Үхлийн хамгийн түгээмэл 25 шалтгаан

0

Үхлийн хамгийн түгээмэл 25 шалтгаанАмьдрал бол таамаглашгүй зүйл. Энэ амьдрал дунд бидний алхам бүрт автын осолд орохоос эхлээд аянга цахилгаанд цохиулах гээд маш олон үхэлд хүргэх аюулууд нуугдаж байдаг. Хэзээ хаана тохиох нь таамаглахын аргагүй янз бүрийн ослын дундаас бидний амь насыг авч одоход ойрхон байдаг хамгийн түгээмэл аюулууд нь юу байдаг хэрэг вэ?

25. Салют буюу галын наадам
Жишээ нь, АНУ-д жил бүр 10,000 орчим хүн салютыг анхаарал болгоомжгүй ашигласны улмаас гэмтэж, түлэгдсэн байдлаар эмнэлгийн тусламж авдаг аж. Үхэлд хүргэх магадлал нь: 615,888-д 1 тохиолдол
24. Цунами
 
Хаана амьдардгаасаа хамаараад цунамид өртөх нь харилцан адилгүй ч 500,000 хүний нэг нь цунамид өртөж нас барах магадлалтай гэсэн судалгаа байдаг байна.
23. Астеройд
 
Урьд нь астеройдоос болж үхэх магадлал 20,000-д 1 байсан. Харин өнөөгийн хөгжингүй шинжлэх ухаан энэ магадлал 500,000-д 1 болсон гэж хэлж байна. Мөн эрдэмтэд ийм байдлаар амиа алдах нь аянганд цохиулахаас 4 дахин илүү магадлалтай гэж үздэг аж.
22. Нохойны дайралт
 
Хүний хамгийн сайн анд нөхөр хүндээ эргээд үхлийн шалтгаан болох магадлал 147,717-д 1 байдаг гэнэ.
21. Газар хөдлөлт
 
Энэ нь бас л тухайн хүний амьдардаг газраас хамаарна. Тектоникын өндөр идэвхтэй бүсэд газар хөдлөлтөөс болж нас барах магадлал 131,890-д 1 байдаг аж.
20. Хорт амьтанд хазуулах
 
Статистикын мэдээллээр зөгийд хатгуулснаас болж нас барах магадлал нохойн дайралтанд өртөж нас барахаас 2 дахин их байдаг гэжээ. Тодруулбал энэ тохиолдол 100,000-д 1 тохиолддог аж.
19. Аянганд ниргүүлэх
 
Дэлхий дээр жил бүр 250,000 орчим хүн аянганд цохиулдаг. Харин үхэх магадлал нь 83,930 тохиолдлын нэгд тохиодог байна.
18. Хар салхи
 
60,000-д 1 гэж тооцогддог ч АНУ эсвэл Энэтхэгт амьдардаг бол энэ байгалийн гамшгаас болж нас барах магадлал мэдээж хэрэг өснө.
17. Цаазын ял
 
Оршин суугаа газар болон биеэ хамгаалах төрөлх инстиктээс хамаарч цаазын ялаар шийтгүүлэх магадлал харилцан адилгүй. Энэ магадлал 58,618-д 1 байдаг аж.
16. Үер
 
Хамгийн нийтлэг бөгөөд хамгийн аюултай байгалийн гамшгийн нэг үерт амиа алдах магадлал 30,000-д 1 байдаг байна.
15. Нисэх онгоцны сүйрэл
 
Нисэж байгаа онгоц нь машин унахаас илүү аюулгүйд тооцогддог. Магадлал 20,000-д 1.
14. Усанд живэх
 
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлж байгаагаар санамсаргүй үхлийн тэргүүлэх гурван шалтгааны нэг нь усанд живэх байдаг аж. Жил бүр хэдэн зуугаас хэдэн мянган хүн усанд живж амиа алддаг ба усанд эрсдэх магадлал 8942-т 1 байдаг байна.
13. Тогонд цохиулах
 
Ажлын байрандаа тогонд цохиулснаас болж нас барах тохиолдол хамгийн их байдаг. Үхлийн тохиолдол 5000-д 1 байдаг аж.
12. Унадаг дугуйн осол
 
Энэ төрлийн ослоос үүдэн амиа алдах явдлын олонх нь автомашины осолтой холбогддог. Амиа алдах магадлал 4717-д 1 байдаг аж.
11. Байгалийн гамшиг
 
Аянга цахилгаан, хар салхи, үер, газар хөдлөлт болон бусад байгалийн гамшгууд гэх мэт байгаль эхийн уур хилэнгээс болж 3357 тохиолдлын 1 нь амь насанд хүрдэг байна.
10. Гал түймэр
 
АНУ-д гэхэд жил бүр хэдэн мянган хүний амь насыг авч оддог энэ хүчин зүйлээс болж амиа алдсан тохиолдлуудын 50-80% нь угаартаж, түлэгдсэн байдаг ба 1116-д 1 тохиодог байна.
9. Буудуулах
 
Ямар ч улс оронд бууны суманд өртөж, амь насаа алдах магадлал байдаг ч АНУ, Гватемаль, Бразил, Өмнөд Африкт энэ магадлал өснө. Магадлал нь 325-д 1 байдаг аж.
8. Унах ойчих
 
Хүүхэд болон ахмад настны дунд зонхилох үхлийн шалтгаан болдог. 246-д 1 байх магадлалтай.
7. Амиа хорлох
 
Дэлхий дээр 40 секунд тутамд нэг хүн амиа хорлож байдаг ба магадлал нь 121-д 1 байдаг байна.
6. Автомашины осол
 
Автын осол бол хамгийн их тохиолддог үхлийн шалтгаан юм. Автомашины ослоор нас барах магадлал 100-д 1 байдаг аж.
5. Ослын гэмтэл
 
Энэ шалтгаанаар жил бүр 30 сая хүн эмнэлгийн тусламж авдаг ба энэ шалтгааны улмаас жил бүр 100,000 орчим хүн амиа алддаг байна. Үхлийн магадлал нь 36-д 1 байдаг байна.
4. Хэл амаар дайрч доромжлох
 
Хөгжингүй орнуудын иргэдийн хувьд дайралт доромжлолд өртөх нь хамгийн их байдаг. Энэ нь үхлийн шалтгаан хүртэл болох ба 23-д 1 тохиолддог байна.
3. Хавдар
 
Өнөө үед хавдрын аюул хамгийн түгээмэл үхлийн шалтгааны нэг болоод байна. Үхлийн магадлал нь 7-д 1 байдаг аж.
2. Зүрхний өвчин
 
Дэлхий даяар зүрх судасны өвчлөл үхлийн томоохон шалтгаануудын нэг болжээ. Энэ шалтгаанаар нас барах магадлал 5-д 1 байдаг.
1. Хейфликийн хязгаар
 
Ямар ч хүн өвчин, осол аваар, хүчирхийлэлд өртөхгүй байсан ч хүний биеийн эд эс тодорхой хязгаар хүртэл хуваагдаад цаашид хуваагдахаа больж, эцэстээ үхдэг. Энэ хязгаарыг Хейфликийн хязгаар гэдэг байна. Гэхдээ генетикийн шинжлэх ухаанд хийсэн саяхны ололтуудаар энэ процессыг удаашруулах боломж байж болох юм гэж үзжээ. Судалгаа өнөөгийн хүний хамгийн өндөр наслах боломж 125 жил гэсэн дүгнэлтийг гаргасан байна.
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *