
Энэхүү шинэ бүтээл нь гэртээ хэдхэн хоногийн хугацаанд, бараг уснаас гайхалтай дарс гаргаж авах боломжийг олгож байгаа аж. Хэдийгээр уснаас гадна амт бүхий тусгай нунтаг, усан үзмийн концентрат хэрэгтэй ч гэсэн энэ нь бараг уснаас дарс гаргах юм байна. Орцуудаа холиод Android эсвэл iOS төхөөрөмжийн тусгай апликейшн ашиглан төхөөрөмжөө ажиллуулаад гурав хоног хүлээнэ. Ингээд 72 цагийн дараа ус биш дарс хундагалах аж. Cabernet Sauvignon, Chardonnay, Pinot Noir, Tuscan, Covinon Blanc, улаан эсвэл цагаан Burgundy гэсэн 6 брэндээс сонгон дарсаа хийх боломжтой. Гайхамшигт машиныг бүтээгчид ердөө гуравхан хоногт хийж байгааг үл харгалзан амт үнэхээр гайхалтай байх болно гэсэн байна.













Зочин
2014/03/13 at 16:46
yamar nertei tohooromj yum boldoo
Antagonist
2014/03/13 at 17:08
Сонирхолтой л юм :3