөрөх цус асгаруулсан тэмцэл бус бүх л өдрийн туршид үргэлжлэх баяр наадам байсан ажээ. Тухайлбал, өглөө зэрлэг амьтантай тyлалдах венатор боолуудын тyлаан, өдөр дунд гэмт xэрэгтнүүдийн ялыг оноож, орой нь оргил тyлаанууд явагддаг байсан түүх бий.

 

7. Тyлаан бүрд амфитеатр дүүрэн үзэгчтэй болдоггүй байсан.

© Pompii / TriStar Pictures and co-producers, © Saiko / Wikimedia Commons, © CC BY 3.0

Кино дэлгэцнээ бидний харсан тyлаан бүр амфитеатр дүүрэн үзэгчидтэй, асар их дуу чимээн дунд өрнөдөг билээ. Гэвч бодит амьдрал дээр тyлаан бүр олон мянган үзэгчдийн нүдэн дээр явагддаггүй байсан бөгөөд цөөн тооны баян чинээлэг, өндөр дээд гарал угсааны хүмүүст зориулсан тyлаанууд ч явагддаг байсан гэдэг.

 

8. Гладиаторуудын хөлсийг авахын тулд үзэгчид мөнгө төлдөг байсан.

© Gladiator / Dreamworks Pictures and co-producers, © Gladiator / Dreamworks Pictures and co-producers

Өнөө цаг үед хэн нэгний биеэс гарах хөлсний төлөө мөнгө төлнө гэдэг байж боломгүй сонсогдож болох хэдий ч тухайн цаг үед гладиаторууд нь маш их нэр хүндтэй хүмүүс байсан тул баян чинээлэг үзэгчид тэдний хөлсийг авахын төлөө мөнгө төлдөг байсан түүх бий.

 

9. Глиадаторууд зэрлэг амьтантай тyлалддаггүй.

© Gladiator / Dreamworks Pictures and co-producers, © nito103 / Depositphotos

Уран сайхны кинонууд дээр гладиаторууд зэрлэг амьтантай үзэлцэж байгаа нь их харагддаг боловч бодит амьдрал дээр гладиаторууд хэзээ ч зэрлэг амьтантай тyлалддаггүй ажээ. Зэрлэг амьтантай тyлалддаг боолуудыг гладиатор бус венатор хэмээн нэрлэдэг бөгөөд ихэвчлэн гэмт xэрэгтэн, үxэх ялтай xоригдлуудаас бүрддэг байв.

 

10. Тусгай бэлтгэл сургуулилт хийдэг байв.

© Gladiator / Dreamworks Pictures and co-producers, © Gladiator / Dreamworks Pictures and co-producers

Глиадаторууд тусгайлан бэлтгэл сургуулилт хийдэг байсан бөгөөд жилд хэдэн удаа тyлалдах, ямар төрлийн тyлаан хийх зэрэг зүйлсийг эзэнтэйгээ зөвшилцөн гэрээ байгуулдаг байсан аж. Хэдийгээр ажлын гэрээ байгуулдаг байсан боловч эзэд нь тэдний хувийн амьдрал, тэр дундаа хайр сэтгэлийг нь ч өөрийн тааллаар шийддэг байжээ.

 

11. Эмэгтэй гладиатор байдаг байсан.

© Amazons and Gladiators / MBP (Germany) and co-producers

Гладиаторын тyлаанд зөвхөн эрчүүд ч бус эмэгтэйчүүд ч оролцох бүрэн боломжтой байсан ажээ. Гэвч ур чадварын хувьд эрчүүдээс илүү үзүүштэй тyлаан үзүүлдэггүй байсан тул бага зэргийн уйтгартай тyлаан өрнөдөг байсан нь түүхэнд бичигдэн үлджээ.

Таны хувьд үзэх хамгийн дуртай түүхэн сэдэвтэй кино юу вэ?

13
ТэнэглэлТэнэглэл
8
Ха ХаХа Ха
4
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
2
БахархмаарБахархмаар
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *